Хятадын “ХӨСҮТ”-ийн захирал туршилтын вакцин тариулжээ

Хуучирсан мэдээ: 2020.07.29-нд нийтлэгдсэн

Хятадын “ХӨСҮТ”-ийн захирал туршилтын вакцин тариулжээ

Хятадын “ХӨСҮТ”-ийн захирал туршилтын вакцин тариулжээ

Хятадын Өвчнөөс урьдчилан сэргийлэх, хянах төвийн (Халдварт өвчин судлалын үндэсний төв) захирал коронавирусийн эсрэг туршилтын вакциныг тариулжээ. Тэрбээр өөрийн бие дээр туршилтын вакциныг тариулан олон нийтэд үлгэрлэсэн аж. Гао Фу нь өнгөрсөн Ням гаригт “Алибаба” компанийн зохион байгуулсан цахим хурлын үеэр энэ тухай ярьж, ард иргэдийг вакцины туршилтад идэвхтэй оролцохыг уриалжээ.

Гао Фу нь Уханьд өнгөрсөн оны сүүлээр шинэ коронавирусийн халдвар гарч, богино хугацаанд дотоодод тархсан төдийгүй олон улсад халдварласнаас үүдэн нэлээд шүүмжлэлтэй тулгарчээ. Тэрбээр хэдэн сарын турш олон нийтийн хараанд өртөөгүй боловч ийнхүү гарч ирэн туршилтын вакцин тариулсан тухайгаа ярьсан аж.

Тэрбээр хэзээ, хаана, ямар туршилтын вакцин хийлгэснээ тодорхой яриагүй боловч Хятадын Засгийн газраас зөвшөөрсөн коронавирусийн эсрэг туршилтын вакцинуудын нэгийг тариулсан аж. Хятадын эрдэмтэд ОХУ, АНУ, Их Британи зэрэг олон улстай уралдан коронавирусийн эсрэг вакциныг бүтээхээр ажиллаж буй. Хятад нь вакцин үйлдвэрлэлээр дэлхийд хүчтэй өрсөлдөг. Дэлхий дахинаа 20 гаруй вакцины туршилт явагдаж буйн найм нь Хятадад байна.

Эх сурвалж: Associated Press

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХахаХаха
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж