Авлигын эсрэг олон улсын цахим хурал болж байна | News.MN

Авлигын эсрэг олон улсын цахим хурал болж байна

Хуучирсан мэдээ: 2020.07.29-нд нийтлэгдсэн

Авлигын эсрэг олон улсын цахим хурал болж байна

Авлигын эсрэг олон улсын цахим хурал болж байна

Азийн хөгжлийн банк (ADB) болон Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагa (OECD)-ын хамтарсан Ази, номхон далайн орнуудын авлигын эсрэг санаачилгаас “Covid-19 цар тахлын үеэр шударга байдлыг сахин хамгаалах нь” сэдэвт хурал, сургалтыг цахимаар өнөөдөр /2020.07.29/ зохион байгуулж байна.

Жил бүр Ази, номхон далайн орнуудын авлигын эсрэг санаачилгаас гишүүн орнуудынхаа авлигатай тэмцэх салбарт ажилладаг мэргэжилтнүүдэд зориулан сургалт явуулдаг. Монгол Улс 2001 онд тус санаачилгын гишүүнээр элссэн бөгөөд бүс нутгийн хэмжээнд авлигатай тэмцэх сайн туршлага, мэдээлэл харилцан солилцох, олон улсын сургалтуудад албан хаагч нараа оролцуулдаг байна.

Энэ удаагийн сургалтад 31 улсын 130 төлөөлөгч оролцож, цар тахлын үед авлигатай тэмцэхэд тулгарч буй асуудлууд болон цаашид анхаарах зүйлсийн талаар санал солилцож байгаа юм. Хурлаар төрийн худалдан авах ажиллагаатай холбоотой асуудал ихээр тулгарч байгааг Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагaас онцлов.

Ихэнх улсад хилийн хязгаарлалтууд, үйлдвэрлэл үйлчилгээний дутмаг байдлаас үүдэн төрөөс бараа, үйлчилгээ худалдан авахад үнийн өсөлт үүсэх, сонголт бага учраас шударга байдлыг хангах зэрэгт бэрхшээлүүд тулгарч байна. Үүнийг шийдвэрлэхийн тулд урт хугацаанд улс орнууд Худалдан авах ажиллагааны хуульдаа цар тахал мэт онцгой нөхцөл байдлын үед хэрэгжүүлэх тодорхой зохицуулалтыг нэмэх, цахим худалдан авах ажиллагааг боловсронгуй болгох, хөндлөнгийн хяналт шалгалтыг зайнаас хийдэг болох мөн энэ чиглэлээр ажилладаг төрийн албан хаагчдын чадавхийг сайжруулах шаардлагатай байгааг дурдлаа.

Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагаас зарим улс орнууд цар тахалтай тэмцэхийн тулд бусад салбарт зарцуулахаар төсөвлөсөн зардлаа танах шаардлага тулгарч буй ч авлигаас урьдчилан сэргийлэх, авлигын гэмт хэргийг мөрдөн шалгахад зарцуулах зардлаас хасаж болохгүй гэсэн чиглэл, зөвлөмж өгөв.

Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-07-29 139.5.217.146

Авилга бол наймаа хар тамхины наймаа гэдэг шиг

Avatar

зочин 2020-07-29 203.91.115.37

Төрийн томоохон албан тушаал хашиж байсан, одоо байгаа нөхдүүд нүдэн дээр баяжаад байхын тэд нарыг шалгаач, ялангуяа Нийслэлийн газрын албаныхан гэж иргэдэд бөөн хүнд суртал тэгсэн мөртлөө өөрсдөө далдуур газар зараад байхын АТГ гэж байдаг юм бол газрын авлигачин нарыг шалгаад илрүүлээдхээч тэр чигээрээ авлигажсан мафи болчихсон

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж