Иран, АНУ хоёр улс сүүлийн үед зөрчилдөөн, үл ойлголцол ихтэй байна. Тегераны цэргүүд саяхан АНУ-ын онгоц зөөвөрлөгч хөлөг онгоцыг сөнөөх сургуулилт хийжээ. Ингэхдээ тэд тусгайлан бэлдсэн, АНУ-ын жинхэнэ хөлөг онгоц мэт харагдах загвар ашигласан аж. Тийнхүү тус хиймэл хөлөг онгоцоо завиар бүслэн авч, агаараас пуужин харван сөнөөсөн байна.
Исламын хувьсгалт харуулын алба хамтарсан цэргийн сургуулилтаа өчигдөр/2020.07.28/ дуусгаж, цэргүүдээ эргэн ажилд нь оруулсан байна. Ингэхдээ дээрх үйл явдал бүхий сүүлийн сургуулилтаа Хормозган мужийн өмнөд хэсэг, Хормузын баруун хэсэгт хийжээ.
روابط عمومی سپاه از آغاز مرحله نهایی رزمایش پیامبر اعظم سپاه در خلیج فارس و تنگه هرمز خبر داد. در این رزمایش یگانهای مختلف سپاه انهدام و مقابله با ناو هواپیمابر آمریکایی را تمرین کردند. برای نخستین بار رصد منطقه رزمایش با استفاده از تصاویر ارسالی ماهواره نور صورت می پذیرد. pic.twitter.com/adc6xt3z6b
— خبرگزاری فارس (@FarsNews_Agency) July 28, 2020
Тус сургуулилтын хамгийн онцлох үйл явдал нь дээр дурьдсанчлан АНУ-ын хөлөг онгоцыг сөнөөх сургуулилт байлаа. Хөлөг онгоцны загварыг бүтээхдээ маш нямбайлан ажилласан нь тавцан дээрх сөнөөгч онгоцнуудыг ч нэг бүрчлэн бүтээснээс нь харагдах аж. Сургуулилт хийхдээ эхлээд хөлгийг завиар бүслэн авч, нисдэг тэрэгнээс цэргүүдийг тавцан дээр буулган эзлэн авч, нисдэг тэрэгнээс пуужин харважээ. Сургуулилтын бичлэгийг Ираны хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр бахархалтай нэвтрүүлсэн байна.
Сургуулилтын үеэр мөн усан цэргүүдийн сэлэх, даалгавар биелүүлэх чадвар, газраас болон агаараас пуужин харвах технологи, агаарын дайралтаас хамгаалах систем зэрэг өөр олон зүйл туршжээ.
Эх сурвалж: RT.COM
Холбоотой мэдээ