Хурц арслангууд түрүү булаалдлаа | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Хурц арслангууд түрүү булаалдлаа

Хуучирсан мэдээ: 2016.01.18-нд нийтлэгдсэн

Хурц арслангууд түрүү булаалдлаа

Жил бүрийн 1 дүгээр сард уламжлал болон зохиогддог Талх-Чихэр ХК-ны нэрэмжит Хэвийн боовны баярт зориулсан аймаг, цэргийн цолтой бөхчүүдийн барилдаан өчигдөр/01.17/ боллоо.

Барилдаанд аймгийн хурц арслан Б.Ганхуяг, Ш.Мөнгөнбаатар, С.Ариунбилэг, Н.Жаргалбаяр, Б.Мижиддорж, Ө.Сүхбат, О.Гантулга, Б.Батжаргал, аймгийн арслан М.Бадарч, О.Баярхүү, Б.Хашбат, Б.Батхуяг, Б.Тайван, Го.Отгонбаатар, Д.Анар тэргүүтэй бөхчүүд зодоглосноос  Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат, Увс нуур дэвжээний бөх аймгийн хурц арслан Н.Жаргалбаяр түрүүлж, Сүхбаатар аймгийн Онгон сумын харьяат Алдар спорт хорооны бөх аймгийн хурц арслан Ш.Мөнгөнбаатар үзүүлэв.

Их шөвөгт Дорнод аймгийн Дашбалбар сумын харьяат, Бүрэн дуулга ХК-ны бөх аймгийн арслан Д.Анар, Ховд аймгийн Зэрэг сумын харьяат аймгийн арслан Б.Бат-Өлзий нар шалгарлаа.

Бөхийн өргөөний хойморт Талх-Чихэр ХК-ны удирдлагуудаас гадна маш олон Хөдөлмөрийн баатар цолтнууд тухалсан нь содон бөгөөд ойр хавьд давтагдахааргүй хүндэтгэлт үйл явдал байлаа.

Дөрвийн даваа

1.Б.Ганхуяг а.х.а –Г.Болдгэрэл а.н

2.Ш.Мөнгөнбаатар а.х.а –А.Саруулсайхан а.а

3.Н.Жаргалбаяр а.х.а -Х.Гантулга а.а

4.Б.Мижидсүрэн а.х.а -Ц.Мөнхбаяр а.а

5.Ө.Сүхбат а.х.а –Г.Баяржавхлан а.а

6.О.Гантулга а.х.а -Д.Амарсайхан а.а

7.Б.Хашбат а.а –П.Батмөнх а.а

8.Б.Тайван а.а -Ч.Хөхчирэнгэр а.а

9.Го.Отгонбаатар а.а -А.Давааням а.а

10.Д.Анар а.а -Н.Батсайхан а.а

11.Д.Амаржаргал а.а -М.Еркебулан а.а

12.Б.Ганзориг ц.а –Б.Гончигтавхай а.а

13.Ц.Нямдорж а.а -Б.Бат-Эрдэнэ а.а

14.Н.Баттүвшин а.а -Н.Ганзориг а.а

15.Б.Бат-Өлзий а.а -Н.Мустафа а.а

16.П.Мөнхбат а.а –Н.Золбоо а.а

Тавын даваа

1.Ш.Мөнгөнбаатар а.х.а -Б.Мижидсүрэн а.х.а

2.Н.Жаргалбаяр а.х.а -П.Батмөнх а.а

3.О.Гантулга а.х.а -Н.Баттүвшин а.а

4.Б.Тайван а.а -Ц.Нямдорж а.а

5.Д.Анар а.а -Г.Баяржавхлан а.а

6.Б.Бат-Өлзий а.а -Г.Болдгэрэл а.н

7.Н.Золбоо а.а -М.Еркебулан а.а

8.Б.Гончигтавхай а.а -А.Давааням а.а

Зургаагийн даваа

1.Ш.Мөнгөнбаатар а.х.а -О.Гантулга а.х.а

2.Н.Жаргалбаяр а.х.а -А.Давааням а.а

3.Б.Тайван а.а –Д.Анар а.а

4.Б.Бат-Өлзий а.а -Н.Золбоо а.а

Долоогийн даваа

1.Ш.Мөнгөнбаатар а.х.а -Д.Анар а.а

2.Н.Жаргалбаяр а.х.а -Б.Бат-Өлзий а.а

Наймын даваа

1.Ш.Мөнгөнбаатар а.х.а –Н.Жаргалбаяр а.х.а

    /үзүүрлэсэн/                     /түрүүлсэн/

ЭХ СУРВАЛЖ: http://undesniibukh.mn

 

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс