ОХУ-аас Хятад руу экспортлох махны хэмжээ эрс нэмэгджээ

Хуучирсан мэдээ: 2020.07.29-нд нийтлэгдсэн

ОХУ-аас Хятад руу экспортлох махны хэмжээ эрс нэмэгджээ

ОХУ-аас Хятад руу экспортлох махны хэмжээ эрс нэмэгджээ

Оросын Россельхоз банкны мэдээгээр Хятад улс Оросоос мах импортлох нь эрс өссөн байна. Оросын мах үйлдвэрлэгчдийн экспортын дийлэнх нь Хятад руу хийгдэж, экспортын хэмжээгээрээ Украиныг гүйцлээ хэмээн Россельхоз банкны Салбарын дүн шинжилгээний төв мэдээлэв.

Сүүлийн зургаан сарын байдлаар Оросоос Хятад руу хийсэн махны экспортын 45 хувь нь эх газрын Хятадад, үлдсэн 55 хувь нь Хонконг руу хийгджээ. Ингэснээр махны экспортын мөнгөн дүн 42 сая ам.доллараас 53 сая ам.доллар болон өсчээ

Оросын махны экспортын дийлэнхийг тахианы мах эзэлж байна. Энэ 2020 оноос Оросын мах үйлдвэрлэгчид үхрийн хөлдөөсөн мах экспортлох эрхийг Хятадын Засгийн газраас аваад байгаа нь экспортын өсөлтөд нөлөөлсөн ажээ.

Хятадын Гаалийн албаны мэдээгээр 2020 оны эхний таван сарын байдлаар Оросын хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн болон хүнсний барааны импорт 25 хувиар өсч, 1,8 тэрбум ам.долларт хүрчээ. Оросын экспортын түүхэнд хүнсний барааны бүтээгдэхүүн анх удаа газрын тосны дараа хоёрдугаарт гарч ирсэн байна.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж