Коронавирусийн халдварын аюул байгаа ч энэ нь 2020-2021 оны хичээлийн жилийг есдүгээр сарын 1-нд ердийн горимоор нээхэд саад болохгүй хэмээн ОХУ-ын Боловсролын сайд Сергей Кравцов мэдэгдлээ.
Даваа гаригт болсон шуурхай мэдээллийн үеэр сайд энэ тухай мэдэгдсэн бөгөөд халдварын аюулаас сэргийлэхэд шаардлагатай бүхий л бэлтгэлийг Хэрэглэгчийн хяналтын албатай хамтран хийж байгааг хэлжээ. Энэ хавар коронавирусийн халдвар дэгдэх үед ЕБС-иудад халдварын тархалт байгаагүй сайд онцолсон байна.
"Хичээлийн шинэ жилийг хэвийн эхлэхээр бид бэлтгэж байна. Улс орон даяар коронавирусийн халдварын тархалт намжаагүйг бид мэдэж байгаа, бас бид хүүхдүүд, эцэг эхийн эрүүл мэндийг тэргүүнд тавьж шаардлагатай бүхий л арга хэмжээг авч байна. Өнөөдрийн байдлаар хичээлийн шинэ жилийг хойшлуулах ноцтой нөхцөл алга байна” хэмээн сайд Сергей Кравцов хэллээ.
Хэрэглэгчийн хяналтын албанаас тавьж байгаа хүүхэд хоорондын зайг хол байлгах, халдваргүйжүүлэх уусмалаар хангах, амны хаалт зүүх зэрэг шаардлагуудыг бүх шатны боловсролын байгууллага хангаж байгаа ажээ.
Эх сурвалж: РИА НОВОСТИ
Холбоотой мэдээ