ОБЕГ: Гэрээсээ гараад сураггүй болсон эмэгтэйг эрэн хайж байна | News.MN

ОБЕГ: Гэрээсээ гараад сураггүй болсон эмэгтэйг эрэн хайж байна

ОБЕГ: Гэрээсээ гараад сураггүй болсон эмэгтэйг эрэн хайж байна

ОБЕГ: Гэрээсээ гараад сураггүй болсон эмэгтэйг эрэн хайж байна

Онцгой байдлын ерөнхий газарт иргэдээс ирүүлсэн дуудлага мэдээллийг тоймлон хүргэе.


СУРАГГҮЙ БОЛСОН 37 НАСТАЙ ЭМЭГТЭЙГ ЭРЭН ХАЙЖ БАЙНА

Налайх дүүргийн харьяат 37 настай эмэгтэй А долдугаар сарын 20-нд гэрээсээ гараад сураггүй болжээ. Тэрбээр Төв аймгийн “Замтын булаг” гэдэг газраас алга болсон байна. Сураггүй алга болсон иргэний тухай дуудлага мэдээллийг Онцгой байдлын алба хаагчид долдугаар сарын 27-нд хүлээн авснаас хойш эрлийн ажиллагааг үргэлжлүүлж байна.

ГОЛ ГАТАЛЖ ЯВСАН 17 НАСТАЙ ХҮҮ УСАНД ОСОЛДОВ

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны “Сонсголон”-гийн гүүрний зүүн талд гурван хүн мориор Туул гол гаталж байгаад нэг нь морьтойгоо живжээ. Тодруулбал, Төв аймгийн Алтанбулаг сумын Алтан-Овоо багийн “Хустайн” нуруу гэдэг газраас Налайх дүүргийн 6 дугаар хорооны “Тэрэлж” гэдэг газарт морьд хүргэхээр явж байсан 17 настай А нь усанд осолдож амь насаа алджээ. Харин 25 настай Д, 22 настай Г нар голыг эсэн мэнд гаталсан байна. Голд амь насаа алдсан хүүгийн цогцсыг цагдаагийн байгууллагад шилжүүлжээ.

ЗУРГААН НАСТАЙ ХҮҮ НУРСАН ШОРООНД ДАРАГДАЖ АМЬ НАСАА АЛДЖЭЭ

Ховд аймгийн Жаргалант сумын Буянт багийн “Задгай”-д  шороонд хүүхэд дарагдаж амь насаа алджээ. Тодруулбал, барилгын ажил хийж байсан “Ганбүрэн” ХХК-ийн таван ажилтан овоолсон шороог экскаватораар ”Хово” загварын өөрөө өргөгчид ачиж байхад шороонд хүүхэд дарагдсан тухай дуудлага өчигдөр /2020.07.28/ 18.15 цагт иржээ. Онцгой байдлын алба хаагчдыг очиход Буянт багийн 16 дугаар гудамжны иргэн зургаан настай Э-гийг цогцсыг гаргаж цагдаагийн байгууллагад шилжүүлжээ.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-07-29 64.119.22.226

Хөдөөний эргүү тэнэгүүд

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж