Москвагийн халуун төдийлөн амь давчдахаар биш

Хуучирсан мэдээ: 2010.08.04-нд нийтлэгдсэн

Москвагийн халуун төдийлөн амь давчдахаар биш

Далайн ба агаар мандлын судалгааны АНУ-ын  үндэсний төв өнгөрсөн сард нэгэн илтгэл гаргахдаа бөмбөрцгийн хойд хэсгийн зуны аагим халуун нь Орост тохиолдож байгаа ер бусын үзэгдэл биш  гэжээ. Мэргэжилтнүүдийн агаарын хэмийг газрын зураг дээр тэмдэглэхэд бараг бүх хуурай газар улаан өнгөөр будагдсан байхад бага зэргийн цэнхэр өнгө нь Скандинав ба АНУ-ын зүүн хойд хэсэгт оржээ.

Өнгөрсөн сарын агаарын дундаж хэм нь сүүлийн зуун жилийн ажиглалтын хамгийн дээд үзүүлэлтийг тогтоосон байна. Энэ нь дэлхийд болон хойд хэсгийн “хүйтэн” цэгийн Москвад ямар нөлөөтэй вэ?

“Өвөл-зун”-ны эрс тэрс хэлбэлзлүүд

Хэрэв 2009 оны арванхоёрдугаар сарын хүйтнийг энэ зуны халууны хэмтэй харьцуулвал зун ба өвлийн улиралын халуун хүйтний хэмийн зөрөө улам нэмэгдэж байна. Цаг уурчид ба газар зүйчид үүнийг цаг агаар эх газрын эрс тэс уур амьсгалд шилжиж байна гэж дүгнэжээ.

Гэхдээ энэ нь Якутск эсвэл сибирийнх шиг хэтэрхий их эрс тэрс биш л дээ! Москватай харьцуулахад Сибирьт зун нь халуун, өвөл нь нэлээд хүйтэн байдаг. Үүнтэй адил маш их хэлбэлзэлтэй жишээг дэлхийн бусад цэгүүдэд харж болно. Жишээлбэл, Ираны Бадар-Ленгехын цаг уурын саяхны мэдээгээр тэнд зургадугаар сарын 20-нд хүний биеийн халуунтай ижил хэмжээний цельсийн 36,6 хэм бүртгэгдсэн байв. Тэнд нар шатах хамгийн оргил үед агаарын температур +80С –т хүрэх нь ч бий.

Хэм бүр ижил биш

Агаарын хэмийг хэрхэн яаж хэмжих вэ? Энэ нь бас тийм ч амар хэрэг биш ажээ. Хэмжих багажийг сүүдэрт байрлуулдаг гэдгийг хэн хүнгүй мэднэ. Сүүдрээр явж байгаа хүн халууны талаар тодорхой зүйл хэлж өгөхгүй. Финийн сауна гэхэд зуун градусын халууныг үүсгэнэ. Хүн хэсэг хугацаанд түүнд байж чаддаг юм. Хамгийн гол нь төмөр шиг дулаан дамжуулдаг эд зүйлд хүрэхгүй байхад шүү дээ.

Хэт халуунаас усан оргилуур л аварна

“Бодит хэм”-ийг гаргах нэг арга нь халууны шилээ нойтон эдээр ороогоод сүүдэрт тавих. Үүгээр “нойтон термометрын хэм” гэх хэмжигдэхүүнийг гаргадаг байна.

Ингэж цаг уурчид халууныг хэмжих загварыг бараг 300 жилийн өмнө гаргаж авсан байна. Цаг хугацаа явах тусам ямар нэгэн хэмжээгээр өмнөх дүгнэлтийн нарийвчлал буурах нь мэдээж. Гэхдээ эрдэмтдийн дүгнэлтээс халууныг хэрхэн хүлээн авах нь сонирхолтой. Тэд дэлхийн бөмбөрцгийн “нойтон хэм” нь 32 градусаас дээш байгаа хэсгүүд нь хүний амьдралд хор хөнөөлтэй гэж дүгнэжээ.
Америкийн эмч нарын гаргасан амьдрах нөхцөлийн тооцооны зураг. Эх сурвалж нь Оклахомын цаг уурын алба

Австрали, Америкийн эрдэмтэд өөрсдийнхөө баримтаар л үүнийг хийсэн нь мэдээж. Манайх шиг энэ талын судалгаагүй орон хажуухан талдаа байгаа Оросын нормативыг аваад үзье. Түүгээр бол 32 градусын халуунд “ «ажлын ангилал нь Iа ба Iб» байгаа хүмүүс хоёр цагаас илүүтэй ажиллаж болохгүй ажээ. Нэг үгээр хэлбэл суугаа ажилтай хүмүүс гэсэн үг. Харин алх, лантуутай хүнд гарын хүчний ажилтнууд 32 градусын халуунд огт ажиллаж болохгүй гэнэ. Тухайлбал, сүүлийн үед агаарын хэм нь +35 градусаас буухгүй байгаа Ставрополийн хязгаарт хэн ч ажиллах ёсгүй гэсэн үг. Гэтэл тийм юм гэж юу байх билээ, тэр тусмаа оросуудад.

Агаарын хэм нь нормативаас давсан тохиолдолд ямар мэргэжлийн хүмүүс хичнээн хугацаанд ажлын байрандаа байж болохыг харуулсан жагсаалт
“Нойтон” хэмээс гадна “үр дүнтэй” гэх салхины хурдыг оруулан тооцсон хэмжилт байдаг. Тэр хэмжилтээр л Ираны Бадар-Ленгех хотод +80 хэм хүрсэн хэрэг. Харин Москвад тэр өдөр +46С байжээ.

Усанд автаж  байгаа хэрэг үү?

Даяарчлалын дулааралтай холбоотой элдэв дүгнэлтүүд сүүлийн үед бишгүй гарч байсан билээ.Түүнээс хамгийн аюултай асуудлыг сануулбал, уулсын мөсөн голын хайлалт нь тэднээс эх авдаг гол горхинуудыг хатааж, Антарктид, Арктикийн мөсөн бүрхүүлийн хайлалт нь дэлхийн далай тэнгисийн усны төвшинг нэмэгдүүлэх зэрэг болно.

Усны төвшин нэг метрээр нэмэгдэхэд Голландын польдер гэх далангаар  хаасан далайн төвшнөөс дооших газар нутаг живнэ. Далайн бүх эрэг, Венециэс эхлээд Санкт-Петербург хүртэлх хотуудад аюул учирна.  Энэтхэг, Бангладешийн хүн ам шигүү оршин суудаг голын цутгалангууд далайнх болох аюултай.

Биллингсийн хошуу. Одоо ердийнхөөр өвлийн Москватай адил (20.07.2010) байна
Давтагдахгүйн тулд хүйтний дээд үзүүлэлтүүдийг харая. Долдугаар сарын 20-нд Чукоткийн Биллингсийн хошуунд үр дүнтэй хэм нь -6С. Цельсийн +2,6 хэм байгааг секундын 14 метрын хурдтай нэвт үлээсэн салхи “Москвагийн өвөл болгож байгаа хэрэг юм.

Тэнд шөнө нь өдөр болж байгаа 

Ер нь бол Биллингсийн хошуунд Гринвичийн цагаар шөнийн 12 болж буй ч байрлалаасаа хамааран гэгээтэй байна.

Хүйтний туйл болох дэлхийн хамгийн хүйтэн газрын төлөө Якутын Оймякон нь Верхоянсктай (- 67С орчим) өрсөлддөг.

Бөмбөрцгийн өмнөд хэсэгт бол хамгийн хүйтэн цэг нь Антарктидын «Восток» станц. Тэнд -89,2 градус бүртгэгдсэн байлаа. Энэ амжилт нь 1988 оны долдугаар сарын 21-нд бичигджээ.

Гольфстримын зогсолт

Даяарчлалын дулаарлын улмаас Гольфстримын урсгал удааширч байгааг эрдэмтэд өгүүлж байна. Тухайлбал, Британийн далай судлалын төвийн мэргэжилтэн Гарри Брайден мэргэжил нэгтнүүдийнхээ хамт энэ талаар Nature сэтгүүлд материал нийтлүүлсэн байлаа. Саргассийн тэнгисээс гольфстримын урсгалаар Европын эрэгт ирэх дулаан усны хэмжээ буурч байгаа нь дулаарлыг биш хүйтрэлийг авчирна гэхээр байгаа юм. Дэлхий даяар дулаарах боловч Европ ба Оросын зарим нутагт хүйтэн байх болно гэсэн үг ажээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж