Хабиб Нурмагомедов Жастин Гейтжитай X сард тулалдана

Хуучирсан мэдээ: 2020.07.29-нд нийтлэгдсэн

Хабиб Нурмагомедов Жастин Гейтжитай X сард тулалдана

Хабиб Нурмагомедов Жастин Гейтжитай X сард тулалдана

Мэргэжлийн холимог тулааны урлагийн UFC холбооны хөнгөн жингийн аварга Хабиб Нурмагомедов ирэх аравдугаар сард Жастин Гейтжитай тулалдах болсныг тус холбооны ерөнхийлөгч Дана Уайт мэдээллээ. Саяхан эцгийгээ шинэ коронавирусийн улмаас алдсан Дагестан эрийн хувьд ирэх аравдугаар сарын 24-нд UFC 255 өдөрлөгийн хүрээнд удаан хүлээлгэсэн хөнгөн жингийн аваргын бүсээ хамгаалах тулаанаа хийнэ гэнэ.

Абдулманап Нурмагомедов долдугаар сарын 3-ны өдөр 57 насандаа шинэ коронавирусийн улмаас таалал төгссөн.

Дана Уайт “Хабиб Нурмагомедовт хүнд байгаа. Түүний хувьд аав нь баатар байсан. Тэр аавдаа маш их хайртай, тэдний хоорондын харилцаа үнэхээр дотно байлаа” хэмээжээ. Мөн түүний хэлснээр ирэх аравдугаар сард зохион байгуулагдах Хабиб болон Гейтжи нарын тулааны байршлыг нууц хэвээр үлдээнэ гэв.

UFC холбоо өнгөрөгч долдугаар сарын 11-25-ны хооронд Арабын Нэгдсэн Эмират улсын Абу Даби хотын Яас аралд тулаануудаа зохион байгуулсан билээ.

Хабиб Нурмагомедов энэ оны эхээр Тони Фергусонтой тулалдах байсан боловч цар тахлын улмаас тулаан цуцлагдсан. Энэ хоёрын тулаан 2015 оноос хойш тав дахь удаагаа цуцлагдсан нь энэ байлаа. Харин Жастин Гейтжи өнгөрөгч тавдугаар сард Хабибыг орлон Тони Фергусонтой тулалдаж Жастин Гейтжи тавдугаар үед хүнд цохилтоор ялан UFC холбооны хөнгөн жингийн түр аваргын бүсийн эзэн болсон. Гэвч Жастин Гейтжи түр аваргын бүсээ тайлан хаяж, Хабибыг ялан жинхэнэ аваргын бүсийн эзэн болмоор байгаагаа илэрхийлсэн юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж