ТОМИЛГОО: Н.Анхбаяр ТНБ-ийн дарга болж, ажлаа хүлээн авав

Хуучирсан мэдээ: 2020.07.29-нд нийтлэгдсэн

ТОМИЛГОО: Н.Анхбаяр ТНБ-ийн дарга болж, ажлаа хүлээн авав

ТОМИЛГОО: Н.Анхбаяр ТНБ-ийн дарга болж, ажлаа хүлээн авав

НЭМЭЛТ: 

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Н.Анхбаярыг Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн даргаар томилсноор үүрэгт ажлаа хүлээн авчээ. Засгийн газрын тогтоолыг Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд дарга У.Бямбасүрэн яамныханд нь танилцуулсан байна.

Т.Гантулгыг МХЕГ-ын даргаар томилов

НЭМЭЛТ: 

Засгийн газрын өнөөдрийн /2020.07.29/ хуралдаанаас Мэргэжлийн хяналтын ерөнхий газар/МХЕГ/-ын даргаар Т.Гантулгыг томилжээ.  Тэрбээр өмнөх Засгийн газрын үед Эрчим хүчний дэд сайдаар ажиллаж байсан бөгөөд шинээр Засгийн газар байгуулагдангуут бүрэн эрхийн хугацаа нь дууссан юм.

МХЕГ нь Шадар сайдын албанд харьяалагддаг. МХЕГ-ын даргаар томилогдсон Т.Гантулга нь улс төр судлаач, эрх зүйч мэргэжилтэй. Ажлын гараагаа 1983 онд Говь-Алтай аймгийн МХЗЭ-ийн хороонд зохион байгуулагчаар эхэлж, 1994-2000 онд “Алтайн кашмир” ХХК-ийн ерөнхий захирал, 2000-2007 онд МАН-ын даргын зөвлөх, 2007-2009 онд Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн дарга, 2009-2012 онд Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга, 2013-2016 онд МАН-ын нарийн бичгийн дарга, 2016 оноос Эрчим хүчний дэд сайдын алба тус, тус хашжээ.

Гадаад харилцааны яамны ТНБ-ийн даргаар Н.Анхбаярыг томилно

Засгийн газрын өнөөдрийн /2020.07.29/ хуралдаанаас Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн даргаар Н.Анхбаярыг томилсон тухай мэдээлэл цацагдсан ч хараахан томилгоо хийгдээгүй байна.

Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Д.Даваасүрэнг ажлын хариуцлага алдсан үндэслэлээр өнгөрсөн дөрөвдүгээр сард чөлөөлсөн. Иймээс тус яам Төрийн албаны зөвлөлд хандан Төрийн нарийн бичгийн даргыг сонгон шалгаруулах захиалга ирүүлсэн байсан бөгөөд өнгөрсөн долоо хоногт нээлттэй сонгон шалгаруулалт болж, Н.Анхбаяр тэнцжээ.

Төрийн албаны тухай хуулиар яамны Төрийн нарийн бичгийн даргыг нээлттэй сонгон шалгаруулалт зарлан, шалгаруулдаг.  Уг нээлттэй сонгон шалгаруулалтад оролцохоор нэг л хүн материалаа ирүүлсэн нь Н.Анхбаяр бөгөөд бүх нөхцөл шаардлагыг хангасан аж. Хуульд зааснаар Төрийн албаны зөвлөл шалгаруулалтын дүнгээ Засгийн газарт уламжилснаар томилгоо хийгдэх юм.

Н.Анхбаяр одоо Гадаад харилцааны яамны Төрийн захиргаа удирдлагын газрын даргаар ажиллаж байна.

Засгийн газар 2019 оны тавдугаар сард түүнийг Австралийн Холбооны улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар нэр дэвшүүлсэн ч Ерөнхийлөгч Х.Баттулга татгалзсанаар УИХ-аар баталж чадаагүй.

Тэрбээр Хууль зүй, дотоод хэргийн сайд асан Ц.Нямдоржийн хүү бөгөөд хуульч мэргэжилтэй.

2000 онд УИХ-ын Тамгын газраас ажлын гараагаа эхэлж, 2007 оноос Гадаад харилцааны яам, дипломат албанд 13 жил ажиллажээ. Тухайлбал, 2007-2012 онд Гадаад хэргийн яамны Гэрээ эрх зүйн газар мэргэжилтэн, атташе, дэд захирлаар, 2012-2014 онд АНУ-ын Сан-Франциско хотод Ерөнхий консулаар, 2014-2016 онд Гадаад харилцааны яамны Хуулийн хэлтсийн дарга, Хүний эрхийн хэлтсийн дарга, Консулын газрын дэд захирлаар, 2016 оны долдугаар сараас Гадаад харилцааны яамны Төрийн захиргаа удирдлагын газрын даргаар ажиллаж байгаа юм.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
109
ТэнэглэлТэнэглэл
13
ЗөвЗөв
6
БурууБуруу
5
ХарамсалтайХарамсалтай
2
ХөөрхөнХөөрхөн
2
ГайхмаарГайхмаар
1
ХахаХаха
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж