Монголбанк валютын захад 615 сая ам.доллар нийлүүлжээ | News.MN

Монголбанк валютын захад 615 сая ам.доллар нийлүүлжээ

Монголбанк валютын захад 615 сая ам.доллар нийлүүлжээ

Монголбанк валютын захад 615 сая ам.доллар нийлүүлжээ

Төр засгийн зүгээс төгрөгийн ханшийг хэт сулруулахгүйн үүднээс долларжилтийг багасгах арга хэмжээг авсан хэдий ч өнөөдрийн байдлаар ам.долларын ханш 2844.58 төгрөг, еврогийн ханш 3331.29, юанийн ханш 405.90 төгрөг, рубль 39.51 төгрөгтэй тэнцэж байна. Төгрөг рублийн эсрэг чангарсан ч юань, доллар, еврогийн эсрэг өдөр ирэх тусам суларч байна.

Үүний зэрэгцээ, 2020 оны эхний хагас жилийн байдлаар, валютын хадгаламж валютын хадгаламжийн хувьд 4.3 их наяд төгрөгт хүрсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 1.4 их наяд төгрөгөөр нэмэгджээ.

Гэдхээ цаашид гадаад валютын ханшийг огцом нэмэгдүүлэхгүй байх арга хэмжээг Монголбанкнаас авч байгаа гэжээ. Тодруулбал, Монголбанкнаас валютын захад цэвэр дүнгээр 615 сая ам.доллар нийлүүлсэн аж. Мөн банкуудын богино хугацааны төлбөр түргэн гүйцэтгэх чадварыг хангахад дэмжлэг үзүүлэх зорилгоор Монголбанк богино хугацаат төгрөг, ам.долларын своп хэлцлийг байгуулан ажиллаж байна талаар Монголбанкны Нөөцийн удирдлага, санхүүгийн зах зээлийн газрын захирал А.Энхжин ярьжээ. 

Тэрбээр хэлэхдээ "Цаашид Монголбанк валютын ханшид огцом хэлбэлзэл үүсгэхгүй байх зорилгоо баримтлан, бодлогоо үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ. Гадаад валютын улсын нөөц 2020 оны зургадугаар сарын байдлаар 3.6 тэрбум ам.доллар буюу валютын төлбөртэй барааны импортын есөн сарын хэрэгцээг хангах түвшинд байна. Монголбанк Хятадын Ардын банктай байгуулсан төгрөг-юанийн своп хэлцлийг дахин гурван жилээр сунгах тохиролцоонд хүрч чадлаа. Мөн түүнчлэн Худалдаа Хөгжлийн банк өөрийн Олон Улсын зах зээлд гаргасан 500 сая ам.долларын бондыг тавдугаар сард амжилттай төлсөн. Ингэснээр дараа жилийн дөрөвдүгээр сар хүртэл хүлээгдэж буй томоохон гадаад төлбөр байхгүй байгаа нь ханшид эерэгээр нөлөөлнө гэж үзэж байна.

Гадаад орчны хувьд эерэг өөрчлөлтүүд гарч байна. Энэ оны эхнээс алдагдалтай явж ирсэн гадаад худалдааны тэнцэл 5,6 дугаар сард ашигтай гарлаа. Экспорт зургадугаар сард өмнөх сараас 188.7 сая ам.доллароор, үүн дотор уул уурхайн салбарын экспорт 148.9 сая ам.доллароор өссөн байна. Цаашид нүүрсний экспорт нэмэгдэж, алт олборлолтыг дэмжих чиглэлээр хийгдэж буй ажлууд гадаад валютын улсын нөөцөд эерэгээр нөлөөлөх дүр зураг харагдаж байна. Ерөнхийд нь дүгнэвэл гадаад валютын зах зээлд огцом өөрчлөлт гарахгүй, валютын ханш тогтвортой байна гэж харж байна.

Мөн Covid-19 цар тахлаас шалтгаалан эдийн засгийн хүндрэлтэй нөхцөл байдлыг даван туулахад дэмжлэг үзүүлэх зорилгоор Олон Улсын байгууллагууд, донор улс орнуудаас 700-800 сая ам.долларын санхүүжилт 2020 онд орж ирэхээс эхнээсээ олгогдоод эхэлсэн" гэжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
1
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

21 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-07-29 202.21.103.158

"Цаашид Монголбанк валютын ханшид огцом хэлбэлзэл үүсгэхгүй байх зорилгоо баримтлан, бодлогоо үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ" Энэ чинь Монгол банкны гол зорилго биз дээ. Одоо баримталж эхлэх гэж байгаа юм уу. Долларийн ханш өсөөд байгааг одоо л мэдэж байгаа юм уу хайшаа юм? Өнөөдөр доллар гэнэт өсөөгүй байнга өсөлттэй явж бидний авдаг хэдэн бор юм улам үнэгүйдээд байгааг гэнэт өнөөдөр ойлгоод байгаа юм уу? н**ш гэж. Энэ улс хэзээ өөдөлж дээшээ нар харна аа.

Avatar

Зочин 2020-07-29 202.21.107.73

valutiin hadgalamj iheer nemegdseneer dollar osson. odoo horvuuleed baih hadgalamj bagsaan tul valutiin erelt buurch bgaa um bna. bas valutiin hadgalamj osson tul mongolbanknii valutiin nootsiig buuruulahad bolomjtoi bolj bna.

Avatar

Зочин 2020-07-29 202.21.108.16

Энэ долларын ханш бусад валютын эсрэг унаад, голлох валют байхаа больж байна гэж олон улсын шинжээчид яриад байна. 1 евро 1,17 доллар, алт бараг 2000 доллар боллоо. Том хөрөнгө оруулагчид долларт итгэхээ больж байна.

Avatar

Зочин 2020-07-29 76.90.96.173

6 сард 615 сая доллар зах зээлд нийлүүлсэн нь гайгүй хангалттай хэмжээгээр нийлүүлжээ. Ханш бол боломжийн түвшинд байгаа. Алт, нүүрс, зэсийн үнэ өсвөл хэрэгтэй л юм даа

Avatar

Зочин 2020-07-29 202.180.220.77

Энэ сэтгүүлч маань эдийн засгийн анхан шатны ойлголт байхгүй юм аа. Ард иргэд дансандаа доллар хадгалахаа болихоор долларын үнэ нь буурна гэж боддог юм байх даа? Манай эдийн засаг чинь тэр чигээрээ импорт дээр тогтож байна ш дэ. Бүх юмаа гадаадаас оруулж ирдэг. Бид оросуудад түлш цахилгааны төлбөрт төгрөг төлдөг гэж боддог уу? Ерөнхийдөгч маань Путинтай их сайн харьцаатай гэж дуулсан, төгрөгөөр төлдөг гэрээ хийчихээчээ.

Avatar

Иргэн 2020-07-29 59.153.114.27

Гаргасан хэдэн доллар нь хадгаламж болоод байгаа бус уу

Avatar

Зочин 2020-07-29 192.82.65.233

Naad OT tusluus boljaagaa. Manai ediin zasgiig het dollaraas hamaaraltai bolgoson.

Avatar

ЗОЧИН 2020-07-29 103.9.90.98

УРАНЦЭЦЭГ ГЭЖ МАЛАА НААД БЭЛТГЭСЭН МЭДЭЭ ШИГ ЮМАА ХАРАА ҮГ ҮСЭГ УТГА НАЙРУУЛГЫН НИЛ АЛДАА ЭЭ ЧААВААС ДАА

Avatar

ard 2020-07-29 202.9.46.73

dolloroo zarsaar duuslaaa maluudaa ewro uani osood aimar baina

Avatar

Зочин 2020-07-29 172.22.6.65

Төгрөгийн өгөөжийг муутгадаг, валютын эх үүсвэрийг хясан хавчдаг буруу бодлогоо засахгүй бол нэмэргүй ээ. Хямралын үед зээлийн хүүг бууруулна гэх тэнэглэлээ болих хэрэгтэй. Хямралын үед эрсдэл өсдөг, эрсдэл өсөхөөр хүү өсдөг. Зээлийн хүүг хүчээр бууруулъя гээд байгаа бол хямд эх үүсвэрүүд банкуудад бий болгож, түүн дээр суурилсан хямд хүүтэй зээл гарахаас өөр сонголт байхгүй. Одоо долларын урсгалыг дэмжих бүхий л арга хэмжээг авах хэрэгтэй. Түүнд бодлогын зардал гаргах хэрэгтэй.

Avatar

Зочин 2020-07-29 202.180.220.77

яг зөв

Avatar

Зочин 2020-07-29 66.181.190.55

Хүрэлсүх олигтой экспорт дэмжсэн бодлого явуулж чадахгүй ард түмэн хэзээ ухаарнаа

Avatar

Зочин 2020-07-29 64.119.22.226

Уул уурхайгаас орж ирж байгаа долларыг Монгол банк худалдаж аваад байхаар аргагүй шүү дэ.зах зээлд орох ёстой мөнгийг оруулахгүй. Шулуухан хэлчхэд гаднаас авсан зээл бондыг эргүүлээд төлөхдөө ханшийг өсгөж ард түмнээр түлүүлж байна шүү дэ.

Avatar

zochin 2020-07-29 66.181.167.74

Er ni bol odoo dollarjilt hiih tsag ni bolson. Ali boloh uul uurhain tolboruudiig Mongoliin bankaar damjuulj avah heregtei. Mon shineer neegdej bga uurhainuudiig ch gesen. Gadaad ajilchdiin toog buuruulah shaardlagatai. Ingej baij dollarjilt hangalttai hemjeend hurne. Neft bolovsruulah uildveriig hurdhan ashiglaltand oruulah mon shaardlagatai.

Avatar

Зочин 2020-07-29 203.169.49.120

Олон жил алтны геологи хайгуулын лицензийг цуцалсанаас олоо дэлхийд алтны ханш өндөр болсон үед монгол улс олигтой алтны үндсэн ордгүй сууж байна. Их хэмжээний валют оруулж ирэх нөөц байхгүй болсон.

Avatar

мори унасан толгойгүй хүн гэж энэ шүү 2020-07-29 103.212.116.122

эKспортын үйлдвэрлэлгүй орон яааж чадах уу.хэдэн ноолуур цамц,өөр юу бгаа юм.түүхий нүүрс,боловсруулах үйлдвэргүй зэсийн баяжмал шороо,төмрийн хүдэр шорооноос өөр энэ улсад үйлдвэр бгаа юу.дарханы төмрийн үлдвэрийн дэргэд ган боловсруулах ,хайлуулах гангийн үйлдвэр байхад бас их хэмжээний эkcпорт болно доо.ингэж монгол орныг 90оноос хойш шинээр боловсруулах хийж бүтээх үйлдвэргүй болгож хаячихаад ардчилал гэж хүний эрх гэж хулгай луйварын бүлэглэлийг дэмжиж бгаан зөв хөгжил юм уу.ёстой нэг мор

Avatar

Зочин 2020-07-29 202.180.220.77

ха ха. 70-80-аад онуудад нэг их мундаг экспортолдог бараатай байсан ч юм шиг. Оросууд манай малыг хямд үнээр рублээр л авдаг байсан биз дэ? 74 онд Эрдэнэт үйлдвэрийг оросууд босгож өгсөн, өөрсдөө тэр зэсийн баяжмалаа 90 он хүртэл өрөнд авдаг байсан биз дэ? Манайхан юу өмнө тэгж их мундаг экспортолдог байсан юм бэ?

Avatar

Зочин 2020-07-29 64.119.22.226

ГАДНААС САНХҮҮЖИЛТ АВААД ЭДИЙН ЗАСАГ ХЭСЭГ ХУГАЦААНД Л ТОГТВОРТОЙ БАЙНА. ДАРАА НЬ БАХЬ БАЙДАГРУУГАА ОРНО. ЗЭЭЛИЙН ХҮҮГ БУУЛГАХ ГЭЭД ТӨГРӨГИЙН ХАДГАЛАМЖИЙН ХҮҮГ БУУЛГАЧИХСАН. ДЭЭР НЬ 10% ТАТВАР АВДАГ БОЛСОН. ХҮМҮҮС ХАДГАЛАМЖАА ДОЛЛАР БОЛГООД БАЙНА ЭНЭ ЖИЛДЭЭ ДОЛЛАР 3000 Х

Avatar

Зочин 2020-07-29 103.136.254.8

huurhii duu. yu gj zarlaad ch dollar usnu

Avatar

Зочин 2020-07-29 202.180.220.77

яг үнэн

Avatar

Зочин 2020-07-29 66.181.190.55

Маш буруу бодлого явуулахын . Мөнгө олдог экспортоо дэмжсэн бодлого явуулахгүй зах зээл рүү валют цутгаад цутгаад яахав дээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж