Монголбанк валютын захад 615 сая ам.доллар нийлүүлжээ

Хуучирсан мэдээ: 2020.07.29-нд нийтлэгдсэн

Монголбанк валютын захад 615 сая ам.доллар нийлүүлжээ

Монголбанк валютын захад 615 сая ам.доллар нийлүүлжээ

Төр засгийн зүгээс төгрөгийн ханшийг хэт сулруулахгүйн үүднээс долларжилтийг багасгах арга хэмжээг авсан хэдий ч өнөөдрийн байдлаар ам.долларын ханш 2844.58 төгрөг, еврогийн ханш 3331.29, юанийн ханш 405.90 төгрөг, рубль 39.51 төгрөгтэй тэнцэж байна. Төгрөг рублийн эсрэг чангарсан ч юань, доллар, еврогийн эсрэг өдөр ирэх тусам суларч байна.

Үүний зэрэгцээ, 2020 оны эхний хагас жилийн байдлаар, валютын хадгаламж валютын хадгаламжийн хувьд 4.3 их наяд төгрөгт хүрсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 1.4 их наяд төгрөгөөр нэмэгджээ.

Гэдхээ цаашид гадаад валютын ханшийг огцом нэмэгдүүлэхгүй байх арга хэмжээг Монголбанкнаас авч байгаа гэжээ. Тодруулбал, Монголбанкнаас валютын захад цэвэр дүнгээр 615 сая ам.доллар нийлүүлсэн аж. Мөн банкуудын богино хугацааны төлбөр түргэн гүйцэтгэх чадварыг хангахад дэмжлэг үзүүлэх зорилгоор Монголбанк богино хугацаат төгрөг, ам.долларын своп хэлцлийг байгуулан ажиллаж байна талаар Монголбанкны Нөөцийн удирдлага, санхүүгийн зах зээлийн газрын захирал А.Энхжин ярьжээ. 

Тэрбээр хэлэхдээ "Цаашид Монголбанк валютын ханшид огцом хэлбэлзэл үүсгэхгүй байх зорилгоо баримтлан, бодлогоо үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ. Гадаад валютын улсын нөөц 2020 оны зургадугаар сарын байдлаар 3.6 тэрбум ам.доллар буюу валютын төлбөртэй барааны импортын есөн сарын хэрэгцээг хангах түвшинд байна. Монголбанк Хятадын Ардын банктай байгуулсан төгрөг-юанийн своп хэлцлийг дахин гурван жилээр сунгах тохиролцоонд хүрч чадлаа. Мөн түүнчлэн Худалдаа Хөгжлийн банк өөрийн Олон Улсын зах зээлд гаргасан 500 сая ам.долларын бондыг тавдугаар сард амжилттай төлсөн. Ингэснээр дараа жилийн дөрөвдүгээр сар хүртэл хүлээгдэж буй томоохон гадаад төлбөр байхгүй байгаа нь ханшид эерэгээр нөлөөлнө гэж үзэж байна.

Гадаад орчны хувьд эерэг өөрчлөлтүүд гарч байна. Энэ оны эхнээс алдагдалтай явж ирсэн гадаад худалдааны тэнцэл 5,6 дугаар сард ашигтай гарлаа. Экспорт зургадугаар сард өмнөх сараас 188.7 сая ам.доллароор, үүн дотор уул уурхайн салбарын экспорт 148.9 сая ам.доллароор өссөн байна. Цаашид нүүрсний экспорт нэмэгдэж, алт олборлолтыг дэмжих чиглэлээр хийгдэж буй ажлууд гадаад валютын улсын нөөцөд эерэгээр нөлөөлөх дүр зураг харагдаж байна. Ерөнхийд нь дүгнэвэл гадаад валютын зах зээлд огцом өөрчлөлт гарахгүй, валютын ханш тогтвортой байна гэж харж байна.

Мөн Covid-19 цар тахлаас шалтгаалан эдийн засгийн хүндрэлтэй нөхцөл байдлыг даван туулахад дэмжлэг үзүүлэх зорилгоор Олон Улсын байгууллагууд, донор улс орнуудаас 700-800 сая ам.долларын санхүүжилт 2020 онд орж ирэхээс эхнээсээ олгогдоод эхэлсэн" гэжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
1
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж