Н.Номтойбаярын хэргээс тусгаарлагдсан ХХҮЕГ-ын ажилтанд торгуулийн ял оноов

Хуучирсан мэдээ: 2020.07.29-нд нийтлэгдсэн

Н.Номтойбаярын хэргээс тусгаарлагдсан ХХҮЕГ-ын ажилтанд торгуулийн ял оноов

Н.Номтойбаярын хэргээс тусгаарлагдсан ХХҮЕГ-ын ажилтанд торгуулийн ял оноов

Хөдөлмөр, халамж үйлчилгээний ерөнхий газар (ХХҮЕГ)-ын ажилтан асан Д.Ган-Эрдэнэд холбогдох хэргийн шүүх хурал Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өчигдөр (2020.7.28) болж, түүний гэм бурууг хэлэлцэв. Түүнийг Эрүүгийн хуулийн 22 дугаар зүйл, 22.1-ийн 1 дэх хэсэгт зааснаар "албан тушаалаа урвуулан ашигласан" гэмт хэрэгт хамтран оролцсон буруутайд тооцож, нийтийн албанд ажиллах эрхийг нь таван жил хасан, 15 сая төгрөгөөр торгох ял оноожээ.

Д.Ган-Эрдэнийг Н.Номтойбаяр нарын хэрэгт хамтран оролцсон хэмээн буруутгаж, хамтад нь шүүх байсан ч өмгөөлөгч нь тухайн үед хуралд оролцох боломжгүйгээ албан ёсоор мэдэгдсэнээр түүнд холбогдох хэргийг тусгаарлан шийдвэрлэхээр болсон билээ.

Хэргийг сануулахад, УИХ-ын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд асан Н.Номтойбаяр нарт холбогдох хэргийг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх энэ сарын эхээр дөрвөн өдрийн турш хэлэлцэн долдугаар сарын 7-нд шийтгэх тогтоолоо танилцуулсан.

Тодруулбал, ХНХ-ын сайд, Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн даргаар ажиллаж байхдаа тэрбээр Хөдөлмөр, халамж үйлчилгээний ерөнхий газар (ХХҮЕГ)-ын дарга Б.Нямдаваа, дэд дарга Б.Шижиржаргал, мэргэжилтэн Б.Баттөгс зэрэг хүмүүстэй хамтран төсөл сонгон шалгаруулах ажлын хэсгийн хурал нэг ч удаа болоогүй байхад хийсэн мэтээр баримт бүрдүүлсэн.

Түүгээр ч зогсохгүй найман иргэн, 21 аж ахуйн нэгжид 3.9 тэрбум төгрөгийн санхүүжилт олгохоор шийдвэрлэхдээ улс төрд нөлөө бүхий эрх мэдлээ урвуулсан гэм буруутай гэж шүүх дүгнэсэн. Улмаар Н.Номтойбаярт нийтийн албанд ажиллах эрхийг таван жил хасаж, 5.5 жил хорих ял оноосон.

ХХҮЕГ-ын дарга Б.Нямдаваад 3, дэд дарга Б.Шижиржаргалд 4 жил хорих ял оноосон бол мэргэжилтнүүд болох М.Нямдэмбэрэл, Д.Батмөнх, Н.Ууганбаяр нарыг 15 сая, Б.Гантөгсийг 10 сая төгрөгөөр тус тус торгох ял шийтгэж, Н.Алтансувдыг цагаатгасан билээ.

Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж