УИХ-ын Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хороо, УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдааныг өнөөдөр үдээс хойш 14.00 цагт зарласан байсан ч гишүүдийн ирц бүрдэхгүйгээс хоёулаа хойшиллоо.
Дээрх байнгын хороодоор Ноён уулыг улсын тусгай хамгаалалтад авах тухай, Гацууртын ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээ тогтоох тухай УИХ-ын тогтоолын төсөл зэрэг чухал хуулиудыг хэлэлцэхээр төлөвлөсөн байсан юм.
УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл өнгөрсөн баасан гаригт хуралдаад өнөөдөр хоёр байнгын хороог хуралдуулж, маргааш чуулганы нэгдсэн хуралдаан хуралдуулан, өнгөрсөн баасан гаригт хойшилсон асуудлуудаа хэлэлцэхээр төлөвлөсөн. УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар маргааш хэлэлцэх асуудалд Улс төрийн намын тухай хуулийн төсөл ч багтаж буй.
Г.ДАРЬ