Үхсэн тугалаа 17 хоног “тэвэрч” явсан халим энэ жил дахин хээлтэй болжээ

Хуучирсан мэдээ: 2020.07.29-нд нийтлэгдсэн

Үхсэн тугалаа 17 хоног “тэвэрч” явсан халим энэ жил дахин хээлтэй болжээ

Үхсэн тугалаа 17 хоног “тэвэрч” явсан халим энэ жил дахин хээлтэй болжээ

Хоёр жилийн өмнө хөөрхий эх халим дөнгөж төрөөд үхсэн тугалнаасаа салж чадалгүй 17 хоногийн турш зөөж явсныг өрөвч сэтгэлтэй хүмүүс нулимсаа барьж дийлэлгүй үзэж байсан билээ. Тэгвэл тэрхүү эх халим энэ жил дахин хээлтжээ.

Тахлака буюу Ж35 хэмээх нэр, кодоор судлаачдад хэдийн танил болсон тэрбээр өөр хэд хэдэн алуурчин халимтай хамт хэвлийдээ тугал тээж явааг судлаачид энэ сард дроноос авсан зурагнаас олж мэджээ.

2018 онд Тахлака төрөөд удалгүй үхсэн тугалаа живүүлэн орхиж явахаас татгалзан 17 хоногийн турш хошуугаараа түрэн өөртэйгөө хамт Канад болон АНУ-ын баруун хойд эргийн ойролцоо Номхон далайгаар авч явсан билээ.

Алуурчин халим өдгөө нэн ховордсон амьтдын жагсаалтад орж, гуравхан сүрэг үлдээд буй бөгөөд чухам хэдэн толгой халим үлдсэнийг судлаачид нарийн тогтоож чадаагүй байгаа юм. Гурван сүргийн эмэгчингүүдийн хээлтэх хугацаа адилгүй ч сүүлийн үед аль ч сүргийнх нь тугал амьд үлдэх нь ховор үзэгдэл болоод буй нь харамсалтай.

Ийнхүү тугалнууд ихээр нас барж байгааг Номхон далайд тэдэнд хоол тэжээл хангалтгүй байгаатай холбон эрдэмтэд тайлбарлаж байгаа юм. Тиймдээ ч сүүлийн үед эрдэмтэд нутгийн иргэдэд алуурчин халимны гол хоол болох Чинүк яргай загасыг хүнсэнд хэрэглэхгүй байхыг уриалж байгаа аж.

Судлаачдын дэлгэсэн зургаас харахад халимнууд хээл аваад хэдэн сарыг өнгөрөөж буй бөгөөд биеийн дунд хэсэг хэрхэн өргөссөнөөс хээл тээх хугацаа удахгүй дуусах гэж буйг мэдэж болохоор байна. Алуурчин халим дунджаар 17-18 сар хээл тээдэг аж.

Эх сурвалж: CNN.COM

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
295
ХөөрхөнХөөрхөн
80
ЗөвЗөв
64
ХарамсалтайХарамсалтай
23
ГайхмаарГайхмаар
9
ТэнэглэлТэнэглэл
8
ХахаХаха
8
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж