УИХ-ын гишүүн асан Г.Солтанд гурван жилийн хорих ял оноолоо

Хуучирсан мэдээ: 2020.07.29-нд нийтлэгдсэн

УИХ-ын гишүүн асан Г.Солтанд гурван жилийн хорих ял оноолоо

УИХ-ын гишүүн асан Г.Солтанд гурван жилийн хорих ял оноолоо

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс УИХ-ын гишүүн асан Г.Солтанд гурван жилийн хорих ял оноолоо. Түүнийг УИХ-ын гишүүнээр ажиллаж байхдаа "Монгол шаазан" ХХК-д 950 сая төгрөгийн зээл авч, өөрийн гэр бүлдээ давуу бий болгосон үндэслэлээр буруутган шүүсэн юм.


Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 2, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг /Улс төрд нөлөө бүхий этгээд өөрт болон бусдад эдийн засгийн давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдэхэд зориуд хүргэж, хатгагчаар хамтран оролцсон/-т заасан гэмт хэрэгт Г.Солтан /Улсын Их Хурлын гишүүн асан/-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 6 хавтас бүхий эрүүгийн хэргийг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020 оны 6 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авсан.

Шүүгдэгч Г.Солтанд холбогдох гэм буруугийн шүүх хуралдаан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд 2020 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 09:00 цагт эхэлж, шүүхээс дараах шийдвэрийг гаргасан байна.

Шүүгдэгч Г.Солтаныг Монгол Улсын Их хурлын гишүүний бүрэн эрхийг хэрэгжүүлэх явцдаа өөрийн үүсгэн байгуулсан, захирлаар өөрийн хүү С.Ахмед, менежерээр эхнэр Б.Алтанчимэг ажилладаг өөрийн хамаарал бүхий “Монгол шаазан” ХХК-д “Малын тэжээл үйлдвэрлэх” төслийн зориулалтаар урт хугацааны хөнгөлөлттэй зээл авахын тулд Улсын Их хурлын гишүүн бөгөөд, Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзоригт хууль бусаар нөлөөлөн түүнийг төсөл сонгон шалгаруулах хорооны дарга Д.Энхбат, гишүүн С.Төгсбилэг нарт тухайн төслийг Улс төрд нөлөө бүхий, нэр бүхий хүнтэй холбоотой, хамаарал бүхий учраас шалгаруулах шаардлагатай гэж хэлж, хууль бус үүрэг чиглэл өгч, нөлөөлж, 2018 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн А/88 дугаартай тушаалаар “Монгол шаазан” ХХК-нд 950.000.000 /есөн зуун тавин сая/ төгрөгийг урт хугацаатай, хөнгөлөлттэй зээл олгох шийдвэр гаргуулж, өөрт болон өөрийн гэр бүлд эдийн засгийн давуу байдал бий болгосон гэмт хэргийг үйлдэхэд хатгагчаар хамтран оролцсон гэмт хэрэгт гэм буруутайд тооцож,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 2, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 5 /тав/ жилийн хугацаагаар хасч, 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн
Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн
Тамгын газар

УИХ-ын гишүүн асан Г.Солтаныг шүүж байна

Нийслэлийн прокурорын газраас улс төрд нөлөө бүхий этгээд өөрт болон бусдад эдийн засгийн давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдэхэд зориуд хүргэж, хатгагчаар хамтран оролцсон гэмт хэрэгт УИХ-ын гишүүн асан Г.Солтанд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж зургадугаар сарын 17-ны өдөр шүүхэд шилжүүлсэн билээ.

Тэгвэл түүнд холбогдох гэм буруугийн шүүх хуралдаан өнөөдөр /2020.07.29/  Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 09.00 цагт эхэлжээ.

Хэргийг эргэн сануулахад, УИХ-ын гишүүн асан Г.Солтан нь УИХ-ын гишүүний бүрэн эрхийг хэрэгжүүлэх явцдаа өөрийн үүсгэн байгуулсан "Монгол шаазан" ХХК-д 950 сая төгрөгийн  хөнгөлөлттэй зээл авсан хэрэгт холбогдоод буй Г.Солтанд холбогдох гэм буруугийн шүүх хурал долдугаар сарын 20-ны өдөр зарлагдсан боловч түүний өмгөөлөгч шүүх хуралдаан давхацсан гэх үндэслэлээр хурлыг хойшлуулах хүсэлт гаргасныг шүүх хүлээн авсан юм. 

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж