Беларусийн Ерөнхийлөгч коронавирусийн халдвар аваад эдгэрчээ

Хуучирсан мэдээ: 2020.07.29-нд нийтлэгдсэн

COVID-19

Беларусийн Ерөнхийлөгч коронавирусийн халдвар аваад эдгэрчээ

Беларусийн Ерөнхийлөгч коронавирусийн халдвар аваад эдгэрчээ

ЗХУ-ын бүрэлдэхүүнд багтаж байсан Беларусь улсын Ерөнхийлөгч Александр Лукашенко коронавирусийн халдвар авсан нь батлагдсан ч ямар ч шинж тэмдэг илрэлгүй байж байгаад эдгэрсэн гэж тус улсын төрийн мэдээллийн Белта агентлаг мэдээлжээ.

Тэрбээр Мягмар гаригт /2020.07.28/ нэгэн цэргийн ангид зочлох үеэрээ “Та бүхэн коронавирусийн халдвар авсан ч өөрийн дотоод хүч чадлаа удирдсанаар өнөөдөр эрүүл саруул болсон хүнийг харж байна. Миний өмнө нь хэлсэнчлэн манай ард түмний 97 хувь нь шинж тэмдэггүйгээр коронавирусийн халдвар аваад эдгэрсэн. Би үүнд бурханд талархаж байна. Би мөн тэдний нэг болсондоо баяртай байна” хэмээн ярьжээ. Гэхдээ түүний хэлсэн дээрх тоо албан ёсны тоо баримт биш юм.

“Өвдөг сөхөрч байснаас босоогоороо үхсэн нь дээр” гэж хүртэл хэлж байсан тэрбээр коронавирусээс сэргийлэх хамгийн сайн арга бол архи уух, хоккей тоглох, саунд суух хэмээн ард иргэддээ зөвлөж олны шүүмжлэлд өртөж байв. Нийт 9.5 сая хүн амтай Беларусь улсад Мягмар гаригийн байдлаар коронавирусийн 67 мянга 366 тохиолдол бүртгэгдэж, 543 хүн нас баржээ.

Эх сурвалж: CNN

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
2
ГайхмаарГайхмаар
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж