Хойд Солонгосын дүрвэгч Ким Гюм Хёг гурван жилийн өмнө өлсгөлөн, хүнд хүчир хөдөлмөрөөс зугтаан төрөлх Кэсон хотоо орхин ойролцоох “Цагаан морь” уулаар дамжин дүрвэжээ. 21 настай Ким Гюм Хёг ууланд хоёр хоносныхоо дараа Өмнөд Солонгосын хилд хүрэхийн тулд хоёр улсыг заагласан төмөр торон хашааг давж, тэсрэх бөмбөг бүхий талбайг гаталсан аж. Тэрбээр бүрэнхий болох үед голын эрэг дээр хүрч, хуванцар савны хаягдлаар биеэ ороон аврах хантааз хийн ус руу орсон байна. Шөнийн харанхуйд тэрбээр Өмнөд Солонгосын харуулын цамхгийн гэрлийг чиглэн өргөн голыг гаталжээ. Тэрбээр хожим “YouTube”-д байршуулсан бичлэгтээ голд долоон цаг хагасын турш байсан хэмээн ярьжээ. Тэрбээр Өмнөд Солонгосын цэргүүдийг хүрч ирэхэд тамирдан ухаан балартан унасан аж.
Ким Гюм Хёг Өмнөд Солонгост гурван жил болсныхоо дараа өнгөрсөн Ням гаригт (2020.7.26) нөгөө голоо гатлан нутаг буцав. Гэвч Хойд Солонгост ирмэгц түүнийг коронавирусийн халдвартай байж магадгүй хэмээн сэжиглэн баривчилж, Кэсон хотноо хөл хорио тогтоожээ. Коронавирусийн халдвараар 200 гаруй оронд 17 сая орчим хүнд халдварлаж, 663 мянга гаруй хүн нас бараад байгаа боловч түүнийг ирэх хүртэл Хойд Солонгост халдвар бүртгэгдээгүй байв. Түүний халдвартай эсэх батлагдаагүй боловч Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун халдвараас сэрэмжлэн онц байдал тогтоожээ.
Харин Өмнөд Солонгост Ким Гюм Хёгийг өөр нэг дүрвэгч эмэгтэйг хүчирхийлсэн хэргээр баривчлахаар эрэн сурвалжилж байна. Өмнөд Солонгосын хууль хяналтынхан түүний бүтэн нэрийг зарлаагүй боловч хэн гэдгийг нь хялбар танихад туслах бусад мэдээллийг нь сэтгүүлчдэд өгчээ. Түүнчлэн бусад дүрвэгсэд “YouTube”-д байршуулсан бичлэгээр Ким Гюм Хёгийн нэрийг зарласан байна.
Өдгөө 24 настай Ким Гюм Хёгийн нутаг буцсан ч энгийн үзэгдэл биш. Хойд Солонгосоос дүрвэсэн 33 мянга гаруй хүний олонх нь нутаг буцаагүй БНСУ-д үлджээ. Дүрвэгсдийн олонх нь Хятад болон Зүүн Өмнөд Азийн бусад орноор дамжин Хойд Солонгосоос дүрвэдэг. Харин Ким Гюм Хёг шиг шууд хоёр Солонгосын өндөр хамгаалалттай хилээр дамжин дүрвэх хүний тоо харьцангуй бага. Өнгөрсөн таван жилийн хугацаанд ердөө 11 хүн хоёр Солонгосын хилээр дамжин дүрвэхийг оролджээ.
Ким Гюм Хёгийн төрж өссөн Кэсон хот нь хоёр Солонгосын аж үйлдвэрийн бүс бөгөөд 300 мянга орчим хүн амтай. Кимийн гэр бүлийнхэн тус бүс ажилладаг бөгөөд тэрбээр өндөг, хүнсний ногоо зардаг байжээ. Гэвч дөрвөн жилийн өмнө Хойд Солонгосын цөмийн хөтөлбөрийн маргаанаас болж Сөүл нь тус бүсээс компаниудаа татсан аж. Үүнээс болж Кимийн гэр бүл болон тэнд ажиллаж амьдралаа залгуулж байсан бусад ажилчид эдийн засгийн хямралд оржээ. Ийнхүү Ким Гюм Хёг 2017 онд Өмнөд Солонгос руу дүрвэсэн аж. Өмнөд Солонгост тэрбээр Хан мөрний эрэг дэх Гимпо хотод суурьшсан байв. Гэвч тэрбээр өдөр бүр эцэг, эхээ санан бэтгэрдэг тухайгаа бусад дүрвэгсдэд ярьдаг байжээ. Өмнөд Солонгосын мөрдөгчдийн мэдээлснээр Ким Гюм Хёг Гангхва арлын хойд эрэг дэх төмөр тортой хашааны доогуур явсан 91 см диаметртэй ус дамжуулах хоолойгоор дамжуулан “зугтжээ”. Тухайн ус дамжуулах хоолойн ойролцоогоос олдсон гялгар уутанд Өмнөд Солонгосын банкны данснаасаа таван сая вон авч, 4000 ам.долларт шилжүүлэн авсан баримт олджээ.
Эх сурвалж: The New York Times
ХЭХЭ 2020-07-29 66.181.191.225
ЗОЛИБОН ГӨЛӨГ
1 2020-07-29 202.21.108.155
h**** idsen ugiin aldaagaa zasdaa. Setguulch hun baij ymrch oilgomjgui yum bichchiheed suuj bhasa ich
Tuuhch 2020-07-29 64.119.24.239
Zayaagu s***r zolbinguud er ni zangaa ta idgui yum terendee l tatagdaad bdgiin ter l bolj odoo aleee ert cogcos bolood nohoin hool bolson bgaa. Guilgachnii hodoodond shar tos zohidgu yum bh estoi gazraa ochij. Manaihan shig. Ilhig modon hudargandaa durtai gedgiimdaa
Зочин 2020-07-29 66.181.188.188
😀 balarchee hoorhi
Зочин 2020-07-29 112.186.225.12
19-н умард руу нэвтэрсэн. Мэдээлэл дотор бага зэрэг зөрүү зүйлс байна.
Зочин 2020-07-29 202.21.107.73
mergejliin tagnuulch bna.
... 2020-07-29 59.153.112.175
Yum bolgnig tagnulc gd shadg erq pzda nrin neg bsht ci
Зочин 2020-07-29 122.46.128.46
Мэдээллээ дахин шалгана уу.Өөр хүний зураг тавьсан байна. Энэ зурган дээр байгаа залуу бол сая Хойд Солонгос руу буцсан залуу биш ээ. Нэр нэгтэй ч өөр оюутан залуу байна.
Хүн 2020-07-29 202.126.89.126
Хамгийн өндөр хамгаалалттай бүсээр 2 нэвтэрдэг.хамгийн сайн мэдээллээр хангагдсан хүн л чадна.аз гэдэг хоёронтоо тохионо гэдэг юу л бол.
Эрдэнэ.Э 2020-07-29 223.62.212.100
Би хойд солонгосын хилийн ойролцоо бую энэ мэдээнд гарч буй гангхва аралд амьдардаг. Арлын хойд хэсгийн голын эрэг битүү торон хамгаалалттай, 500 орчим метр өргөн гол урсдаг. Голын цаана нь хойд солонгос харагддаг шүү. Ер нь нааш цаашаа явах боломжтой юм шиг санагддаг. Даанч гол дотор нь хамгаалалтын маш их тор, бас цэргийн жижиг усан онгоцнууд байдаг. Өмнө нь боддог байсан бодол минь үнэн байжээ. Энэ голыг гатлаад олон хүн наашаа орж ирдэг байхаа гэж.
Зочин 2020-07-29 202.179.25.110
Хойд солонгос барьж аваад цаазлана. Өмнөд рүү зугтагсдыг өршөөдөггүй
Зочин 2020-07-29 66.181.190.227
sain er bnaa, 2 udaa iim hatuu hiliig dabj garan gedeg bol. tegeed ch eh etsegdee hairtai sain hvv bna. omnoduud hudalaa muulij bgaa daa.. terenees bish tiim hereg hiisen gej bodohgui bna..
Зочин 2020-07-29 66.181.190.70
Гэмт хэрэг үйлдээд ялаас мултрах гэж зугтаасан ч байж болох .
mongolhvv 2020-07-29 66.181.190.227
dandaa neg taliig barisan hudalaa medeeg ene ardchilsan geh ornuud shuugaan tarih gej gej taraadag daa.zarim iim medeend itgeh heregui shuu.. svrtei bolgoh gej zoriud hudalaa medee taraadag daa.. zaluu eh etsegee sanaad jaahan mongo olsonoo dollar bolgood zugtsan l bhaa..
Зочин 2020-07-29 124.158.124.185
СОЛОНГОСУУД ер нь мэдрэл муутай нь олон шүү
Зочин 2020-07-29 202.70.44.46
Тагнуул л байсан байна
Зочин 2020-07-29 139.5.219.106
Өмнөдүүд молигодуулчихаж
Зочин 2020-07-29 202.126.89.102
Харваас супер тагнуулч байна
ХЭХЭ 2020-07-29 66.181.191.225
ЭРГҮҮ ХАР АЦ БАЙВАЛ ЯАХАВ ХАХА