"Хэн нэгэнд санаатайгаар давуу тал олгосон зүйл байхгүй" | News.MN

"Хэн нэгэнд санаатайгаар давуу тал олгосон зүйл байхгүй"

COVID-19

"Хэн нэгэнд санаатайгаар давуу тал олгосон зүйл байхгүй"

"Хэн нэгэнд санаатайгаар давуу тал олгосон зүйл байхгүй"

Улсын онцгой комиссын Шуурхай штаб наймдугаар сард үйлдэгдэх 14 тусгай нислэгийн хуваарийн талаар өнөөдөр /2020.7.29/ мэдээлэл өглөө. Мэдээллийг ГХЯ-ны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг танилцуулсан юм. Тэрбээр "Наймдугаар сард найман чиглэлд 14 нислэг үйлдэж, иргэдээ татан авах болсон талаар мэдээлсэн. Нислэгийн талаар тодруулж мэдээлэл өгье. Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагын шугамаар Чех улсад байгаа иргэд нутаг буцах хүсэлт гаргасан. Ингээд хүсэлт гаргасан 100 гаруй иргэнтэй Чехийн онгоцыг хүлээж авах шийдвэр гаргасан. Энэ онгоц нь 170 хүний суудалтай. Ингээд хүсэлт гаргасан 100 гаруй иргэдийн тийз болон ирээд 21 хоног тусгаарлагдах зардлыг Чех улсын Засгийн газраас гаргаж байгаа. Нэмээд Чех улсаас ирэх хүсэлтэй иргэдийг бүртгэж байгаа” гэлээ.

Тусгаарлах байрны багтаамжаас шалтгаалан наймдугаар сарын дундуур, сүүлээр нэмэлт нислэг хийх боломжийг дахин судлаад тухай бүрд нь мэдээлнэ. Өнгөрсөн хугацаанд 15 мянга гаруй иргэнийг 40 улсаас татаж авсан байна. Мөн 51 улсын 12 мянга 236 иргэн нутаг буцах хүсэлтээ гаргаад байгаа. Тухайлбал, БНСУ руу явах хүсэлтэй 3000 гаруй иргэн байна. Бид наймдугаар сард үйлдэх тусгай нислэгээр эдгээр иргэдийн 20-40 хувийг багтаан авч явах төлөвлөгөөтэй байна” гэлээ.

Наймдугаар сард үйлдэх тусгай үүргийн 14 нислэгийн хуваарь

  1. Наймдугаар сарын 1-нд Сөүл
  2. Наймдугаар сарын 5-нд АНУ-ын Сиэтл
  3. Наймдугаар сарын 6-нд Энэтхэгийн Шинэ Дели рүү нислэг үйлдэж тэнд байгаа 150 гаруй иргэнийг авчирна. Энэ нислэгээр Вьетнамд байгаа 17 иргэдийг авчирна.
  4. Наймдугаар сарын 7-нд Токио руу нислэг үйлдэж Японд байгаа иргэдээс хүсэлт гаргасан 600 гаруй иргэнийг авчирна.
  5. Наймдугаар сарын 8-нд ХБНГУ-ын Франкфурт
  6. Наймдугаар сарын 10-нд Прага-Улаанбаатар. БНЧУ руу нислэг үйлдэж 170 суудалтай онгоцоор тэнд байгаа иргэдийг авчирна.
  7. Наймдугаар сарын 14-нд Сөүл рүү дахин нислэг үйлдэнэ.
  8. Наймдугаар сарын 15-нд Сөүл рүү транзит нислэг үйлдэнэ. Уг нислэгээр Сөүл рүү ирэх боломжтой иргэдийг багтаана. Үүнд АНУ-аас ирэх иргэд түрхүү хамрагдаж байгаа.
  9. Наймдугаар сарын 20-нд БНТУ-ын Истанбул хот
  10. Наймдугаар сарын 21-нд Франкфурт руу дахин нислэг үйлдэнэ.
  11. Наймдугаар сарын 22-нд Сөүл рүү дахин нислэг үйлдэнэ.
  12. Наймдугаар сарын 24-нд Токио
  13. Наймдугаар сарын 26-нд Франкфурт
  14. Наймдугаар сарын 27-нд Австрали руу дахин нислэг үйлдэнэ

ХЭН НЭГЭНД САНААТАЙГААР ДАВУУ ТАЛ ОЛГОСОН ЗҮЙЛ БАЙХГҮЙ

Дараа нь сэтгүүлчдийн асуултад хариулт өгсөн юм.

-Гадаадад байгаа Монголчууд тухайн орноосоо онгоц гаргаад ирэх хүсэлтэй байна. Энэ нь боломжтой юу?

-Тайваниас гадна Польш, Унгар, Чех, Малайз зэрэг орноос онгоц түрээслээд ирэх хүсэлт ирж байсан. Нэгдүгээрт, тухайн улсын авиакомпанийн үнийн саналыг хүлээж аваад дотоодын авиакомпани болор МИАТ-тай харьцуулахад МИАТ-ын тийз хямд байгаа. Хоёрт, МИАТ-ын онгоцонд мэргэжлийн хүмүүс ажиллаж, карантины журамд шилжиж, онгоцонд халдвар нэг хүнээс нөгөөд тараахгүй байхад анхаарч ажилладаг.

-МИАТ-ын тийзийн үнэ олон улсын нислэгээс хэт үнэтэй байна гэж иргэд үзэж байна. Тийзийн үнийг бууруулах боломжтой юу?  

-МИАТ-аас өгч буй мэдээллээр тийзийн үнэ буурч байгаа. Энэ удаад АНУ руу хийж буй нислэгийн тийзийн үнэ өмнөхөөс 400 орчим мянган төгрөг, Сөүл рүү хийж буй нислэг 200-300 орчим мянган төгрөгөөр хямдарсан гэсэн мэдээлэл өгсөн. Хэн нэгэнд санаатайгаар давуу тал олгосон зүйл байхгүй.

-Гадаадад байгаа иргэд суулт зарлаж байна. Энэ нь хоёр орны харилцаанд ямар нэгэн нөлөө үзүүлж байна уу?

-Суулт зарлаж байгаа асуудал гарч байгаа. БНСУ, АНУ, Унгар зэрэг оронд монголчууд суулт зарлаж байна. Иргэд өөрсдийн эрхийн төлөө жагсаал зохион байгуулах нь нээлттэй. Тухайн орныхоо хууль тогтоомжийн хүрээнд хариуцлага хүлээх эрсдэлтэй байдаг. БНСУ-ын хувьд онгоцны буудал дээр ийм үйлдэл хийж болохгүй гэж өмнө нь анхааруулж байсан.

-Есдүгээр сарын 1-нд хичээл эхлэх болсонтой холбоотойгоор манай оронд ирж сурах хүсэлтэй байгаа иргэд хэр байна вэ. Мөн гадаад оронд тухайлбал, БНХАУ-д сурдаг оюутнууд хэзээ хичээлдээ явж болох вэ?

-Хичээл сургууль эхлэх дөхөж байна. Өндөржүүлсэн бэлэн байдлын хугацааг наймдугаар сарын 31-нийг дуустал сунгасан. Гадаадад сурдаг оюутнуудын асуудал бий. БНХАУ-д манайхаас 12 мянга орчим оюутан сурдаг. Эдгээр оюутнуудын дийлэнх нь ирсэн.

Гадаад орнуудын хичээл хэзээ эхлэх, БНХАУ хэзээ хилээ нээх вэ гэдэг нь албан ёсоор шийдэгдээгүй байна. БНХАУ хичээлээ эхлэхдээ өөрийн оронд сурдаг гадаадад байгаа иргэдийг хилээр нэвтрүүлэх асуудал зэрэг шийдэгдэх байх.

Монголд амьдардаг, ажилладаг, Монголд ирэх хүсэлтэй байгаа гадаадын иргэдийг аль болох шат дараатай хилээр нэвтрүүлэх чиглэлийг баримталж байна.

-Маргааш Австралиас ирэх нислэгтэй холбоотой асуулт байна. Уг нислэгээр жирэмсэн эмэгтэй гурван настай хүүхэдтэйгээ ирэх хүсэлтэй байгаа юм байна. Тус иргэн гурван настай хүүхдээ өвөр дээрээ суулгаад ч гэсэн авчрах хүсэлтэй байгаа аж. Энэ нь боломжтой юу?

-Олон улсын иргэний агаарын тээврийн байгууллага, Чикагогийн конвенц гэж бий. Эдгээрт тусгасан баримт бичгийн хүрээнд олон улсын агаарын тээвэр хийгддэг. Олон улсын нислэг нь тусгай дүрэмтэй, хуультай. Уг хуулиар хоёр хүртэлх насны хүүхдийг өвөр дээрээ суулгахыг зөвшөөрдөг. Энэ журмыг зөрчиж болохгүй.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

18 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

мгл 2020-07-29 192.82.93.3

ХАГАС ЖИЛ ГАРУЙН ХУГАЦААНД МӨНГӨТЭЙ, ДАРГА НАРЫН ХҮҮХЭД ГЭР БҮЛҮҮДИЙГ ХЭЛ АМАНД ОРОН, НЭР НҮҮРЭЭ ШИРЛЭН БАЙЖ ТАТАЖ АВЛАА, ОДОО ЭНГИЙН ИРГЭДЭЭ ЯМАРЧ ХАМААГҮЙ АРГААР ЯАРАЛТАЙ ТАТАЖ АВААЧЭЭ. МОНГОЛЧУУД БИД ЦӨӨХҮҮЛЭЭ ШҮҮ ДЭЭ. ЯАГААД ГАНЦХАН МИАТ ИЛҮҮ ҮНЭЭР БИЛЕТЭЭ ЗАРЖ ИРГЭДЭЭ ХЭЦҮҮ ҮЕД НЬ ЗОВЛОНГООР БИЗНЕС ХИЙНЭ ВЭ. ХҮННҮ БУСАД АВИА КОМПАНИУДЫГ ЯАГААД НИСГЭХГҮЙ БАЙНА ВЭ… ЯАГААД ӨЧНӨӨН БОЛОМЖ БАЙХАД АШИГЛАХГҮЙ ХӨЛДҮҮ ЦАРАЙЛААД ИРГЭДЭЭ БОДОХГҮЙ ГҮРИЙГЭЭД БАЙНА ВЭ ЯАГААД ЯАГААД…

Avatar

зочин 2020-07-29 122.201.31.51

аарай хэт их хүн татаж аваад байгаа биш үү? ачаалал хэтэрвэл сиймхий гарна, гарсан сиймхийгээр нөгөө айхтар халдвар ороод ирэх вий дээ, сургууль эхлэх гээд байдаг, санаа зовж л байна даа, халдвар дотооддоо алдвал хариуцлагыг хэнээс нэхэх вэ? эх орондоо хайртайдаа ирэх гэж зүтгэлээд байгаа иргэдээс үү? хэт их ачааллаа нэмээд байгаа УОК-с уу? тусгаарлах байранд ажиллаж байгаа ажилчдаас уу? овоо цаг хожоод хожсон цагаа үр ашигтай өнгөрүүлсэн байгаа гэж ЭМЯны нөхдөд итгээд суухаас өөр арга алга даа

Avatar

Зочин 2020-07-29 71.204.188.199

Энэ ямар хувиа бодсон дурак вэ

Avatar

zochin 2020-07-29 58.109.221.157

Irgedee sain avch baigaa yum baina

Avatar

Зочин 2020-07-29 203.91.115.56

Зарим нь гараад гэртээ тусгаарлана гэсэн ч гадуур яваад байгаа юм биш биз? үүнийг ил тод болгож мэдээллэж өгөөч

Avatar

Зочин 2020-07-29 203.91.115.56

Гадаадаас ирсэн бүх иргэдийг тусгаарлаж байгаа юм уу? Зарим нь өөр юм

Avatar

Зочин 2020-07-29 176.63.23.193

Нислэгээ нэм л дээ. Арайчдээ Монгол иргэддээ ингэж хөгийн хандаж байгаагийн хариу ирнэ шүү. Мөнхтүшигээ та нар Бусаны галт тэрэг, The Flu киноноос өөрсдийнхөө дүр төрхийг олж хараарай

Avatar

Bad 2020-07-29 123.194.177.168

Hamaatnii hun maani UOK-iin huneer yariulj, 15 say togeog ogch baij Amerikaas ireh nislegt bagtsan shde, yundaa hudlaa shudraga tsarailaad bgam be

Avatar

Ugsun avsanaa olon niited neelttei bolgoh heregtei 2020-07-29 23.92.142.237

Tegehgui bol dandaa l #gesen, #genee metiin yum yavaad baih yumaa

Avatar

Зочин 2020-07-29 123.194.177.168

Давуу эрх олгоогүй гэдэг шаал худлаа, 29-ний нислэгт багтсан баталгаажуулсан гэж хэлсэнээ намайг маргааш нь хасаад явж чадахгүй болсон гэлээ, хэлсэн шалтаг нь яаралтай шаардлагтай байгаа хүнээ авлаа гэсэн. Өөр явах болсон танилаасаа асуухад УОК-д таньдаг хүнтэй, тэрнээрээ яриулсан гэх юм. Би одоо таних хүнгүй болохоор ингэж хохирч байгаа юм уу??

Avatar

Монгол 2020-07-29 45.72.248.150

5.0000.0000

Avatar

Aska 2020-07-29 178.217.174.2

Бусад улсаас иргэн авахдаа тусгаарлах байр гараад байдаг казахстанаас ирэх иргэдэд тусгаарлах газар гарахгүйн ямар учиртай юм бэ ялгавралах асуудал гаргахаа болимоор юмаа казах хүмүүс ч гэсэн адилхан монгол улсын иргэн биздээ⁉️‼‼🤦‍♂️🤦‍♂️🤦‍♂️

Avatar

Mongol 2020-07-29 104.243.214.176

Chi kazak yum bol kazakstandaa l uldeech de. Mongold zaaval baih albagui biz de?

Avatar

Зочин 2020-07-29 212.95.5.165

hevleliin tuluulugchuur iimerhuu ajil hiilgedeggui yumuu?

Avatar

Зочин 2020-07-29 202.21.100.210

Ренчиндулам гуай гарчигаасаа алдаагаа ол . Олчихвол чамайг тушаал дэвшүүлье.

Avatar

Зочин 2020-07-29 202.126.89.142

Энэ онгоц зарлах биш ундсэн ажлаа хийгээсэй. ГХЯаманд эрс шинэчлэл хэрэгтэй!!!

Avatar

Зочин 2020-07-29 192.82.77.252

Казахстанд байгаа иргэдийн асуудлыг нэг мөр шийдвэрлэх хэрэгтэй. Тэдгээр хүмүүсийг татаж авахаар худал хүлээлт үүсгээд хэрэггүй. Шуурхай штабаас казах иргэд амь амиа бодоорой .төр засгийн зүгээс татаж авах боломжгүй гэсэн хариуг өгөх хэрэгтэй

Avatar

Зочин 2020-07-29 106.154.120.124

сайн байна уу УОК, янз бүрийн мэдээллээс уншиж байхад манайд цонх хаалттай байлгах гэсэн шаардлага онцгой тавьж байгаа юм байна, гэтэл эсрэгээрээ агааржуулалт сайн байлгах хэрэгтэй гэж миний мэдэх японд автобусны цонхнууд онгорхой, хажуудаа ковидын улмаас цонх онгорхой явж байна гэсэн бичигтэй үйлчилж байна. олон цаг агаар солилцоогүй орчинд явуулж байгаа дээр тусгайлан анхаарч арга хэмжээ авч өгнө үү, мэдээж халдвартай агаар туснаарлах зорилготой гэх байх энэ аргах хэмжээ бол утгагүй байна

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж