"Энэ жил уралдахаар бүртгүүлсэн морьдын 70 гаруй хувийг нь хаслаа" | News.MN

"Энэ жил уралдахаар бүртгүүлсэн морьдын 70 гаруй хувийг нь хаслаа"

"Энэ жил уралдахаар бүртгүүлсэн морьдын 70 гаруй хувийг нь хаслаа"

"Энэ жил уралдахаар бүртгүүлсэн морьдын 70 гаруй хувийг нь хаслаа"

Монголын Морин Спорт Уяачдын холбооны ажлын албаны дарга Б.Батбаатартай цаг үеийн асуудлаар ярилцлаа.


– Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Ардын хувьсгалын 99 жилийн ойн баяр наадмын хурдан морины уралдаан дуулиан шуугиантай болж өндөрлөлөө. Яг ямар асуудал дэгдэв?

– Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Үндэсний их баяр наадмын зохион байгуулах хороо гэж бий. Үүн дотор хурдан морины салбар хороо, бөхийн салбар хороо, сурын салбар хороо, шагайн салбар хороод багтдаг. Эдгээр хороод нь өөр өөрсдийнхөө спортын төрлүүдийг зохион байгуулдаг гэж хэлж болно. Хурдан морины салбар хорооноос бусад бүх салбар хороодод нь тухайн спортын холбооноос нь төлөөлөл оролцдог. Гагцхүү Монголын Морин Спорт Уяачдын холбооноос Үндэсний их баяр наадмын хурдан морины салбар хороонд төлөөлөл байдаггүй. Уг нь манай холбоо чинь байгуулагдаад 25 жил болсон 21 аймаг, 330 сум, нийслэл түүний зургаан дүүрэгт салбартай 120 гаруй мянган гишүүдтэй Дэлхийн морин уралдааны холбооны гишүүн, Азийн морины уралдааны гишүүн, Дэлхийн үндэсний спортын холбооны гишүүн, Монголын үндэсний олимпийн хорооны гишүүн гээд мэргэжлийн спортын холбоо шүү дээ. Гэвч сүүлийн 10 гаруй жил Үндэсний их баяр наадмаар эрлийз болон Монгол морьдыг ялгаж уралдуулах тал дээр маргаантай байж ирлээ. Угтаа 2019 онд зохион байгуулагдсан холбооны VII их хурлын үеэр уяачдын 80 гаруй хувь нь зөвхөн морьдыг сэрвээний өндрөөр нь хэмжиж уралдуулъя гэж хурдан морины уралдааны дүрмээ баталсан юм. Стандарт хэмжил зүйн газрын "Монгол хурдан морины стандарт" гэж байгаа. Нас насны морьдын сэрвээний өндрийг албан ёсоор батлаад үүнээс өндөр байвал эрлийз гэж үзнэ гэсэн. Үүнийг мэргэжлийн байгууллага нь өөрөө судалгаа, шинжилгээгээ хийгээд бүсчлээд, шалгуур үзүүлэлтээ тавиад гаргачихсан стандарт. Энэ л стандартын дагуу бүхий л уралдаан, тэмцээн зохион байгуулагдах ёстой. Гэтэл Үндэсний их баяр наадмын зохион байгуулах хорооны хурдан морины салбар хороо мэргэжлийн байгууллагаас баталсан энэхүү стандартыг, манай холбооноос баталсан дүрмийг дагаж мөрдөхгүй байгаа учир өнөөгийн үүсээд буй энэхүү асуудал гарч ирсэн юм.

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны 2015 оны журмаар морьдыг зөвхөн үүлдэрлэг байдлаар болон сэрвээний өндрөөр хэмжиж ялгаж уралдуулна гэж заасан. Гэтэл бодит байдал дээрээ гар метр барьцан огт хэмжихгүйгээр ялгаж хасч байгаа нь үнэхээр хоцрогдсон арга барилаар ажиллаж байна. Холбоо хурдан морины сэрвээний өндөр хэмждэг лазер багаж тендер зарлан шалгаруулж стандартчилал хэмжил зүйн газраас тохирлын гэрчилгээ авч хэмжих үйл явцаа олон нийтэд нээлттэй шууд ил тод харуулдаг. Тэр багаж техник хэрэгсэлээр хэмжүүлэх саналаа холбоо өгсөн боловч хурдан морины салбар холбоо хүлээж аваагүй. Тодорхойгүй байх нь тэдэнд ашигтай байдаг байх.

Энэ жил уралдахаар бүртгүүлсэн морьдын 70 гаруй хувийг нь хаслаа. Уяачдын маань бүтэн нэг жилийн хөлс хүч, хөдөлмөрийг үнэгүйдүүллээ. Энэ жилийн наадмаар үнэхээр Монгол морьд ялгараад уралдсан уу гэвэл үгүй. Уяачид чинь бие биенийхээ морьдыг мэдэлгүй яах вэ. Үүнтэй л санал нийлэхгүй байгаа юм.

Жишээлбэл, энэ жилийн баяр наадмын соёолон насны хурдан морьдын уралдаанд 184 хурдан хүлэг бүртгүүлсэн боловч 106 нь буюу 57.6 хувь нь хасагдсан. Энэ бол хамгийн бага морьд хасагдсан тохиолдол нь.

-Монголын Морин Спорт Уяачдын холбооноос наадмын өмнө Үндэсний их баяр наадмын зохион байгуулах хороонд саналаа хүргүүлсэн үү?

-Энэ жил цар тахалтай холбогдуулан наадмыг зохион байгуулах эсэх тал дээр телевиз, вебсайтууд санал асуулга авч байлаа. Үүн дээр манай холбооноос зургадугаар сард Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин, хурдан морины салбар хорооны дарга Бригадын генерал Х.Батбилэг болон Монгол Улсын Ерөнхийлөгч гуравт албан хүсэлтээ илгээсэн. Манай холбооны зүгээс гурван саналыг дэвшүүлсэн. Үүнд:

  • Үндэсний их баяр наадмыг хөдөө орон нутаг болон нийслэлд нэгэн зэрэг зохион байгуулах
  • Тодорхой сум аймагт хязгаарлалтгүйгээр баяр наадмаа зохион байгуулах
  • Энэ жил онцгой нөхцөл байдалтай уялдуулан эрлийз, Монгол морьдын ялгахгүйгээр зөвхөн нас насны ангилалд нь уралдуулах эсвэл зөвхөн сэрвээний өндрөөр хэмжиж ялган уралдуулахаар  түр журам гаргах болон хурдан морины хороонд төлөөллөө оруулах гэх зэрэг саналаа дэвшүүлсэн. Гэтэл түр журам болон комисст орох саналуудыг маань дэмжээгүй.

Монголын Морин Спорт Уяачдын холбооны зүгээс эрлийз, монгол морьдыг ялгах Үндэсний их баяр наадмын зохион байгуулах хороонд төлөөллөө оруулдаггүй.

Уяачдын дунд холбооноос л морьдыг зүй бусаар ялгаж, хасч байна гэх ташаа ойлголт гараад байдаг.

-Наадмын өмнөхөн Монгол Улсын Шадар сайд Я.Содбаатар эрлийз гурван насны морьдыг уралдуулах шийдвэр гаргасан. Үүн дээр танай холбооны зүгээс санал гаргасан уу?

-Анх онцгой нөхцөл байдлын үед зургаан насны морьд уралдуулж, уяачдын баярыг тэмдэглэхгүй гэх шийдвэр гарсны дараа уяачид гомдол ихээр гаргасан. Нийт уяачид маань хурдны шинэ хэвшлийн хурдан адуу уяаж сойж морьдоо бэлдэж байна шүү дээ. Долдугаар сарын 7-ны сунгааны дараа манай холбоонд 2000 гаруй уяачдын гарын үсэгтэй шаардах, өргөх бичиг ирсэн юм. Энэхүү бичгийн гол агуулга нь болохоор "Ардын хувсгалын 99 жилийн ойн баяр наадмаар эрлийз гурван насны ангиллаар морьдыг уралдуулах нь зүйтэй. Уяачид бүхэл бүтэн нэг жилийн хугацаанд морьдоо сойж, улсын их баяр наадамдаа зорин ирж нь оролцдог. Битгий уяачдын хөдөлмөрийг үнэгүйдүүлээч. Эрлийз гурван насны ангиллаар морьдын уралдааныг зохион байгуулаач" гэсэн утгатай. Холбоо шаардах бичгийг хүлээж аваад шууд төр засаг руу уламжлаагүй. Харин энэ асуудлаар холбооныхоо албан ёсны цахим хуудсаар дамжуулан санал асуулга авах шийдвэр гаргасан. Ийнхүү эрлийз гурван насны морьдыг уралдуулах уу? гэсэн санал асуулга явуулахад 15 мянга гаруй хүн үзэж, 1500 хүн саналаа өгсөн. Нийт санал өгсөн хүмүүсийн 73 хувь нь эрлийз гурван насны морьдыг уралдуулахыг дэмжиж байна гэсэн л дээ. Ийнхүү долдугаар сарын 8-ны өдөр холбоо Монгол Улсын Шадар сайдад эрлийз гурван насны ангиллаар морьдыг уралдуулах уяачдынхаа санал хүсэлтийг, цахим судалгааны хамтаар хүргэсэн. Үндэсний их баяр наадмын зохион байгуулах хороо болон хурдан морины салбар хороо энэ асуудлыг хэлэлцээд дэмжиж шийдвэрлэсэн. Энэ бол уяачдын хөдөлмөрийг үнэлсэн сайхан шийдвэр.

-Хурдан морины салбар хороонд танай холбооноос төлөөлөл байдаггүй юм байна. Тэгээд ямар хүмүүс энэ салбар хороонд багтаад байна вэ?

-Хурдан морины салбар хороог Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн дарга, Бригадын генерал Х.Батбилэг удирдаж байгаа. Харин морьдыг ялгах ажлыг Мал эмнэлэг үржлийн газрын алба хаагчид хариуцаж ажилладаг. Морьдыг ялгах ажлыг хариуцаж буй үүлдвэрлэг байдал тогтоох комиссынхон морьдыг хасахдаа яагаад хасагдсан талаар нь тайлан, протоколдоо тусгаж өгөх хэрэгтэй. Гэтэл хурдан морины салбар хорооны сүүлийн хэдэн жилийн тайланг үзэхэд нэг ч хэмжээс болон үүлдэрлэг байдлын талаарх мэдээлэл байдаггүй. Зүгээр л тэдний өдөр, тэр ангилалд бүртгүүлсэн тэдэн морь үүлдэрлэг байдал, сэрвээний өндрөөс болж хасагдлаа л гэж бичдэг. Нарийн зүйл юу ч байхгүй.

-Танай холбоо ер нь бие даан зохион байгуулж буй уралдаанууддаа морьдыг хэрхэн ангилж, уралдуулдаг юм бэ?

-Манай холбооны зохион байгуулдаг "Их хурд" уралдаан, Засгийн газрын тогтоолтой бүсийн уралдаануудын зохион байгуулалтыг 100 хувь өөрсдөө хариуцаж байдаг. Эдгээр зохион байгуулдаг уралдаанууддаа зөвхөн сэрвээний өндрийг нь хэмжиж морьдыг ялгадаг. Сэрвээний өндрийг хэмжихдээ стандарт хэмжил зүйн газрын тохирлын гэрчилгээтэй лазер метрээр хэмждэг. Бид энэ лазер метр дээр тендер зарлаж, аль болох хүний оролцоогүй хэмжих багажаар, дараа нь маргаан үүсгэхгүйг боддог. Морьдыг хэмжиж буй агшин хэмжээстэйгээ цуг шууд дэлгэцэн дээр олон нийтийн өмнө ил гардаг. Хэвлэл мэдээлэл, олон түмэн энэ бүгдийг хянаж байна. Гэтэл хурдан морины салбар хороо цагдаагаар тойруулан хамгаалалт хийчээд морьдыг шүдэлгээний хашаанд оруулаад л шугаман метрээр хэмжсэн болоод үзэмжээрээ хасаад байна. Унаач хүүхдийг нь морин дээрээс нь хуу татаад чирээд авч байлаа. Хөөрхий тэр хүүхдүүд чинь түрүүлнэ, айрагдана гэсэн бодол тээчихсэн л явж байдаг. Эцэст нь хэлэхэд манай уяачид үнэхээр жудагтай байгаа. "Төр наадмаа мэдэж байгаа юм байна", "Морин дээр хэрэлдээд яах вэ" гэх зэргээр их хүлээцтэй ханддаг байлаа. Одоо бол улам л хэцүү болж байна. Бас нэг зүйл хэлмээр байна. Энэ жил устай бороо их орсны улмаас Хүй долоон худгийн морьд уралдах зам их асуудал дагуулсан. Ер нь наадам их гантай, их усан бороотой нөхцөлд зохион байгуулагдаж болно.Гагцхүү байгалийн нөхцөл байдалтайгаа уялдуулан морьдын уралдах зайг тохируулах шаардлагатай. Ингэхлээр яалтачгүй мэргэжлийн спортын холбооны оролцоо санал зайлшгүй хэрэгтэй юм шиг санагдсан. Хэрэв энэ жилийн наадмын өдрүүдэд устай бороо зогсолтгүй орсон бол бидэнд нөөц төлөвлөгөө байсангүй.

-Ирэх Пүрэв гаригт танай холбооны зүгээс уяачидтайгаа хамтарсан хэвлэлийн бага хурал зохион байгуулна гэсэн. Үүгээрээ ямар санал, шаардлага тавих вэ?

– Ардын хувьсгалын 99 жилийн ойн баяр наадмаар дур зоргоороо монгол, эрлийз морьдыг ангиллаа. Уяачид өнөөдрийг хүртэл энэ асуудал дээр жудаг гаргаж тэвчсэн. Хэрвээ ийм асуудал дахин гарвал уяачид хүлээн зөвшөөрөхгүй. Цаашдаа тодорхой түвшний эрх бүхий албан тушаалтан, байгууллагуудад хандаж, асуудлаа шийдвэрлүүлнэ гэсэн байр суурьтай хэвлэлийн бага хурал зохион байгуулна. Энэхүү хэвлэлийн хуралд хөдөө орон нутгийн уяачид, хэвлэл мэдээллийн байгууллага, хуулийн фирмүүд гээд нилээд өргөтгөсөн бүрэлдэхүүнээр оролцох болно.

– Ярилцсанд баярлалаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ЗөвЗөв
5
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

72 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

морь баячуудийнх 2020-07-29 150.129.141.61

Саяхан нэгэн телевизээр нэгэн алдарт уяачийн яарилцлага ёстой үнэнг хэлсэн дээ.Ер нь баячууд олонд танигдчихмаар байна хурдан адуу үзээд олоод өгөөч гэж ирэхээр 80 саяаар адуу Сүхбаатараас авч өгч өөрөө уяаж түрүүлгэсэн гэж харин ч шудрага эр байна лээ шүү.Бүр 150 сая адуу гэж байдаг тухай ярьж байна лээ морь уралдах баячуудын наадам болсон жирийн борчууд минь бараг илүү болсон юм уу даа.

Avatar

Зочин 2020-07-29 202.126.88.131

Hurdan morinii uraldaan bvh tsag veiin turshid zuvhun huviin hevshild tulguurlan hugjij irsiimaa. Huviin umchiig ustgasan sots. niigmiin ved ch huvidaa umchtei maltai tsuuhun malchid l mori uyadag baisan. Odoo ch huviin umchtei bolj chadsan hvmvvs l mori uyj uralduulj baina. Ta bol redend l ataarhsan hvn bna.

Avatar

Зочин 2020-07-29 202.126.90.96

IUnah unaagvi yaduu hvn mori uuydaggvimoo.

Avatar

Зочин 2020-07-29 192.82.74.16

Морь цаашаа. Гадаадаас адуу оруулж ирэхийг хориглох хэрэгтэй. Уралдаан чинь тансаг хэрэглээ. Дээр нь адууны ДОХ гэгддэг халдварт өвчин чирж ирсэн. Энийг хэн ч ярихгүй, нам дарж байгаа. Үхэр хонь гэх мэтийн эрчимжсэн мал аж ахуй бол өөр хэрэг. Адууг уралдуулахаас өөр хэрэглээ алга байна.

Avatar

Зочин 2020-07-29 202.126.88.131

Gadaadiin morin toiruulguudaas irsen aduu uvchtei bna gej ogt baihgvi,tend chini aduu gedeg amitan baingiin emneleg ariun tsevriin baingiin hyanaltand baidag yum. Gadaadaas irsen tsever tsusnii azargand emnelgiin hyanaltgvi bilcheeriin mongol gvv huraalgaad tednees ni azargand uvchin haldvarladag. Arabaas irsen Bor azargiig hariutsaj baisan hvn ni hariutslagaas multrahiin tul azarga uvchtei baijee gesen akt garguulsan yumaa.

Avatar

Зочин 2020-07-29 202.126.88.131

Mongolchuud ter tansag heregleegii chini vndesnii sportoo bolgoson ard tvmen ajguu !

Avatar

Иргэн 2020-07-29 122.201.22.182

Хурдан морьдыг цэвэр э****з нутгийн монгол морьд ялгаж уралдуулдаг нь уул шугамааараа бурууг одоо өөрчлөх шаардлагатай. э****з болон нутгийн монгол морьдыг зэрэг уралдуулах нь зүйтэй юм. Хэрвээ э****з морьд нь түрүүлээд байвал малчид маань адуугаа эрлүүзжүүлж бие томтой хурдан болгоход анхаарна биз дээ.Түүхээс үзсэн чинь хардал бээс Пүрэвжав гэгч араб адуу олоод нутгийн адуутайгаа эрлийзжүүлж галшар адууг гарган авсан гэж сонссон.Ер нь адууг эрлийзжүүлж сайжруулахыг ямар мудак нь эсэргүүцээд бай

Avatar

Монгол морь 2020-07-29 202.126.89.25

99н жилийн ойн наадмын хурдан морины комисс болон зохион байгуулах хороог шүүхэд өгч шалгуулах хэрэгтэй. Морьдоо хасуулсан уралдаж чадаагүй энэ олон уяачдын эд материал хөрөнгө зардалыг тооцож нэхэмжлэх хэрэгтэй байна. Хэрэв ингэхгүй бол цаашид мөн л адил давтагдсаар байх болно. ММСУХолбоо өөрийн төлөөлөл болох хүмүүсээ наадмын зохион байгуулах комисст оруулах хэрэгтэй байна.

Avatar

Зочин Ука 2020-07-29 66.181.161.41

Зөв л ярьсан бна. Спорт өөрийн зүй тогтол хөгжилтэй байх ёстой. Холбогдох дүрэм журмынхаа хүрээнд зохион байгуулагддаг байх хэрэгтэй юм. Холбоодуудаас ММСУХ л арай дэвшилтэт ажил хийгээд байгаа харагдах юм. Жич; Би морь уядаггүй, морь ч байхгүй хүн шүү.

Avatar

ГАДААДАД БАЙГАА МОНГОЛ 2020-07-29 139.5.216.254

СПОРТ БОЛГОН ӨӨРИЙН ДҮРЭМТЭЙ ТЭР ДҮРМИЙНХ НЬ ХҮРЭЭНД ЗОХИОН БАЙГУУЛДАГ БОЛ ХЭРҮҮЛ МАРГААН ГАРАХГҮЙ, ТӨР ОРОЛЦОХГҮЙ МЭРГЭЖЛИЙН ХОЛБООНДОНО ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫГ НЬ ӨГВӨЛ МАРГААНГҮЙ БОЛИЙ ШДЭ.

Avatar

mongol uyach 2020-07-29 139.5.216.254

Ene mongol mori uralduulna geh Ariunbold ooroo uyachdiin omno garch duugaraasai. 1 ch uraldaan naadam hiij zohoin baiguulaagui bj chataar olon ym hutsahiin. MMSUholboonii eronhiilogchid orsoldood ylagdanguutaa oor holboo baiguulaad uyachdiig taltsuulj bgaa n haramsaltai. zaluu hun alsiig harj hogjil devshilee dagaad asuudald handamaar ym. mori bohod olon holboo hereggui oilgoltsood negdmeer ym uls torchdiin songuuliin bai bolj bhaar

Avatar

Зочин 2020-07-29 202.126.88.131

Ariunboldiin ard neg hugshin burhi baigaa daa! Zaluu hvn tiim yumnii gar hul bolood yavah uul ni hereggvi l baigaam daa !

Avatar

Зочин 2020-07-29 202.126.88.131

MMSUH-oos uur togtmol bodlogo vil ajillagaatai holboo baihgvi sh dee. Tvrvv havar neg holboo Turiin ordond huraldaad l baisan. Ter hurlaasaa uur ajil hiigeegvi shvv. Tamganaas uur yumgvi, ajil hiideggvi tiim yumiig yamar holboo gedgiin. Ungursun 25 jild holboo nertei 10-aad yum garch ireed suraggvi bolson, tednii l neg blz.

Avatar

SHINEE 2020-07-29 139.5.216.254

DARAA JIL 100 JILIIN OI BOLNO
ENE JILIIN NAADAM SHIG HAMAG BAIDDAG MORIDII N HASUUL MORI URALDAACH CH HEREGGVI
TIIMEES VVLDERLEG BAIDAL GHESE ILVV SERVEE HEMJEEL URALDSAN N HEN HEN DE HAL PALGVI DEER

Avatar

ЗОЧИН 2020-07-29 103.229.122.225

5.Олон зуун жилийн уламжлалд ард түмнээсээ үнэлэгдэж, НЭРТ УЯАЧ, ДОМОГТ УЯАЧ цол гэх нэрийг уяачид авсан байдаг, иймээс элдэв цолыг хасаж болно.Мөнгөтэй хэлэн морио гардаж уядаггүй нөхдүүд авдаг, алдар цол гэгчийг луйвардаж авдаг улстөрчдийн пиар юм.

Avatar

Зочин 2020-07-29 103.229.122.225

1.Морины уралдаан, бөхийн мафиас салах цаг болсон, нийгмийн шаардлага.2. Наадмыг орон даяар 7 сарын 11, 12-ндоо тэмдэглэж хэвшиж сургах, энэ өдрүүд чинь хуулиар зохицуулагдсан өдрүүд.Хэн дуртай засаг дарга нар шийддэг ажил биш. 3. 7 сарын 13 -нд э****з насыг уралдуулах цэнгээнээ ММСУХ нь зохион байгуулах. 4.Хуулиндаа уяачдын цолонд өөрчлөлт оруулах, сум, аймгийн амжилтыг дүйцүүлэх мэт.Заавалхотод уралдсан морь сумын наадамд уралдсан морьдоос илүү гэсэн хоосон ялгаварлыг зогсоох. 5.Ер олон зуун ж

Avatar

Зочин 2020-07-29 202.126.88.131

Hotod uraldsan mori sumiin moridoos ilvv bish gedgiig baylag oilguulahiin tul bvsiin uraldaanuudiig zohion baiguulj, tend uraldsan morinii uyachiin amjiltiig ulsiin tsolnii bolzold hamruulan tootsoj baigaa ni zuvshdee.
Uuruur helbel ZG-iin togtooltoi bvsiin uraldsan ni ulsiin naadmiin uraldaantai adil statustai yum. Ingersneer huduugiin uyachid ulsiin tsolond hamragddag bolson yumaa.

Avatar

зочин 2020-07-29 202.21.109.78

зөвхөн сэрвээдэх нь зөв өө

Avatar

зочин 2020-07-29 202.21.109.78

Орхон аймаг зөвхөн сэрвээ хэмжиж уралддаг болоод удаж байна. Маргаан гарахгүй байгаа

Avatar

зочин 2020-07-29 139.5.216.254

маргаан гарахгүйй байна гэдэг чинь сэрвээ хэмжиж уралдах нь зөв шийдвэр байна гсэн үг юм бишүү.

Avatar

Зочин 2020-07-29 202.126.88.205

Сүхбаатраас гарсан Ханибал гээд гишүүн нь 4 жил жатгадна.Сүхбаатрын адуу түрүүлэхээ байлаа урьдынх шиг ихээр зарагдахаа байлаа гэж хошгруулсаар гишүүн болсон.Цаанаа малчдын наймаачдын том нээнтэгээр улстөрийн замаа уясан мал гар байгаа.

Avatar

Зочин 2020-07-29 202.126.88.131

Banga shig heliiye ! Cvhbaatar aimagt e****z AZARGAGVI uyach neg ch baihgvi, ha ha ha , he he he !
Tegeed bas Mongoloor uraldana emee teree genee BOLIJ YZ !

Avatar

зочин 2020-07-29 202.21.109.78

. Үүлдэрлэг байдлаар ялгаж байгаан гээд бөөн будилиан хор хутгах юм аа энэ ХААЯамаас орсон комиссынхон

Avatar

Зочин 2020-07-29 103.57.95.65

Наадмын асуудал нэг цэгцрэх л байхдаа Хэзээ бол? Цэгцэрч гэмээ нь энэ олон цол хэргэм авсан нөхдийн цолыг хурааж л таарна даа Жишээ нь Даваахүү гуай баатар Онон гавьяат хураагдана гэсэн үг Тойруулга адуу бол монгол адуу биш!

Avatar

zochin 2020-07-29 139.5.216.254

dawaahvvgiin naran saran hongoruud toiruulga aduu. toiruulga aduu mongol aduu gj bga bol bi huwidaa oilgoh uhaan hvrehgv yum. yamar nertei holboo bailaa da Dulamsuren Ariunbold gd nuhduudtei dawaahvvgiin saran hongor azargiig shildeg mongol azarga gj urgumjilj bh shg bs l arai hud garuud bh yumaa

Avatar

Итгэл 2020-07-29 139.5.216.254

түмний хурд уралдааныг Ариунболд Даш зохион байгуулдаг юм байна лээ. Монгол уралдана гээл байсан Монгол эрлийзээ ялгаж чадахгүй л юм байна лээ ш дээ баахан уяачдыг хооронд нь зодолдуулж бөөн л юм болж байсаншдээ ярих нь их хийж байгаа зүйл нэг ч байхгүй тийм л ам ажил нь зөрчөн хүмүүс.

Avatar

Зочин 2020-07-29 202.126.88.131

Chi yasan ataarhuu yum be !

Avatar

Зочин 2020-07-29 202.126.88.131

Onon Davaahvv moriniihon, buh ch baatartai gaviyattai, sur ch bas baatartai gaviyattai sh dee, ataarhaad hereggvi !

Avatar

адуучин 2020-07-29 139.5.216.254

сэрвээний өндөр хэмжих нь л зөв өө

Avatar

Зочин 2020-07-29 202.55.188.43

Юун э****з вэ?! Монгол морь бол тэсвэр тэвчээрээрээ дэлхийд гайхагддаг. Үүлдрээ алдахгүй хадгалж баймаар байна.

Avatar

Зочин 2020-07-29 202.126.88.131

Uraldaanii Shine Mongol aduunii tsagaan ni 4 000 000 say mongol aduu orugooroo baij bainaa, ta sanaa zovoltgvi.

Avatar

Зочин 2020-07-29 103.57.95.65

Хүнээ эрлийзжүүлээд дэлхийд уралдья! Морио эрлийзжүүлээд мэргэжлийн спорт болгьё!

Avatar

зочин 2020-07-29 103.26.195.74

Энэ морь гэдэг юм хэт мөнгөнөөс хамааралтай болоод удаж байна ш дээ, мөнгө, улс төрөөс хэт хараат байдлыг нь хязгаарлаж чадахгүй бол энэ хэрүүл дуусахгүй байх аа, одоо эрлийзийг ялгаж, хязгаарлаж дийлэхээсээ өнгөрсөн байх аа, тэгэхээр одоо морь бол морь гээд бүгдийг нь цугт нь уралдуулах ганц л зам байна даа

Avatar

Зочин 2020-07-29 202.126.88.131

Hurdan morinii naimaa bol Mongoliin ulamjlalt biznes, mongol hvnii mungu ergeldvvleh, vrjvvleh gants arga ni mori malnii naimaa sh dee! Sots-iin ved ch morinii naimaa baij l baisan.

Avatar

Зочин 2020-07-29 202.126.88.131

Mungunuus hamaaralgvi yum ene ertunts deer baidaggvi. Zuvhun sots-iin ved l mungunuus hamaaralgvi yum baidag gej endvvrch baisan. Ta zax zeeld oroogvi bna.

Avatar

Зочин 2020-07-29 202.126.88.38

Сэрвээний өндрөөр хасах нь зөвш дээ, монгол морио ардын наадмаар уралдуулаад, баячуудын наадмаа тусад нь хийгээд тэндээ э****з үнэтэй морио уралдуулаачээ, морин спортын холбоог татан буулгая, баячуудад үйлчилдэг байгууллага байна

Avatar

Зочин 2020-07-29 202.126.88.131

Uyachdiin holboog chi tatan buulgaj arai l chadahgvi dee huu!
Uyachid huraldaad uursduu baiguulsan yum sh dee. Ted l medne dee.

Avatar

Иргэн 2020-07-29 202.179.21.197

Энэ их зөв санаа байна . Ямарч байсан эрлииз ,монголоор ялгаж уралдуулья . Улсын наадмаар монгол морьдын 6 нас ,эрлииз морины их насыг уралдуулж ,эрлииз морьдын өөр бусад уралдаануудыг уяачидын холбоо зохион байгуулаад явахад болно бишүү. Эрлииз морьдын эздүүд бол ихэнхдээ баячууд байдаг нь нууц биш . Тэд уралдаанаа яаж ч явуулж чадах чадалтай хүмүүс .. Түүнээс гадна жинхэнэ монгол адуугаа дэмжиж байж генииг нь авч үлдэх нь үнэхээр чухал ,. Харин эрлииз морины уралдааны цол тэмдэгииг улсаас өгье

Avatar

Зочин 2020-07-29 103.57.95.65

Монгол төр өвөг дээдсийн үлдээсэн өв соёлыг мөнгөнд хутгаж өөрсдийн арчаагүй тэнэг ухаанаар хэмжиж цол хэргэмийн төлөө үхэн хатаж бгаа нь энэ цаг үеийн боловсролгүй олишархиудын нэгнээсээ давах гэсэн арчаагүй бодол юмдаа Цолтой байлаа гээд уяхч бөхчүүд 100 наслах уу? Эсвэл бизнес үү?

Avatar

Зочин 2020-07-29 202.126.88.131

Buhchvvd olon zun jil tsoltoi yavj irsen ni buruu yu ?

Avatar

Зочин 2020-07-29 103.57.95.65

Sn boh sn morind hussen huseegui ard tumen tsol ogdog Ter tsol bol tuuhend uldene Heden mongotei nohor holboo bguulaad mongoor zodoj tsol avaad bgaa ni zohimjgui

Avatar

Зочин 2020-07-29 103.57.95.65

Batbileg general 25 saya tog avilga avch bgaad uildel deeree barigdsan geed l tsuursan Unen bol ene tort yosnii naadmiin devjee chin yag saaral ordontoi ijil boljee Boh ni mongoor tsol avna Uyachid ni mongoor tsol avna Unen yum gej bhgui bolloo Tsol avah tiim goyo bdag yumuu Tolgoi deeree alt guuli poolios ovooloh tiim goyo bdag yumuu

Avatar

зочин 2020-07-29 202.21.109.78

Улсын наадмаар Мөнгө төлж морь уралдуулдаг, мөнгө төлж морь хасуулдаг тийм л комисс ажилладаг ш дээ.

Avatar

Зочин 2020-07-29 202.126.88.131

Buhchvvd, sur harvaachid, shagain harvaachid tsumuuruu tsol zeregtei, engeriin temdeg, malgain jins, zalaatai sh dee. Tednii l negen adil yum bna sh dee ! Yu ni bolhgvi gej ?!
Er ni ene kommetvvd chini baahan ataarhsan yumnuud iin l vg yum bish vv !

Avatar

Зочин 2020-07-29 202.9.47.8

Энэ гажуудлын эхлэл нь ХХААЯ хяналтгүй импортоор их хэмжээний адуу оруулах боломж бүрдүүлсэн, мөн мэргэжлийн хүмүүс энэ яамыг удирдахгүй байгаатай холбоотой.

Avatar

Буд 2020-07-29 202.21.109.78

Морины комисст ХХААЯамны мэргэжилтэнгүүд үүлдэр тогтоож байгаа гээд бөөн будилаан, авилгал

Avatar

Зочин 2020-07-29 192.82.72.34

Монгол наадамд.зөвхөн монгол морьдоо л уралдуул

Avatar

Зочин 2020-07-29 192.82.72.34

э****з морьдын уралдааныг болиулаа

Avatar

ХАЛХ ЗАЙРАН 2020-07-29 89.45.6.250

70% хасалт бага байна 95% хасах байсан 5ч 2ч байсан цэвэр Монгол уралдуулахаар э****з адуу хэрэггүй болно доо, айрагдсан 30н адуун дотор 3н л монголжуу байсанМөнххуягийн янзага цавьдар гэж хамгийн бага буюу 12% цустай бусад 50%25% л байсан ш тэээ

Avatar

Зочин 2020-07-29 202.126.88.131

Harin tiimee ! Yhereer l uraldahaar.

Avatar

Зочин 2020-07-29 66.181.160.5

Жирийн малчин Монгол хүн Монгол мориороо уралдах боломжийг бүрдүүлэх хэрэгтэй. Одооны нөхцөл байдалд энэ зүйл ямар ч боломжгүй болсон. Баячууд э****з адуугаа эрлийзэд нь уралдуулмаар байна. Зөвхөн сэрвээний өндөр гэхгүй бүх талаас харгалзаж байж ялгах нь зөв. Адуугаа эрлийзжүүлсэн хүний бүх адуу э****з болж байгаа.

Avatar

Зочин 2020-07-29 202.126.88.131

Mongol maliig 1950-iad oni ehnees ehnees l erliizjvvlj ehelsen. Yr dvnd ni vher honi yamaa ntr ni mah svv noos nooluuriin garts ni ers nemegdsen. Aduugaa XX zuuni ehnees saijruulj hurdan Galshar aduug gargaj irsen. Odoo ene e****z geed baigaa saijruulsan mongol aduu medegdhvits hurdan baina. Ingeheer end erduu buruu yum baihgvi.
Uchir iig ni sain oloogvi olon niitiin setgel sanaag ataarhuu tsuuhuuuun hvn vimvvlj buruu zvil durum tataad baigaam daa!

Avatar

Зочин 2020-07-29 64.119.23.240

Энэ уячдыг цэгцэлмээр болсон. Улаан сайд гэж ямар юмны уяач байхав дээ? Морьдыг цоллож дуудахдаа бодитоор уясан хүний нэрийг хэлж, бас эзнийн тусад нь хэлж байвал дээр байна.Тэгэхгүй бол баахан сайд дарга, компанийн боссууд шал худлаа уяач гэж дуудагдаад харин жинхэнэ хөдөлмөрөө гаргасан малчин уяач нэр нь огт дуудагдахаа байж. Тэр эзэнтэй, тэр уяачтай тийм морио гээд цоллож баймаар байна.

Avatar

зочин 2020-07-29 202.21.109.78

э****з монголыг нүдээрээ харж ялгах ямарч боломжгүй. Тийм шинжлэх ухаанч нүд гэж хаана ч байхгүй

Avatar

зочин 2020-07-29 103.229.122.225

МОНГОЛ ҮНДЭСНИЙ НААДАМ, ДЭЛХИЙД ГАНЦ НААДАМ, МОНГОЛ ҮНДЭСНИЙ НААДАМ, МОНГОЛ ҮНДЭСНИЙ МОРИН УРАЛДААН, МОНГОЛ МОРЬ ГЭЭД БОДООД ҮЗ ДЭЭ. МӨН МОНГОЛ ҮНДЭСНИЙ МОРИН УРАЛДААНЫ ХОЛБОО, ММСУХ ГЭСЭН НЭРШЛЭЭ САЙТАР БОДООД ҮЗ ДЭЭ. ММСУХ АНХНААСАА Л э****з МОРЬДЫГ УРАЛДУУЛАХ САНААТАЙГААР БАЙГУУЛАГДСАН НЬ НЭРШЛЭЭСЭЭ ХҮРТЭЛ ҮНЭРТЭЖ БАЙДАГ. ХҮН, МАЛ ЭРЛИЙЗЭХЭЭРЭЭ ҮНДЭСТЭН УУСАХ АЮУЛТАЙ.

Avatar

Зочин 2020-07-29 202.126.88.131

Hvn mal hoyriig erliizjvvlj bolhgvi shvv ?! Hvniig maltai yaj boldogiim be?! Buruu buruu ! Mongold l hvniig maltai erliizjvvlj baigaa hereg vv, buruu buruu

Avatar

bat 2020-07-29 192.82.65.182

mongol aduug baitugai huniig erliizjuuleh heregtei.

Avatar

ЗОЧИН 2020-07-29 103.229.122.225

СОДБААТАР САЙД ГЭГЧ ЧИНЬ БЭЛГЭНД АВСАН э****з МОРЬД, МАФИЖСАНИУЯАЧДЫНХАА ЭРХ АШГИЙН АМНӨӨС НААДАМД э****з МОРЬ УРАЛДУУЛАХ ШИЙДВЭР ГАРГАЖ, АШИГ СОНИРХЛЫН ЗӨРЧИЛ ГАРГАСАН УЧИР ЗОХИХ АРГА ХЭМЖЭЭ АВЧ, ДАХИН НААДМЫН КОМИССИЙГ УДИРДУУЛАХГҮЙ БАЙХ ХЭРЭГТЭЙ.НААД ГАР ЧИНЬ БААХАН ЭРЛИЙЗТЭЙ. ХҮН, МАЛЫН ЭРЛИЙЗЭЭС БОЛГООМЖИЛЦГООЁ

Avatar

Зочин 2020-07-29 103.26.193.17

Shaagaadagache s** min! Hatin ch uuriih Mongol moriig hasaad e****z uyadag llruud havhuukdsan bnle chi bitgii h***!

Avatar

Зочин 2020-07-29 202.126.88.131

Maliin erliizees bolgoomjilyo genee! 70 jil erliizjvvlsen vher honio yahuu ?

Avatar

Зочин 2020-07-29 103.57.93.102

цаг үеийн асуудал ч гэх шиг

Avatar

Зочин 2020-07-29 103.229.122.225

БАЯЧУУД,УЛСТБРЧҮҮД, АЛБАН ТУШААЛТНУУД, ММСУХ-гоор далдалсан монголын үндэсний спортын өв уламжлалаа хадгалсан морины уралдааныг э****з адуугаараа олон жил будилуулж, ноёрхсон мафижсан нөхөдтэй тэмцсэн цхг үе нийгмиын шаардлагын дагуу үүсэж байгааг ойлгодоггүй хүмүүс үү.э****з адуугаа үндсний морин уралдаанд бүү оролцуул. үүлдвэрлэгболон сэрвээний өндөр хоёроор нь хассан нь зав.энэ ммсух ны ард нуугдсан онон тэргүүтэй морин уралдааны мафи учачдын нэр барьж чалчихаа зогсоо. морины комисст ммсх но

Avatar

зочин 2020-07-29 66.181.161.77

Аливаа арга хэмжээнд улс төрчид оролцхоороо л жонхуу болж байгаа юм дөө .

Avatar

Зочин 2020-07-29 202.126.88.131

Nelenhvidee e****z morior uraldaaniig bagaamuu? Yagaad iim bolov op ?!

Avatar

Зочин 2020-07-29 202.126.88.131

Ali hurdnaar ni uraldahaar l iim bolood bna. Esvel vhereer uraldah uu ?!

Avatar

маш зөв 2020-07-29 150.129.8.17

адуу хүн 2 эрлийзвэл улс сүйрдэг юм. э****з тэжээврүүдийг одоо зайлуулах хэрэгтэй шагнал байнд шунасан хүмүүс монгол адуугаа сөнөөж байна том том уяачид бүгд луйвараар шагнал авсан л******д

Avatar

Зочин 2020-07-29 202.126.88.131

Mongol aduu muhuj sunuj baigaa bish, mongol aduun dundaas shine hurdnii vvldriin aduu gargaj irj baigaa yumaa.

Avatar

Зочин 2020-07-29 202.126.88.131

Hvn ni, bas aduu ni erliizjeed svirchihsen uls oron gej haa yamar uls vndesten bnaa?!
Bitgii ingej tuilshraach!

Avatar

Баабар 2020-07-29 68.100.237.110

Нийх морьдийн 60-70 хувь нь э****з ? Монгол адуу гэж байхгүй болж бгаа юмуу ? Үйлдвэрлэг биш Үүлдэрлэг байлгүйдээ !

Avatar

Зочин 2020-07-29 202.126.88.131

Mongol aduu 4 200 000 garui tolgoi.Vvnees uraldaj baigaa ni erduu 2 00 000 -aad yum genelee. Tegeheer gaigvi bizdee!

Avatar

Зочин 2020-07-29 202.126.88.131

Vvlderleg baidlaar yalgah nereer heden tsuun hvn olon jil mungu hiij baigaa geltsdegiim bish vv?

Avatar

Зочин 2020-07-29 202.126.88.131

Niit aduuni 70-80 huvi bishee, uraldaj baigaa aduuni 70-80 huvi shvv dee! Niit mongol aduunii 4-5 han huvi.
Vvniig yalgaj oilgohgvi, hudlaa mushgin guivuulj hvnii tolgoi ergvvleed baihiin.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж