БШУЯ: Сургалтын төлбөрийг сар, улирлаар нь төлдөг байх зохицуулалтыг хийнэ | News.MN

БШУЯ: Сургалтын төлбөрийг сар, улирлаар нь төлдөг байх зохицуулалтыг хийнэ

БШУЯ: Сургалтын төлбөрийг сар, улирлаар нь төлдөг байх зохицуулалтыг хийнэ

БШУЯ: Сургалтын төлбөрийг сар, улирлаар нь төлдөг байх зохицуулалтыг хийнэ
НЭМЭЛТ:
Бүх шатны боловсролын байгууллагуудыг хэрхэн үе шаттай нээх, хувийн сургууль, цэцэрлэгийн төлбөртэй холбоотой асуудлаар Боловсрол, Шинжлэх ухааны яам мэдээлэл хийж байна.

Боловсрол, Шинжлэх ухааны сайд Л.Цэдэвсүрэн  “Наймдугаар сарын 31-ийг дуустал өндөржүүлсэн бэлэн байдлыг сунгасан. Нөхцөл байдал амаргүй, өндөржүүлсэн бэлэн байдлын үед байгаа энэ үед иргэндээ тасралтгүй чанартай боловсрол олгох зорилгоор Монгол Улсын Засгийн газар бүх шатны боловсролын байгууллагын хичээлийг цахим хичээлийг есдүгээр сарын нэгнээс эхлүүлэх шийдвэр гаргалаа. Есдүгээр сарын нэгнээс хичээл эхлүүлэхдээ үе шаттайгаар зохион байгуулалтыг хийнэ. Харин танхимын хичээл дараах үе шаттай нээнэ. Тодруулбал,

  • Цэцэрлэг, ЕБС-ийн хичээлийг 2020 оны есдүгээр сарын 1-ээс албан ёсоор эхэлнэ.
  • Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын танхимын хичээлийг 2020 оны есдүгээр сарын 14-ний өдрөөс эхлүүлнэ. Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллага бол онцлог. Хүүхдүүд есдүгээр ангиа төгсөөд тус байгуулагын хичээлийг судлаад явдаг. Иймээс мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын хичээл есдүгээр сарын нэгнээс эхлэн цахим, танхимын хичээл нь хосолсон хэлбэрээр явагдана.
  • Их, дээд сургууль, коллежийн танхимын хичээлийг аравдугаар сарын 5-ны өдрөөс эхлүүлэхээр боллоо.

Эрүүл мэндийн яамны өгсөн зөвлөмжид үндэслээд бүх шатны боловсролын байгууллагуудын нэг ангид байх хүүхдийн тоог 20 байхаар тогтсон. Цэцэрлэг 20 хүүхдээрээ бүлэг дүүргэлтийг хийнэ. Харин ЕБС-ийн хувьд сум, баг, тосгонд сургалт явуулдаг сургуулиуд бүлэг дүүргэлтээ хангаад энгийн горимоор хичээллэнэ.

Харин аймаг болон нийслэлийн ачаалал ихтэй сургуулиуд гурван өдөр танхимын сургалт, хоёр өдөр цахим сургалтыг явуулна. Учир нь бүлэг дүүргэлттэй уялдуулаад сургалтын өдрүүдэд зайлшгүй зохицуулалт хийх шаардлага үүсч байна.

2 НАСТАЙ ХҮҮХДИЙГ ГЭР БҮЛИЙН ОРЧИНД АСРАН ХАМГААЛАХ, ХӨГЖҮҮЛЭХ АРГА ХЭМЖЭЭГ АВНА

Улсын хэмжээнд 2020-2021 оны хичээлийн жид хоёр настай хүүхдийг цэцэрлэгт элсүүлэхгүй. Цэцэрлэгийн хүчин чадлаасаа хамаараад 3-4 настай хүүхдүүдийг цөөн тоогоор авна. Цэцэрлэгт хамрагдаж чадаагүй хүүхдүүд теле хичээлээ үзнэ.

Таван настай бүх хүүхдүүдийг цэцэрлэгт 100 хувь хамруулна.

Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвүүд болон их дээд сургуулийн лекцийн хичээл нь 100 хувь цахимаар явагдана. Дадлага ажил, семинарыг танхимын хэлбэрээр явуулна. Ингэхдээ 20 хүүхдийнхээ тоог барина.

Хувийн өмчийн цэцэрлэг, их дээд сургуулийн төлбөрийн асуудал дээр уян хатан зохицуулалт хийхээр ажиллаж байна. Тодруулбал, эцэг эхчүүдэд санхүүгийн дарамт учруулахгүйгээр сар болон улирлаар нь төлбөрөө төлдөг зохицуулалтыг хийнэ.

Бүх шатны боловсролын байгууллагуудад зайлшгүй хийгдэх гол ажил нь албан ёсны ариутгалын тусгай зөвшөөрөлтэй байгууллагуудаар ариутгал халдваргүйжүүлэлтийг хийлгэх ёстой. Хичээл эхлэхээс өмнө гурван удаа хийх шаардлагатай.

Багш нар хөдөлгөөнт хэлбэрээр ажиллана. Хүүхдүүд ангидаа орсон л бол хичээл дуустал ангиас гарахгүй. Багш нар анги сэлгэж явна. Нөхцөл байдал сайжирвал Боловсролын яам бүх шатны боловсролын байгууллагын үйл ажиллагааг хэвийн горимд шилжүүлнэ. Давхар төлөвлөгөөтэй ажиллана. Ямартай ч есдүгээр сарын нэгнээс дээрх байдлаар хичээлээ эхлүүлье. Нөхцөл байдал сайжирвал хэвийн горимдоо аажим аажмаар шилжүүлнэ.

МОНГОЛ ХЭЛ, МАТЕМАТИК, БАЙГАЛИЙН УХААН, СОНГОХ ХИЧЭЭЛИЙГ ТАНХИМД СУДАЛНА

Танхимд суралцах хичээлийн тоог багасгана. Монгол хэл, математик, байгалийн ухааны хичээл, ахлах ангийн сонгох хичээлийг заавал танхимд судална. Эхний хоёр сар энэ байдлаар ажиллаж үзээд боломжтой байх юм бол танхимд үзэх хичээлийн тоог бага багаар нэмнэ.

БШУЯ-ны сургуулийн өмнөх боловсролын газрын дарга Ж.МЯГМАР:

Улсын  хэмжээнд сургуулийн өмнөх насны 2-6 хүртэлх насны 309 мянга 670 хүүхэд байгаагаас хоёр настай 77 мянга 235 хүүхэд бий. Хоёр настай хүүхдүүдийг цэцэрлэгт хамруулахгүй гэх шийдвэр гаргасан нь хүүхдүүдийн бие бялдарын онцлогт суурилсан гэдгийг онцолмоор байна. Хүүхдүүдийн биеийн дархлаа сул, халдвар эсэргүүцэх чадвар сул байдаг учраас хүүхдүүдийн дунд өвчлөл их байдаг. Тухайлбал, 0-3 хүртэлх насны хүүхдийн амьсгалын болон гэдэсний халдварын өвчлөл улсын хэмжээнд дээгүүр байрыг эзэлдэг. Цэцэрлэг явдаг хоёр настай хүүхдүүд есдүгээр сарын дунд үеэс эхлэн бие биеэсээ ханиад авч эхэлдэг. Хүүхдүүдийн өвчлөл хоёр насан дээр маш өндөр байдаг.  Хоёр настай нийт хүүхдүүдийн 60-70 хувь нь амьсгалын болон гэдэсний халдвараар өвчлөлөөд өвчин нь гайгүй болоод эргээд цэцэрлэгтээ ирэхэд дахин өвчлөх эрсдэлтэй. Энэ шийдвэр нь хүүхдүүдийнхээ эрүүл мэндийг хамгаалах боломж гэж харж байна. Хоёр настай хүүхдүүдийн эцэг эхчүүдийн ажилладаг албан газруудад хүүхдээ асрахад нь дэмжлэг үзүүлэх Засгийн газрын тогтоолыг яамнаас  хүргүүлнэ.

Өнөөдөр улсын хэмжээнд ажиллаж байгаа нийт цэцэрлэгүүдийг бүлгийн тоонд харьцуулж үзэхэд таван настай хүүхдүүдээ 100 хувь, 3-4 настай хүүхдүүдийн 60 хувийг авах тооцоо судалгаа гарсан.

Хүүхдүүдийн бүртгэл урьдын адил цахим хэлбэрээр явагдана. Төрийн өмчийн цэцэрлэгт багтахгүй хүүхдүүдийг хувийн цэцэрлэгт хамруулах боломжуудыг судалж байна” гэв.

Дашрамд дурдахад, энэ хичээлийн жилд 150 мянган оюутан их дээд сургуульд суралцах бөгөөд  их дээд сургуулийн сургалтын төлбөр нэмэгдэхгүй гэдгийг яамнаас мэдээллээ.


Бүх шатны боловсролын байгууллагуудыг хэрхэн үе шаттай нээх, хувийн сургууль, цэцэрлэгийн төлбөртэй холбоотой асуудлаар 14.00 цагт Боловсрол, Шинжлэх ухааны яам мэдээлэл хийнэ. Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар дараах шийдвэр гарсан билээ. Тодруулбал, 
  • Есдүгээр сарын нэгнээс Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн хичээл
  • Есдүгээр сарын 14-өөс Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн хичээл
  • Аравдугаар сарын 5-аас Их, дээд сургууль, коллежийн хичээл эхэлнэ. 

Хичээлийг танхимын болон теле хичээл, цахим гэсэн хосолсон хэлбэрээр явуулна. Сум, баг, тосгоны сургууль танхимаар, аймгийн төв, нийслэлийн сургууль гурван өдөр танхимаар, хоёр өдөр теле хичээл, цахим хэлбэрээр орно.

Хүүхдүүд өдөрт 4-6 цаг, нэг хичээл 35-40 минутаар хичээллэнэ.

Хүчин чадлаас хамаарч 3-4 настай нийт хүүхдийн тодорхой хувийг, таван настай хүүхдийг бүхэлд нь цэцэрлэгт хамруулах бол хоёр настай хүүхдийг энэ удаа авахгүй. Цэцэрлэгт хамрагдаж чадаагүй хүүхдүүдэд теле хичээл орно.

Энэ шийдвэрийг аравдугаар сарын 01 хүртэл мөрдөх бөгөөд Covid-19-ийн нөхцөл байдалтай холбогдуулан хэвийн горимд шилжүүлэх эсэхийг тухайн үед нь шийднэ. Халдвар хамгааллын дэглэм баримтлах, хүүхэд, багш, ажилчдыг халдвар авахаас сэргийлэх, ариутгал, халдваргүйжүүлэлт хийх, гар угаах, ариутгах бодис, халуун хэмжигч багажаар хангана. Томуу, томуу төст өвчлөл нэмэгддэг учир арванхоёрдугаар сарын 01-нээс хоёрдугаар сарын 15 хүртэл хугацаанд улирлын амралтыг эхлүүлэхээр тооцож бэлтгэлээ хангахыг Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх холбогдох сайд нарт чиглэл болгов.

 

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
7
БурууБуруу
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

44 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Хотын уугуул иргэн 2020-07-29 192.82.69.22

Маш зөв шийдвэр байна. Дэмжиж байна. Ажлаа мэддэг сайд байна. Хуучин сайдын талын хүмүүс харин боож ү.хчих гээд элдэв "коммент" бичиж байгаадаа ичихгүй байна уу. Амаргүй энэ цаг үед ардын хүүхдүүдийн төлөө гэсэн хоёргүй сэтгэлээр Төр, засаг өдөр шөнөгүй л ажиллаж байна. "Жингийн цуваа явж л байна, ж****р нох.од ху.цаж л байдаг" гэдэг байхаа.

Avatar

Уншигч 2020-07-29 59.153.85.85

Монгол хуучин бичгээр сурсан 30 настнууд одоо кириллээр зөв бичих чадваргүй болцгоосон. Удахгүй Коронагийн үеийхэн гээд хагас дутуу мэдлэгэтэй, анги хамт олон гэсэн ойлголтгүй, чадваргүй хүмүүс бий болно.
Хүн амыг цөөлөх төлөвлөгөө нь манай улсад сайн явагдаж байна.

Avatar

Zochin 2020-07-29 64.119.22.135

Ajlaa meddeg l hun bn. 5 nastnuudiig 100 huvi hamruulah zuv. Chuhlaa tanhimaar, unshih golduu hicheeliig tsahimaar sudlah n zuv

Avatar

Зочин 2020-07-29 192.82.74.16

Энэ чинь харин ажлаа мэддэг сайд байна. Өмнөх эргүү нь жилээр нь төлсөн хувийн сургууль цэцэрлэгийн төлбөрийг өөрсдөө зохиц гээд хаясан. 5 настай хүүхдийг сургуульд орохоос нь өмнө цэцэрлэгт бүрэн хамруулна гэдэг маш зөв. Олон хүүхэдтэй ангийг зөрүүлж хичээллүүлээд хүүхдийн тоог цөөлнө гэдэг ч зөв. Амьдрал мэддэг хүн байна. Баяр хүргэе.

Avatar

Tooroi 2020-07-29 192.82.67.2

Burhan bagsh ch hicheel zaagaad oilgohoorgyi nemergyi nuhduud bol gertee suuj baisan ni deer.

Avatar

Зочин 2020-07-29 192.82.74.16

Бүх хүүхэд ерөнхий боловсрол үнэ төлбөргүй эзэмших эрхтэй.

Avatar

Зочин 2020-07-29 64.119.19.34

хүүхдүүд өдөрт 4-5 цаг, 1 цагийн хичээл 45 мин гэдэг нь дэндүү урт байна,тэгээд нөгөө үдийн цай гэсэн шаардлага хангахгүй юмаа дахиад өгөхүү

Avatar

Зочин 2020-07-29 192.82.74.16

Хүүхдийнхээ хоолыг хийгээд өгөөд явуулж болно шүү дээ. Үдийн цай үнэхээр хэрэгтэй хөтөлбөр шүү. Яваандаа сайхан болох биз.

Avatar

Зочин 2020-07-29 64.119.16.238

Ард түмнийхээ амьдралд нийцсэн бодлого явуулдаг Ардын намыг сонгосон нь зөв болжээ. АН бол чадалтай нь үлд, чадалгүй нь үх гэдэг юм

Avatar

хүннү 2020-07-29 192.82.64.168

Яасан тэнэг сайд вэ? "Өнөөгийн нөхцөл байдал хүнд байна иймээс эцэг эхчүүд минь бололцоотой бол аль болох хүүхдээ гэрээр хархыг зөвлөж байна. Байдал сайжиртал хүүхдүүдийг бөөгнөрүүлэхгүй байх талын бодлогыг яамны зүгээс барьж байна" гээд иргэддээ зөвлөмж өгчхөж чадахгүй байна уу? Тэгсэн бол иргэд нөхцөл байдлыг ойлгоод зарим нь хүүхдээ гэрээр харна. Чиний мэдэгдэл хуучин хүүхдүүдээс нь талыг нь хасах нь гэж ойлголоо. Хүүхдээ хасуулахгүйн хэнд авилгал өгөх вэ? Чамд уу?

Avatar

Зочин 2020-07-29 192.82.74.16

Корона дуусахыг хүлээвэл хэдэн жил болго шүү дээ. Хүүхдүүд өвдөхгүй байгаа. Багш нар нь л хэцүү байна. Мэдээлэл дутуу байна шүү.

Avatar

Зочин 2020-07-29 150.129.141.2

Ард түмэн тохиолдолын ерөнхийлөгч ерөнхий сайдуудыг төрүүлээд байна шүү дээ. Дэлхийд ингэж 1 жил илүү боловсролын сургалтыг хааж боож сэлэм эргүүлсэн улс орон бараг байхгүй. Монголыг боловсролтой мэдлэгтэй хүмүүс хөгжүүлнэ өвчинийг чадвартай мэдлэгтэй дадлагатай эмч нар эдгэрүүлнэ гэдгийг даанч ойлгох хүсэл тэнхэл алга. Ээн сайд ерөнхий боловсролын захирлын түвшинд сэтгэж байгаа нь тохуурхал бололтой

Avatar

Зочин 2020-07-29 66.181.186.246

Энэ удаагийн ЗГ буруу хөл дээрээ боссон бололтой удахгүй асуудал ундрах байх даа. Буруу хүмүүсийг сонгосны балаг гарах нь дээ гаргасан шийдвэр зохицуулалт арай л юм аа даа ийм шийдвэр гаргах гол шалтгаан нөгөө л мөнгө төгрөг хувийн сургуулийн эздэд базуулсан тэр эзэд нь бас төрд нь байгаа болохоор ийм шийдэлд хүрсэн биз

Avatar

Зочин 2020-07-29 64.119.16.238

ЭРГҮҮ ОРКОО, ХАРИН Ч ЗӨВ ШИЙДЭЛ ЯРЬЖ БАЙНА. МУНДАГ ТОЛГОЙТОЙ Ч СУРГАЛТЫН ТӨЛБӨРИЙН ХАТУУ БОЛЗЛООС БОЛООД ДЭЭД МЭРГЭЖИЛ ЭЗЭМШИЖ ЧАДАХГҮЙ АЙЛЫН ХҮҮХДҮҮД БОЛОМЖ ОЛГОЖ БАЙНА

Avatar

Зочин 2020-07-29 192.82.64.168

Чи төлөрөө төлж чадахгүй бол сургуулиасаа гар.

Avatar

Khaipkhan 2020-07-29 192.82.75.163

Ene said bolon zasgyn gazraa tsag aldalgui ogtsruulsan deer!

Avatar

Зочин 2020-07-29 192.82.74.16

Эн хайрхаан. Бүү эргүүтмой.

Avatar

Khaipi 2020-07-29 192.82.75.163

Ene Khurelsukh ch yamny saidch bolovsrolyn sistemiig oilgodoggui bna! Yagaad 9-12 angiin huuhduudiig zaaval tsahimaar gej bgaa! Amdaral n shidegdeh gej baihad horiod baih yum! Dotoroo coronatai ulsuud Oros metiin surguulaa neej baihad manaih haaj baih yum! 2 udur 1-8 angi tsahim 9-12 iig tanhimaar yavuu teneg muu Khurelsukh!

Avatar

зочин 2020-07-29 66.181.186.246

за тэр сургалтын тѳлбѳрийг сар улиралаар авна гэдэг худлаа даа хурдхан бүтэн авахаа л хамгийн түрүүнд хийнэ

Avatar

Зочин 2020-07-29 192.82.74.16

Дахиад унш даа, түлээ минь. Гарчиг харчхаад шаагаад байна уу, эсвэл.

Avatar

Сайдад 2020-07-29 202.126.88.132

Номыг нь сурахгүй ч Номхоныг нь сураад явж байхад болно дооо….ийм хэцүү цагт Танхимын сургалтаа Онлайн болгочихоочдээ Сайдаааа…..

Avatar

иргэн 2020-07-29 122.201.22.182

Зөв шийдвэр байна,. дэмжиж байна. хамтарч ажиллах болно.

Avatar

Пялдага 2020-07-29 203.91.115.53

Чи ацаараа хамтардаг юм. Би лав хүүхдүүдээ явуулахгүй. 1 жил завсардана л биз. Эрүүл хүүхэд хэрэгтэй. Одоо ханиад дэлгэрч корона хавсрах цаг иржээ.

Avatar

Иргэн 2020-07-29 122.201.22.182

Зөв баяр хүргэе. Маш зөв шийдвэр байна. Дэмжиж ажиллана.

Avatar

зочин 2020-07-29 66.181.186.246

за харж л байя хэрвээ масктай хичээл явагдах юм бол багш сурагчгүй муужирч эхлэх байх даа

Avatar

Зочин 2020-07-29 124.158.109.40

Засгийн газар нөхцөл байдалдаа тааруулаад боломжийн зохицуулалт хийж байна гэж харж байна. Ямартай ч хүүхдүүд маань 9 сарын 1нд хичээл сургуульдаа явна гээд баяртай байна.

Avatar

Nnnn 2020-07-29 202.126.88.67

Zov shuu huviin surguiliudad ondor tolbor tolson etseg ehchuud ongorson jil hohirson

Avatar

Зочин 2020-07-29 122.201.22.250

Ene ajlaa meddeggui said udahgui ogtsroh yum bna

Avatar

зочин 2020-07-29 202.170.80.25

2 настанг тэгээд хаачуулах вэ? ах эгч нар нь сургуульдаа явчихвал ганцаараа гэртээ үлдэх үү? ажлаа таслаад хүүхдээ харахуу?

Avatar

зочин 2020-07-29 192.82.67.187

улсын их дээд сургуулиудын төлбөр сар,улиралаар төлж болохгүй юм уу

Avatar

Zochin 2020-07-29 66.181.176.162

Jiriin hicheeleltees ogt yalgaa alga, hamt tsuglasan l bol tsuglasan, odoo bur maskaa ch zuuhe bolij bna gaduur.

Avatar

Зочин 2020-07-29 202.126.89.142

МСУТ боловсролын яаманд харьяалагдах естой. Сургалтын тевуудийг ч яамнаас зевшеерел егех, хянахгуй бол дурын хун хэл заах гэж хачин гажиг юм болоод бн. Буруу сурсныг засахад маш хунд!

Avatar

Зочин 2020-07-29 122.201.22.250

Ene bolovsroliin said hiij chadahgui avgai bna da.10-r saryn tAvand ehelne gj hudlaa heleed ikh surguuliin tulburiig 8 sard avahaar bolj bga yum bna.Hugiin avgai

Avatar

Хотын уугуул иргэн 2020-07-29 192.82.69.22

"Ухаантай" хүмүүсийн элдэв бараан коммент гээч юмыг умшаад хөх инээд хүрлээ. Зарим нөхдийг дахиж 1 дүгээр ангид суралцуулвал сурч чадах болов уу гэж бодогдох юм..

Avatar

Зочин 2020-07-29 202.9.46.238

Za tegui odoo 1072 noogdoloo avyaa mungu heregtei bna

Avatar

Зочин 2020-07-29 210.238.186.160

Японы их дээд сургуулиуд нь ихэнх нь онлайн гэхдээ шалгалт авах эсвэл зайлшгүй биеэрр оролцох хичээл мэр сэр хол зайтай тусгай журамтайгаар хичээллэж байна. Ирэх оны хавраас бол холимог хэлбэрээр их сургуулиуд хичээллэхээр төлөвлөж байна.

Avatar

Зочин 2020-07-29 210.238.186.160

Нэг ангид байх хүүхдийн тоог багасгаж, ширээ хоорондох зайг 1 метр болгох мөн 1 ширээнд нэг хүүдийг суулгах гэх мэт арга хэмжээг японы бага ангид хэрэгжүүлж байна. өдөр бүр хүүхдийнхээ халууныг тусгай хүснэгтэнд ээж аав нь заавал тэмдэглэж хичээлд орохоос нь өмнө шалгаж оруулж байгаа, мөн маск зүүх, гараа байнга угаах, -2 карманы нэгэн д нь салфетка, нөгөө талд нь гарын жижиг алчууртай. Хичээл дээр хүүхдүүдэд байгаа эсэхийг нэрээр нь дуудаж ирцийн шалгангаа давхар эдгээр зүйлээ харуулж байдаг

Avatar

Зочин 2020-07-29 122.201.23.201

11Сар хүртэл орууулахгү байснан дэршдээ 10сарас өвчин чинь нэмэгдэх гэд байхад эргүүмалуудаа

Avatar

Зочин 2020-07-29 202.131.225.53

танай байрны Vip, онцгой зарууд арай дэнднээ өнгөрсөн 7 хоногт 34930₮ тавьж байсан зар дахиад сунгах гэсэн 77000₮!!! unegui гэж анх гарч ирчээд ийм үнэтэй байхаар хэн зараа тийм үнээр тавих вэ дээ ийм шуналтай байж болохгүй ээ хэлэх ч үг алга

Avatar

MGL 2020-07-29 192.82.72.178

Хувийн сургуулынханы лобби

Avatar

санаа 2020-07-29 112.72.8.90

хувийн бага дунд боловсролын сургуулиудын төлбөрийг хянаж үзэх, тэр өндөр төлбөртэй сургуульд хүүхдээ сургаж буй эцэг эхийн хөрөнгө орлогыг шалгах түүнчлэн ямар программаар хичээллэж ямар мэдлэгийг ямар үнэлэмжийн түвшинд олгож байгааг хянах цаг болсон байна.

Avatar

ИРГЭН 2020-07-29 202.131.238.98

юу хуцаад тэнэгтээд байдаг юм бэ? эхлээд их дээдсургуули ахлах ангиа оруулдаг юм бгаа биздээ. багачууд бага ангийнхан туршилтын туулай юм уу

Avatar

Үнэн 2020-07-29 202.72.247.58

Дөнгөж сургуульд орж байгаа хүүхдүүд хэзээ ч зурагтаар хичээл сурч чадахгүй эргүү төлөг минь

Avatar

Зочин 2020-07-29 192.82.74.16

Харин тийм. Юу ч мэдэхгүй мал байна даа. Бага насны хүүхэд коронавирус тусах эрсдэл хамгийн бага. Дээр нь хичээлээ өөрөө хийж чадахгүй. Түрүүлж ороод өвөл урт амрах нь зөв.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж