Улаанбаатар хотоос Дорнод аймгийн чиглэлд шатахуун ачиж явсан “Норд бенз” загварын ачааны автомашин Багануур дүүргээс баруун зүгт 38 километрт орших Төв аймгийн Баяндэлгэр сумын Байдлаг багийн “Тогосын хоолой” гэдэг газар онхолдож, шатахуун нь асгарчээ.
Энэ тухай дуудлагыг өчигдөр /2020.7.29/ 08.15 цагт хүлээн авсан байна. Дуудлагын дагуу Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Цагдаагийн хэлтсийн алба хаагчид очиж, 200-300 литр шатахуун асгарсан 12 м.кв талбайд элс асган саармагжуулж, онхолдсон автомашиныг 15.45 цагт татан босгожээ.
Б.ЖАРГАЛ
Зочин 2020-07-29 103.212.119.75
Ийм хариуцлагатай тээвэрт, яг л ийм зорилгоор бэлтгэгдсэн, сэтгэл зүйн хувьд ч буурь суурьтай, намба тавьтартай, бас хамгийн гол нь ур чадвартай жолооч илгээж болдоггүй юм уу… Авто тээврийн газар, замын цагдаагын газар ийм жолооч нарыг бүртгэлжүүлж, шаардлага хангаагүй жолооч хотоос гарахыг, хот дотор ч тээвэр хийхийг тогтмол шалгаж таслан зогсоох ёстой бишүү. Наадмаар хэдэн хүн шатаж үхээд байхад сургамж авдаггүй хөлдүү малнууд юмаа…