“Монголд үйлдвэрлэв-Цагаан сар 2016”-д бүртгэнэ

Хуучирсан мэдээ: 2016.01.18-нд нийтлэгдсэн

“Монголд үйлдвэрлэв-Цагаан сар 2016”-д бүртгэнэ

2016 оныг аж үйлдвэрийн салбарт “Дотоодын үйлдвэрлэл, борлуулалтыг дэмжих жил” болгон зарласан. Энэ хүрээнд үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж, худалдан авалтыг нэмэгдүүлэх зорилгоор “Монголд үйлдвэрлэв-Цагаан сар 2016” үзэсгэлэн худалдааг Аж үйлдвэрийн яам, ХХААЯ, НЗДТГ хамтран зохион байгуулж байна. Үзэсгэлэн худалдаа 2016.01.27-2016.02.07-ы өдрүүдэд “Хүннү Малл”, “Шөнийн зах”, “Хархорин-Монголд үйлдвэрлэв” худалдааны төвүүдэд тус тус зохион байгуулагдана. “Монголд үйлдвэрлэв-Цагаан сар 2016” үзэсгэлэн худалдаанд оролцогчдын бүртгэл энэ сарын 19-21-ний өдрүүдэд Аж үйлдвэрийн яамны I давхрын спорт зааланд явагдана. Бүртгэл гурван өдрийн турш үргэлжлэх бөгөөд өдөр бүр 09.00-17.00 цагийн хооронд үргэлжлэх юм. Дотоодын үйлдвэрлэл, борлуулалтыг дэмжих зорилгоор энэ удаагийн үзэсгэлэн худалдааг талбайн хөнгөлөлттэй үнээр зохион  байгуулж тул та бүхэн өргөнөөр оролцоно уу.

Бүртгэлд шаардагдах зүйлс:

  • Аж ахуйн нэгжийн гэрчилгээний хуулбар,  иргэний үнэмлэхийн хуулбар

  • Бүтээгдэхүүний эсвэл байгууллагын 1 ширхэг үзэмжтэй зураг файлаар авч ирэх  /5см х 5см хэмжээтэй, 300 pixel чанартай байх. Хэрэглэгчдэд тараагдах каталогт байршуулах болно/

  • Хэрэв үйлдвэр, бүтээгдэхүүний танилцуулга, видео байгаа бол үзэсгэлэнгийн үеэр авч ирэх

Тавигдах шаардлага:

  • Зөвхөн үндэсний үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн үзэсгэлэнгийн үеэр худалдаалах /Импортын бүтээгдэхүүн худалдаалахгүй/

  • Өөрийн сав баглаа, боодол, шошготой байх

  • Лангуу, павилоныг дамжуулан түрээслэхгүй байх

  • Холбогдох журам, гэрээтэй танилцаж дагаж, мөрдөх

ЖИЧ: Бүртгэлтэй холбоотой асуудлаар дараах утсаар холбогдож лавлана уу /264926, 99141122, 99177542, 99090205, 99889790/

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж