Стивен Сигал: Улаанбаатар үнэхээр бохир, муухай үнэртэй

Хуучирсан мэдээ: 2020.07.29-нд нийтлэгдсэн

Стивен Сигал: Улаанбаатар үнэхээр бохир, муухай үнэртэй

Стивен Сигал: Улаанбаатар үнэхээр бохир, муухай үнэртэй

Холливудын нэрт жүжигчин, найруулагч, тулааны урлагийн нэрт мастер Стивен Сигал Буриадад зочлоод мордохоосоо өмнө тус улсын хэвлэлд ярилцлага өгчээ. Тэрбээр ярицлагадаа хүн бүрийн бишрэн ярьдаг Байгал нуур түүнд маш өндөр сэтгэгдэл төрүүлснийг дурдаад, “Энэ газарт Чингис хаан ирж эрч хүчээ сэлбэдэг байсан” хэмээн хүмүүсийн ярьдагт итгэж явдгаа илэрхийлсэн байна.

Сигал “Танай орон Монголтой адилхан мөртлөө нэг талаар тэс өөр. Танайд улстөржилт бага, уур амьсгал нь ч цэвэр санагддаг. Их хүйтэн бүс нутаг учраас би энд өвөл ирж үзэж байсангүй. Өвөл хотууд нь их цэвэрхэн байдаг юм шиг санагдсан. Харин Улаанбаатарт өвөл очвол там руу алхаж байгаатай адил. Тэнд үнэхээр бохир, муухай үнэртэй. Улаанбаатарт шатаж болох юу л байна бүгдийг шатаадаг. Тэнд байгаль орчин болон орчны бохирдолд хяналт тавьдаггүй" хэмээн ярьжээ.

Эх сурвалж: ВОСТОК ТЕЛЕИНФОРМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
45
ЗөвЗөв
35
БурууБуруу
22
ТэнэглэлТэнэглэл
17
ХахаХаха
7
ХарамсалтайХарамсалтай
3
ГайхмаарГайхмаар
2
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж