Халдлага үйлдэхээс нь өмнө баривчилжээ

Хуучирсан мэдээ: 2016.01.18-нд нийтлэгдсэн

Халдлага үйлдэхээс нь өмнө баривчилжээ

 

Малайзын цагдаа нар сэжигтэн этгээдийг халдлага үйлдэхээс нь хэдхэн цагийн өмнө баривчилсан тухай мэдээлжээ. Сэжигтэн эрэгтэй Куала Лумпур хотын энтертайнмент төвд өөрийгөө золиослохоор төлөвлөж байсан гэнэ. Малайзын 28 настай эрэгтэй “Исламын улс” бүлэглэлийн дайчдын заавраар амиа золиослох халдлага үйлдэхээр төлөвлөж байснаа хүлээжээ. Түүнчлэн цагдаа нар түүний баривчлах үеэр Исламын улс бүлэглэлийн заавар зөвлөмж, зэвсэг зэргийг илрүүлэн хураасан байна. Малайзын хэвлэлүүдэд мэдээлснээр сэжигтэн эрэгтэй нь зүүн хойд хэсгийн Теренггану муж улсад оршин суудаг гэнэ.

 

Үүний зэрэгцээ Куала Лумпурын нисэх буудалд Сири рүү явахаар төлөвлөж байсан хоёр эрэгтэй, нэг эмэгтэйг баривчлан саатуулсан байна. Тэднийг Исламын улс бүлэглэлд нэгдэх зорилготой хэмээн сэжиглэжээ. Малайзын хууль хяналтынхан өнгөрсөн хоёр жилийн хугацаанд “Исламын улс” бүлэглэлтэй холбогдсон 150 гаруй сэжигтнийг баривчлан хорьсон байна.

 

Хөрш Индонез улсын Жакарта хотноо Исламын улсын зэвсэгт дайчид халдлага үйлдсэний дараа Малайзын засгийн газар аюулгүй байдлаа чангатгаад байгаа юм.

 

Б.АНХТУЯА

ЭХ СУРВАЛЖ: ASSOCIATED PRESS

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж