АНУ-ын тэрбумтан Билл Гейтс өчигдөр /2020.07.28/ CNBC сувагт өгсөн ярилцлагынхаа үеэрээ коронавирусийн эсрэг вакцин гарахаас өмнө уг өвчнийг эмчлэх эм, эмчилгээний аргууд бий болсноор цар тахлаас үүдсэн нас баралт буурна гэж ярьжээ.
Түүний ярьснаар, вакцины туршилт нь хамгийн амжилттай яваа компаниудын нэг болох АНУ-ын Gilead Sciences компанийн вирусийн эсрэг үйлчилгээтэй “Remdesivir” эмийг уух хэлбэртэй болгож хүн бүрт илүү ойртуулахаар ажиллаж байгаа бол нэрийг нь дурдаагүй өөр хоёр ч вирусийн эсрэг үйлчилгээтэй эмийг уух хэлбэртэй болгож гаргах төсөл хэрэгжиж байгаа бөгөөд эдгээр эмүүд 2020 оны сүүлээр бэлэн болно гэв.
Эдгээр эмүүд уух хэлбэрээр гарчихвал маш олон хүн коронавирусийн эхний шинж тэмдэг илэрсэн үед эмнэлгээс гадуур хэрэглэх боломжтой болох юм. “Remdesivir” эмийг тарилга хэлбэрээр эмчилгээнд хэрэглэхийг АНУ-ын Засгийн газар зөвшөөрөөд байгаа билээ.
Түүнчлэн хэд хэдэн компани, лабораториуд хүний биед коронавирусийн эсрэг биет үүсгэх эмчилгээний аргыг боловсруулж байгаа нь удахгүй үр дүнд хүрэх болно гэж Билл Гейтс хэлжээ. Үүнээс өмнө Өмнөд Солонгосын цар тахалтай тэмцэх ажлын албыг ахалж буй эмч мөн Билл Гейтстэй төстэй санаа дэвшүүлж, коронавирусийн вакцин гарахаас өмнө эм, эмчилгээний аргуудыг боловсруулж чадвал илүү олон хүний амь насыг аврах боломжтой гэж ярьж байжээ.
Эх сурвалж: AP
Зочин 2020-07-29 120.18.157.173
Энэ нөхөр өөрөө өвчин тараачихаад вакцин зарж нэмж мөнгө олох гэж санаархаж байгаа этгээд. Вакцин үйлпвэрлэдэг салбартай гэсэн. Тэгээд албаар өвчин тарааж дараа нь вакцинаа зарж мөнгө олох бодолтой. Дэлхийн хүн амыг цөөлөх ёстой гэж ярьдаг нөхөр
Зочин 2020-07-29 202.21.113.238
yes bi ch bas tgj bodoj bn
Зочин 2020-07-29 202.21.108.17
Хурдан гарах болтугай