2020 оны нэгдүгээр улирлын байдлаар Монгол Улсын гадаад өр компани хоорондын шууд хөрөнгө оруулалтын дүнг хасвал 19.8 тэрбум ам.доллар буюу 2019 оны Дотоодын нийт бүтээгдэхүүний 143 орчим хувьтай тэнцэж байгаа ажээ. Нийт өрийн бүтцээс харахад 36.5 хувь нь Засгийн газрын өр, 10.0 хувь нь Төв банкны өр, 53.5 хувь нь хувийн хэвшлийн өр төлбөр эзэлж буй.
Монголбанкны Нөөцийн удирдлага, санхүүгийн зах зээлийн газрын захирал А.Энхжин Төв банк ирэх онуудад төлөх гадаад өрийг хэрхэн санхүүжүүлэх талаар “Монголбанк Хятадын Ардын банктай байгуулсан төгрөг-юанийн своп хэлцлийг дахин гурван жилээр сунгах тохиролцоонд хүрсэн. “Covid-19” цар тахлын нөлөөгөөр дэлхий дахинд Төв банкууд мөнгөний зөөлөн бодлого баримталж байгаа тул Олон Улсад хүүгийн түвшин тогтвортой буурч, санхүүжилтийн өртөг, зардал хямдарсаар байна.
Мөн Олон Улсын зэрэглэл тогтоогч Фитч, Стандард энд Пүүрс агентлагууд Монгол Улсын эдийн засгийн гадаад, дотоод нөхцөл байдлыг харгалзан, зээлжих зэрэглэлийг хэвээр буюу “B”, төлвийг “тогтвортой” хэмээн үнэллээ. Эдгээрээс дүгнэхэд гадаад өр, зээлийн хэмжээг бууруулах, эдийн засагт дарамт багатай дахин санхүүжүүлэх бүрэн боломжтой гэж үзэж байна” гэв.
Эх сурвалж: МОНГОЛБАНК
Б.ЖАРГАЛ
Холбоотой мэдээ