Беларусийн Ерөнхийлөгч коронавирусийн халдвар аваад эдгэрчээ | News.MN

Беларусийн Ерөнхийлөгч коронавирусийн халдвар аваад эдгэрчээ

COVID-19

Беларусийн Ерөнхийлөгч коронавирусийн халдвар аваад эдгэрчээ

Беларусийн Ерөнхийлөгч коронавирусийн халдвар аваад эдгэрчээ

ЗХУ-ын бүрэлдэхүүнд багтаж байсан Беларусь улсын Ерөнхийлөгч Александр Лукашенко коронавирусийн халдвар авсан нь батлагдсан ч ямар ч шинж тэмдэг илрэлгүй байж байгаад эдгэрсэн гэж тус улсын төрийн мэдээллийн Белта агентлаг мэдээлжээ.

Тэрбээр Мягмар гаригт /2020.07.28/ нэгэн цэргийн ангид зочлох үеэрээ “Та бүхэн коронавирусийн халдвар авсан ч өөрийн дотоод хүч чадлаа удирдсанаар өнөөдөр эрүүл саруул болсон хүнийг харж байна. Миний өмнө нь хэлсэнчлэн манай ард түмний 97 хувь нь шинж тэмдэггүйгээр коронавирусийн халдвар аваад эдгэрсэн. Би үүнд бурханд талархаж байна. Би мөн тэдний нэг болсондоо баяртай байна” хэмээн ярьжээ. Гэхдээ түүний хэлсэн дээрх тоо албан ёсны тоо баримт биш юм.

“Өвдөг сөхөрч байснаас босоогоороо үхсэн нь дээр” гэж хүртэл хэлж байсан тэрбээр коронавирусээс сэргийлэх хамгийн сайн арга бол архи уух, хоккей тоглох, саунд суух хэмээн ард иргэддээ зөвлөж олны шүүмжлэлд өртөж байв. Нийт 9.5 сая хүн амтай Беларусь улсад Мягмар гаригийн байдлаар коронавирусийн 67 мянга 366 тохиолдол бүртгэгдэж, 543 хүн нас баржээ.

Эх сурвалж: CNN

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
2
ГайхмаарГайхмаар
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-07-29 64.119.17.123

НАРОДНЫЙ АРТИСТ БАТЬКА

Avatar

Зочин 2020-07-29 202.21.124.18

БАТЬКА 8-Р САРЫН 9-НД БОЛОХ СОНГУУЛИЙН ШОУ ХИЙЖ БАЙНА. МАНЬ ЭР ӨРСӨЛДӨГЧДӨӨ БАРИАД ШОРОНД ХИЙЦЭН ХА ХА ХА

Avatar

Зочин 2020-07-29 192.82.76.82

путины хамшийн сайн найз 3т нь монголоо хорлодог жонхуу

Avatar

Мэдэхгүй 2020-07-29 103.57.95.245

Дэлхий ертөнцтэй тэрсэлдэж байгаа юм биз дээ

Avatar

aa 2020-07-29 66.181.181.74

Er n traparhuu nuhur duu

Avatar

Зочин 2020-07-29 202.126.88.155

3 хувийн Лукашенко хочтой, санал асуулга болсон чинь 3 хувийн дэмжлэг аваад , тэгээд санал асуулга явуулсан нөхрийг шоронд хийчихсэн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж