Малайзын экс Ерөнхий сайдад 12 жил хорих ял оноожээ | News.MN

Малайзын экс Ерөнхий сайдад 12 жил хорих ял оноожээ

Малайзын экс Ерөнхий сайдад 12 жил хорих ял оноожээ

Малайзын экс Ерөнхий сайдад 12 жил хорих ял оноожээ
Former Malaysian Prime Minister Najib Razak, center, wearing a face mask with his supporters arrives at courthouse in Kuala Lumpur, Malaysia, Tuesday, July 28, 2020. Najib arrived for a verdict in the first of several corruption trials linked to the multibillion-dollar looting of the 1MDB state investment fund. (AP Photo/Vincent Thian)

Малайзын Ерөнхий сайд асан Нажиб Разакыг улсын баялагийн 1MDB сангаас хэдэн тэрбумыг өөрийн болон өөртэйгөө холбоотой хэд хэдэн дансанд шилжүүлэн завшсан хэмээн буруутган 12 жилийн хорих ял оноожээ.

Шуугиан тарьсан Малайзын хөгжлийн Берхад буюу 1MDB сангийн хэрэгт зөвхөн Нажиб төдийгүй Малайзын бусад төрийн зүтгэлтнүүд, холливудын одууд, дэлхийн хамгийн том хөрөнгө оруулагч банкнуудын нэг болох Голдмэн Сакс нар холбогдсон аж.

“Бүх нотлох баримтуудыг харгалзан үзээд прокурорууд энэ хэргийг ямар ч эргэлзээгүй баталжээ гэж үзэж байна” хэмээн Куала-Лумпурын дээд шүүгч Мухамед Назлан Мухамед Газали хэлжээ. Харин шүүх танхимын гадаа Ерөнхий сайд асан Нажибын зуу зуун дэмжигчид цугларан шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байв.

Удаан хугацааны турш шалгагдаж буй энэ хэрэг нь 10 улс олон тэрбум ам.долларыг хамарснаараа түүхэн дэх хамгийн том эдийн засгийн дуулиануудын нэг болон бичигдэж байна.

Нажиб хоёр жилийн өмнө огцрох хүртлээ Ерөнхий сайд, Сангийн сайд зэрэг өндөр албан тушаалуудыг хашиж байсан бөгөөд өдгөө долоон удаагийн мөнгө угаах хэрэг, эрх мэдлээ хэтрүүлэн ашигласан хэрэг, луйврын хэрэгт буруутгагдаж, 12 жил шоронд хоригдохоор болоод байгаа билээ.

Эх сурвалж: NPR.ORG

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

иргэн 2020-07-29 124.158.88.13

монгол бүсгүйн амийг нэхэх, дээр нь эд нартай холбоотой манай улс төр, бизнесийхэн яахав?

Avatar

Зочин 2020-07-29 202.179.25.110

а******н новшоос Алтантуяа бүсгүйн амийг нэх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж