Монгол хэл бол бага үндэстний хэл биш дэлхийн хэл | News.MN

Монгол хэл бол бага үндэстний хэл биш дэлхийн хэл

Монгол хэл бол бага үндэстний хэл биш дэлхийн хэл

Монгол хэл бол бага үндэстний хэл биш дэлхийн хэл

БНХАУ-ын бодлогоор Өвөр Монголын Өөртөө засах орны Тунляо хотын бага, дунд сургуульд монгол хэлийг заахгүй болсон нь өвөрмонголчуудын хувьд соёлын гол өвөө гээх аюулд хүргэж болзошгүй талаар ид яригдаж байна. Энэ талаар Япон улсын Шизү-Ока их сургуулийн багш, зохиолч О.Цогттой ярилцлаа.


-Амгалан сууж, сайхан зусч байна уу та? Ярилцлагын эхэнд та өөрийгөө манай уншигчдад танилцуулна уу?.

-Миний нэрийг О.Цогт гэдэг, би Өвөр Монголын Ордос нутгийн Өөшин хошууны хүн. Манж Чин улсын үед бол Хэцүү аймаг гэж нэрлэгдэж байсан. Харин ургийн овгийн хувьд бол би Хэрэйд овогтон хүн.

Би одоо Япон улсын Шизү-Ока их сургуулийн угсаатан зүй, нийгмийн ухааны тэнхимд угсаатан зүй, Монголын түүхийн хичээл заадаг. Голчлон монголчуудын XX зууны түүх, монголчуудын нийгэм, хэлний тухай судалж, хичээл зааж байна. Түүнээс гадна би Ордост байдаг Чингисийн онгоны тайлга, тахилгын ёслолыг зохион байгуулдаг хүн.

Ар Монгол нутгуудаар би бас их сайн явсан. Тухайлбал, 1993 оноос хойш жил бүр Монголд очиж байна. Гэвч энэ жил цар тахлаас болоод очиж чадсангүй.

Та эх хэл үсэг бичгээ судлах, сурталчлах, хамгаалах, хойч үедээ зааж сургах энэ ариун сайхан үйлсэд хэчнээн жил зүтгэж ирэв?

-Эрдэм шинжилгээний судалгаа, шинжилгээ хийж эхэлснээсээ хойш гэж бодвол 39 жил болж байна. Харин монгол хэл, соёл, түүхийн талаар сонирхож, анхаарч эхэлсэн минь бүүр бага насных.

Би 1964 онд төрсөн хүн. Тухайн үед буюу 60-аад оны эхэн үеэс Өвөр Монголд их ширүүн улс төрийн хөдөлгөөн, соёлын хувьсгал өрнөсөн хэцүү цаг байлаа. Тэр үед Өвөр Монголд их олон монгол хүн хэлмэгдсэн юм. Ийм түүхийг би нүдээр үзэж, биеэр туулсан учир монгол хэл, түүх, үсэг бичиг, соёлыг улам илүү хайрлах сэтгэлтэй өссөн.

1960-аад онд Ордост л гэхэд сургуулийн хичээлүүд монгол хэлээр ордог байсан ч Бээжин үүнийг эсэргүүцэн бүх хичээлийг хятад хэлээр оруулж байсан удаатай. Түүнээс болж олон монгол хүүхдүүд 60,70-аад онд эх хэлээ сурж чадалгүй үлдсэн гашуун түүх бий. Тэр үеэс хойш Хятадын бодлого эргэн суларч, Өвөр Монгол сургуулиуд дахин монгол хэлээрээ хичээл заасаар ирсэн ч энэ жилээс асуудал дахин сөхөгдөж, монгол хэлээр хичээллэхийг хязгаарлаж эхлэх гэж байна.

Манай хоёр (ар, өвөр) монголчууд саланги тусгаар амьдраад хэчнээн жилийн түүхийг өнгөрөөв? Энэ бүх хугацааны турш өвөр монголчууд босоо монгол бичиг үсгээ алдалгүй хэрэглэж ирсэн нь чухам хэний, юуны гавьяа байв?

-Ар, өвөр хоёр Монгол улс ХХ зууны эхэнд нэг улс болж, тэр бүү хэл хамтдаа социализмын шугамаар явж байсан. Цаашлаад хойд хөршийнхөө ачаар Бүгд Найрамдах Монгол Ард Улс гэж дэлхий дээр хоёр дахь социалист орон болж байлаа. Гэвч удалгүй том гүрнүүдийн ашиг сонирхлоос шалтгаалан эрхгүй тус, тусдаа улс болцгоосон юм.

Улмаар 1920-оод оноос эхлэн ар монголчууд Оросоос кирилл үсгийг нь авч хэрэглэх болсон. Удалгүй өвөр монголчууд ч гэсэн энэ жишгийг дагаж, 1940-өөд оноос эхлэн 1957 он хүртэл Монгол улсын кирилл бичгийн зөв бичих дүрмийг давхар сурч байсан. Учир нь, тухайн үеийн Өвөр Монголын улс төрийн удирдагч бол н.Улаанхүү гэх хүн байлаа. Тэр н.Улаанхүү гэж хүн бол Ю.Цэдэнбал даргын сайн найз, Х.Чойбалсан жанжныг дагаж, дэмждэг хүн байсан юм. Тиймээс тэдгээр удирдагчид нийлээд цаашдаа нэгэн улс болж хөгжихийн тулд оросын бичиг, соёлыг хамт дагаж, сурах хэрэгтэй гэж үзсэн байгаа юм. Тийнхүү нэг цустай, нэг шашинтай, нэг үзэл баримтлалтай, нэг хэл соёлтой хүмүүс нэгдэх хэрэгтэй хэмээгээд н.Улаанхүүгийн заавраар өвөр монголчууд ар монголчуудтай хамтдаа кирилл үсэг сурч байсан. Гэхдээ үүнийхээ зэрэгцээ өвөр монголчууд хуучин монгол үсгээ ч гэсэн алдалгүй хадгалж байлаа.

Гэсэн хэдий ч энэ сайхан төрийн бодлого 1958 оноос эхлээд алга болсон. Үүний учир юу гэвэл Сталин нас барснаас хойш Орос, Хятад хоёр улс хоорондоо зөрчилдөөнтэй болж, хоёр Монгол улс аль ч талыг нь хэт дэмжихгүй гэдэг байр суурьтай байв. Тухайн үед өвөр монголчууд ар монголчуудтай ижил бичиг үсэг сурах нь Бээжинд ашиггүй байсан тул бодлогоор өвөр монголчуудын кирилл үсэг сурах явдлыг бүрмөсөн зогсоосон байдаг. Миний ээж, аав болон тэдний үеийнхэн бол бүгд кирилл үсэг сурч байсан хүмүүс. Тэр байтугай тухайн үед кирилл үсгээр хичээллэж байсан дэвтэр нь ч одоо надад байдаг юм. Ингээд харахад манай үндэстний хэл, соёл хоёр том гүрний дунд хавчигдаж, үл ойлголцлынх нь шуурганд өртөж их зүдэрсэн санагддаг.

Манай халх монголчууд тусаар тогтносон улс атлаа орос (кирилл) үсэг авчихсан байхад өвөр монголчууд босоо монгол үсгээ хэрэглэсээр байгаад их бахархдаг. Гэтэл өнөөдөр босоо монгол үсгийг өвөрмонгол хүүхдүүдэд зааж сургахад асуудал тулгарч байгаа нь цахим орчинд олны анхаарлыг татаж эхэллээ. Яагаад ийм зүйл болов?

-Босоо монгол бичиг бол монголчуудын эрт дээр үеэс эхлэн хэдэн зууны турш хэрэглэж ирсэн түүхт бичиг үсэг. Ар Монголд ч гэсэн сүүлийн үед Ерөнхийлөгчийн зарлигаар монгол бичгийг төрийн бичиг болгосныг жил бүрийн тавдугаар сарын эхний Ням гаригт тэмдэглэдэг болж, тодорхой бичиг баримтуудыг заавал монгол бичгээр бичсэн хувилбартай нь хамт хэвлэдэг болж, монгол бичгийн хэрэглээг нэмэгдүүлэх талаар арга хэмжээнүүдийг хэрэгжүүлж байгаа нь сайшаалтай.

Харин Бээжингийн талаас харвал хоёр Монгол ижил бичиг үсэгтэй байх нь зөвшөөрч боломгүй зүйл юм. Тэдний үзэж буйгаар хоёр улсын бичиг үсэг өөр байснаараа хэл яриа ч төдий чинээ ондоошиж, тэр тусмаа тэдэнд ашигтай гэнэ. Тиймээс ар монголчууд босоо монгол бичгээ хэрэглээд эхэлмэгц өвөр монголчуудын монгол бичгийн хэрэглээг зогсоох бодлого хэрэгжүүлж эхэлж байгаа нь энэ юм.

-Өнөөдрийн байдлаар Өвөр Монголын хэдэн хотод дээрх шийдвэр хэрэгжиж эхэлж байна вэ? Энэ нь ойрын хугацаанд хэрхэн тэлэх аюултай вэ?

-Энэ оны хичээлийн шинэ жил буюу 2020 оны есдүгээр сараас эхлэн Тунляо хотын бага, дунд сургуулиудад дээрх бодлогыг хэрэгжүүлж эхлэх гэж байна.

Гэхдээ энэ төрийн бодлого огт шинэ зүйл биш юм. Тухайлбал, энэ бодлогыг 2018 онд аль хэдийн Шинжаанд эхлүүлчихсэн юм. Шинжаан Уйгурын Өөртөө Засах оронд бол Баянгол, Хөх сайр, Хонго сайр, Бор тал гэх мэт хэд хэдэн газарт амьдардаг монголчууд монгол бичиг, тод үсгээрээ хичээллэж ирсэн ч үүнийг нь 2018 онд зогсоосон. Тухайн үед өвөр болон ар монголчууд ямар ч хариу үйлдэл үзүүлээгүйд Бээжин урамшиж, улмаар энэ жилээс тэр бодлогоо Өвөр Монголд хэрэгжүүлж эхэлж байна. Энэ бодлого нэгэнт хэрэгжээд эхэлбэл цаашлаад Шилийн гол, Ордос, Алшаа гээд олон газарт тус бодлогыг тэлэн хэрэгжүүлэхэд бэлэн харагдаж байна.

Үүнийг өвөр монголын хүүхэд, залуучууд яаж хүлээж авч байна?

-Өвөр Монголын хүүхэд залуучууд үүнд их дургүй байгаа. Гэхдээ олон хүний бодол мэдээж өөр өөр байгаа. Жишээ нь, зарим хүн бол нэгэнт хэлээ алдсан, монгол хэл сурсан ч түүгээрээ ярьдаггүй болсноос хойш за яах вэ хэмээгээд, хятад хэлийг сайн сурах тусмаа л ирээдүйн амьдралд хэрэгтэй гэх байр сууриар төдийлөн анхаарал хандуулахгүй байгаа. Гэхдээ олонх залуучууд, хүүхдүүд бол өөр бодолтой. Хятад хэлээр өндөр боловсрол эзэмшиж, их сургуульд сурч, ажилд орох бол Хятад бодлого.

Харин монголчуудад өөрсдийн гэсэн бодлого байх ёстой, монгол хүүхдүүд монгол хэлээ сайн сурах хэрэгтэй гэж олонх нь үзэж байна.

Жишээ татвал хоёр жилийн өмнө Тунляо хотын сурагч хүүхдүүд хичээлийн дэвтэр дээрээ Монгол улсын төрийн далбааг зурсныхаа төлөө цагдаад баригдсан. Долоо, наймхан настай хүүхдүүд ийнхүү Монгол улсын далбааг зурсны төлөө баригдана гэдэг байж боломгүй хэрэг шүү дээ.

Дээрх асуудалд тантай үйлс нэгтэй багш, эрдэмтэн судлаачид яах нь зөв зүйтэй, хэрхэн хандах, ямар аргаар тэмцэх хэрэгтэй гэж үзэж байна? Дахин ийм асуудал гаргахгүйн тулд хэрхэх хэрэгтэй вэ?

-Өвөр Монголын залуучууд дээрх бодлогыг эсэргүүцэж цахим сүлжээнд өөрсдийн үгийг хэлж байна, сумын сонин сэтгүүлүүдэд үзэл бодлоо илэрхийлж байна, Өвөр Монголын Багшийн их сургууль тэргүүтэй их сургуулиудын эрдэмтэд, академич нар дуу хоолойгоо өргөж байна. Миний хувьд бол өдгөө Япон улсад ажиллаж, амьдарч байгаа 20 мянган ар монголчууд, 80 мянган өвөр монголчууд гээд нийт 100 мянган монголчуудыг нэгтгэж дуу хоолойгоо өргөхийг зорьж байна.

Уг зорилгоо биелүүлэхийн тулд цахим хуудсаар дамжуулан гарын үсэг цуглуулж, цугларсан гарын үсгүүдийг өргөх бичигт хавсарган БНХАУ-ын боловсролын яам,ӨМӨЗО-ны боловсролын тэнхим ба Тунляо хотын боловсролын товчоо зэрэг холбогдох газруудад хүргүүлэх уриалга эхлүүлэн ажиллаж байна.

Энэ бол зөвхөн монголчуудын асуудал биш гэж би боддог. Өдгөө дэлхий дээр бага үндэстний бага хэл гэж 2000 орчим байна. Энэ гэвч өдөр ирэх тусам улам цөөрч, хорогдож, устаж байна, хятад, англи зэрэг том, том хэлэнд дарагдаж байна. Тиймээс энэ бол зөвхөн өвөр монголчуудын хэрэг биш дэлхийн анхаарах ёстой асуудал юм. Тиймдээ ч зөвхөн монголчууд төдийгүй Япон, Герман, Хятад, АНУ, ОХУ зэрэг олон орны учир мэдэх эрдэмтэд энэ уриалгад нэгдэж, гарын үсгээ илгээж байгаа.

Хэдий өнөөдөр монгол хэлийг бага үндэстний бага хэл хэмээж байгаа ч үнэн хэрэгтээ монгол хэл бол дэлхийн хэл юм. Монгол хэл бол эрт дээр Хүннүгийн үеэс эхэлж байсан, хамгийн олон жил оршсон хэлнүүдийн нэг. Түүнээс хойш XIII зуунд Чингис хааны ачаар монгол хэл бол дэлхий нийтийн хэл болсон. Их Монгол улс мөхсөний дараа ч XIX зууны сүүл үе хүртэл монгол хэл бол төв Азийн дипломат хэл байсан. XIX зууны төгсгөл хүртэл Манж Чин гүрний элч төлөөлөгчид Энэтхэг, Пакистан, Турк зэрэг улсад зорчихдоо төрийн хэргийг монгол хэлээр хэлэлцдэг байж.

Тиймээс өдгөө хэрэглэдэг хүний тоо цөөн, бага хэл хэмээгдэж буй ч улс төр, түүх гээд олон талаас авч үзвэл монгол хэл бол дэлхийд нэр хүндтэй, асар их ач холбогдолтой, том хэлний тоонд зайлшгүй ордог. Ийм том түүхтэй, ач холбогдолтой сайхан хэлийг ингэж хүчээр устгахыг бид яагаад ч зөвшөөрч болохгүй.

Ер нь энэ хоригоос ч өмнө өвөр монгол залуус эх хэлнээсээ гадна хятад хэлээр өндөр боловсрол эзэмшихгүй л бол ажил хийх амьдрахад хүчиртэй болдог байсан байх. Ар монголчууд ч гэсэн эх хэлнээсээ гадна заавал гадаад хэлийг сайн судалж, гадаад оронд суралцах, ажиллах, тэгж байж сайхан амьдардаг асуудал үүсээд удаж байна. Энэ талаар та ямар бодолтой явдаг вэ?

-Энэ бол миний бодлоор их сайн зүйл. Учир нь, монголчууд хоёр том гүрний дунд олон жил аж төрлөө. Энэ хооронд ар, өвөр монголчууд хэчнээн тасарсан ч хаана ч хоорондоо ойлголцож чадна. Нэг цус, шашин, үзэл бодолтой зэрэг нийтлэг чанарууд бол хэзээ ч арилахгүй. Энэ мөн буриад монголчууд, халимаг монголчуудад ч гэсэн ижил байх. Тиймээс нөгөө талаар монгол хүмүүс гадаад хэлийг чадварлаг эзэмшээд, олон улсад тархах тусмаа ашигтай болов уу.

Өвөр монгол гэдэг нэрийг англи хэлээр (Inner Mongolia) Дотоод монгол гэх юм. Энэ бас л их гүрний бодлого байхдаа. Хэзээнээс эхлээд ингэж орчуулах болов?

-Сайхан асуулт байна. Мэдээж Өвөр Монгол гэдгийг Inner Mongolia хэмээн орчуулах нь маш буруу. Өвөр, ар гэх хоёр үг бол Монгол улсын Өвөрхангай, Архангай гэх нэртэй яг ижил утгатай. Жишээ нь, Өвөрхангайг Inner khangai, Архангайг Outer khangai гэж орчуулж болохгүй шүү дээ. Монгол хүн газар нутгаа өөрийн бие шиг санаж ийнхүү ар, өвөр гэж нэрлэсэн болохоос биш гадаад, дотоод гэдэг санаа огт байхгүй.

Ингэж орчуулан хэрэглэж байгаа нь бүүр Манж Чин гүрний үеэс тусгайлан хэрэгжүүлсэн улс төрийн бодлоготой холбоотой. Тэд ийнхүү Inner хэмээж буй нь цаанаа манайх, дотоод нутаг гэх утга илэрхийлж байна.

Түүнээс гадна өвөр монгол хүний паспортыг үзвэл Inner Mongolia байтугай Nei Mongol гэж бичээстэй бий. Nei гэж ийнхүү монгол хэлэнд ч, англи хэлэнд ч байдаггүй үг тусгайлан оруулснаараа тухайн хүнийг хагас хятад, хагас монгол хүн гэх санааг шингээж өгч байгаа юм.

Албан ёсны орчуулгандаа South Mongolia гэх талаар ямар ажил хийгдсэн байдаг юм бол?

-Ийм ажил одоохондоо хийгдээгүй байна. Би өөрөө хийх санаатай алхам алхмаар урагшилж байна. Оросын нутагт оршин суугаа Буриад Монгол улсын нэрээс монгол гэдэг үгийг 1958 онд хассан гэдэг. Энэ ч дээрх асуудалтай тун төстэй бодлогын үр дүн. Тиймээс энэ ажлыг эхлүүлэх зайлшгүй шаардлага бий гэж бодож байна.

Одоогийн байдлаар өвөр монголчуудын хэл ярианд үгийн сангийн хэчнээн хувь хятад хэлнээс ормол үг эзэлж байна?

-Өвөр монголчуудын ярианд хятад хэлнээс орж ирсэн үгс арвин байна. Гэхдээ энэ хоёр хэлийг үгийн сангийн талаас авч үзвэл маш их ялгаатай. Тухайлбал, хятад хэлийг маш бүдүүлэг хэл гэж хэлж болно. Учир нь, одооны хятад хэл бол XX зууны үед энгийн ард иргэдэд зориулан шинэчилсэн маш энгийн зохион байгуулалттайгаас гадна маш их хараалын үгтэй хэл. Харин монгол хэлийг үзвэл уран зохиолын, уран сайхны, уран яруу үгс олонтой, үгийн сан нэн баялаг, хараалын үг цөөтэй, ерөөлийн үг ихтэй, эртний түүхтэй, соёлтой хэл. Гэсэн хэдий ч өвөр монголчуудын ярианд хятад үгс орж ирснээр өвөр монгол хэл бол зэрлэг, бүдүүлэг, соёлгүй хэл болж хувирч байна.

Өнөөдөр хятадууд монгол хэлийг эртний, хуучирсан, орчин үеийн нийгэмд зохимжгүй хэл гэлцдэг. Цаг хугацаа өнгөрөх тусам ч үүнд нь зарим залуус итгэж, үнэмшиж эхэлж байна. Энэ бол маш том асуудал. Харин гэтэл 1980-аад онд Өвөр Монгол багш нар анх компьютер дээр ажиллаж, монгол бичгээрээ шивж байхад ч хятадууд компьютер гэж юу болохыг мэддэггүй байлаа. Тиймээс монгол хэл байтугай монгол бичиг ч орчин үеийн нийгэмд зохимжгүй үсэг огт биш юм.

-Одоогийн байдлаар та болон таны хамт олны зохион байгуулж буй гарын үсэг цуглуулах, өргөх бичиг барих үйлс хэр үр дүнтэй байх бол? Хүссэн хэмжээнд үр дүн гарахгүй бол ямар аргаар тэмцэх вэ?

-Одоо цуглуулж байгаа гарын үсгүүдээ наймдугаар сарын 10-даар цуглуулж дуусан, эмхлээд, өргөх бичигтээ хавсаргаж БНХАУ-ын Соёлын яманд, АНУ, ЮНЕСКО, Токио дахь Хятадын Элчин сайдын яаманд гээд олон газарт явуулна. Гэхдээ ингээд зогсохгүй энэ хөдөлгөөнийг цаашдаа ч үргэлжлүүлж, олон нийтийн анхаарлыг энэ асуудалд татахын тулд ажиллана.

Олон улсын хэмжээнд Хятад улс цар тахал тэргүүтэй олон асуудлаар шүүмжлэл дагуулсаар байгаа. Тэр байтугай АНУ-ын зүгээс БНХАУ-ын коммунист нам бол хүн төрөлхтний дайсан мөн гэж тодорхойлж байгаа. Эдгээр шалтгаанаас үүдээд ойрын ирээдүйд Хятадын улс төрийн байдал ихээр өөрчлөгдөнө гэж би таамаглаж байна. Дэлхийн олон эрдэмтэн ч надтай ижил бодолтой байгаа.

Өнөөдрийн энэ асуудал бол зөвхөн Өвөр Монголд монгол бичиг сурахыг болиулах гэхээс илүү Монгол улсын ирээдүйтэй маш их хамаатай асуудал. Тухайлбал, АНУ, БНХАУ хоёр улсын үл ойлголцол энэ янзаараа улам дэвэрвэл маш олон хятад иргэн Өвөр Монголд орж ирнэ. Улмаар цаашлаад Монгол улсын хилээр ч гэсэн олон тооны хятадууд чөлөөтэй нэвтрэх, үндэсний аюулгүй байдалд халтай хэмжээнд очиход нэн ойрхон болно. Тиймээс энэ асуудалд хүн бүр анхаарлаа хандуулж, гарын үсгээ зурах хэрэгтэй.

-Танд баярлалаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
77
ЗөвЗөв
6
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

55 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Иргэн 2020-07-29 192.82.72.93

Монгол хэл монгол бичихээ ар өвөр монгол алдаж болохгүй.Хятадууд даварч байна шүү. Нөгөө дуучин жавхаа хүү хаа бна. Хамаг монгол яасан бэ. За даа тавилан юм даа.

Avatar

ok88 2020-07-29 202.131.251.109

Submit hiichihlee

Avatar

Учралсайхан 2020-07-29 202.9.40.84

дэмжиж байна

Avatar

Зураач 2020-07-29 66.181.188.221

Женко яриад узэх хэрэгтэй дуугуй байвал бур л давраад байдаг хоер мангас хершууд шуу

Avatar

Цэнд-очир 2020-07-29 66.181.161.46

Энэ бол зөвхөн өвөрмонголтой холбоотой зүйл биш хятад улс тусгаар монгол улсыг давхар доромжилж илт үгүйсгэсэн хэлбэр мөн. Монгол улс өөрийн байр суурийг илэрхийлж энэ шийдвэрийг эсэргүүцэх хэрэгтэй.

Avatar

ᠪᠢᠳᠡ ᠨᠢᠭᠡ ᠮᠣᠩᠭᠤᠯ 2020-07-29 46.13.170.169

ᠮᠣᠩᠭᠤᠯ ᠮᠠᠨᠳᠤᠲᠤᠭᠠᠢ ᠃ ᠪᠠᠶᠠᠷᠯᠠᠯ᠎ᠠ !

Avatar

Ухаараач 2020-07-29 202.126.89.223

Уйгаржин Монгол бичиг хэрэглэвэл Монгол хэл устана уйгар(уйгар товчхондоо туркуудээс авсан араб усэг) Монгол хэлнээс маш зоруу

Avatar

гадаад байдал бол бодит зүйл биш 2020-07-29 192.82.66.101

Монголчуудыг Өвөр Монгол шиг хуучин бичигт нь оруулж аажим хятаддаа уусгах, Дэлхийгээс салгах, өвөр Монголоор далимдуулж Монгол бол Хятадын хэсэг гэсэн санаагаа хэрэгжүүлэх л ажил байна

Avatar

Зочин 2020-07-29 202.21.107.84

Ар монгол маань л худам монгол бичгээ авч үлдэхийн тулд мартсанаа сэргээх хэрэгтэй байна даа.

Avatar

Zochin 2020-07-29 66.181.169.122

Mongolchuud (Ar): Hyatad yaj chadjiinaa, hel soyoliig n …
Bas l Mongolchuud: Bayan-Ulgiid Kazah heliig horigloh heregtei

Avatar

99 2020-07-29 66.181.168.8

Чи урдаас ирсэн тагнуул уу? Сэдэв өөрчлөөд байгаараа, п……

Avatar

уйгур 2020-07-29 213.143.48.120

МАнай монголчууд сүх далайтал үхэр амар гэгчээр тоохгүй ЭЭ!урьд нь аягатай лавшаа нь л байж байвал сэтгэл амар л кэвтэж байна.шинжаанд жилийн 25000 уйгар залуус голдуу эрүүл чийрэг биетэй хүмүүсийг алааад эрхтэн болгоныг нь 150 000 доллараар зарж байгаа. ганц уйгур биш төвд хүмүүсийнх ч бий.ийм байхад монголчууд тоохгүй үнэхээр үхэр сүргүүд юмаа.за тэгээд сүх буух үеээ хүлээгээд хэвжил бай.

Avatar

уншигч 2020-07-29 31.10.154.112

news.mn хятад солонгосыг бишрээд бичээд байдаг сонин , одоо л ухаалаг зөв зүйл бичдэг болох нь. хятад солонгосын дотоодын гуйвуулгатай мэдээлэл хуулж бичдэнээ бүр болих хэрэгтэй

Avatar

Зочин 2020-07-29 202.126.89.108

ДЭЛХИЙН МОНГОЛЧУУДЫН ГАЛ ГОЛОМТ МОНГОЛ УЛС МААНЬ ХЭЗЭЭЧ ШХАБ -Д ГИШҮҮНЭЭР ЭЛС Ч БОЛОХГҮЙ, ЭС ТЭГВЭЛ ЯВААНДАА ТУСГААР ТОГТНОЛОО АЛДАНА, МОНГОЛЧУУДЫН ЭСРЭГ СЭТГЭЛ САНААГААРАА ХАМТАРЧ ЧАДДАГ /ТҮҮХЭЭ САНА/ ХЯТАД-ОРОСЫН ЦААД ДАЛД САНААГ БИД МЭДЭХГҮЙ. ХЭРЭВ ШХАБ-Д ЭЛСВЭЛ ХЭНЧ БИДНИЙГ ХАМГААЛАХГҮЙ ШҮҮ, ТЭГЭЭД ЭХ ОРОНГҮЙ БОЛЖ ҮНДЭСТЭН ҮҮРД СӨНӨХ БОЛНО.

Avatar

Зочин 2020-07-29 43.242.242.59

Уйгаржин монгол бичиг гэж ярьдаггүй харин худам монгол босоо бичиг гэж ярьдаг шүү. Одоо тэгэж хэвшие. Өвөрмонголчууд өөрсдийнхөө нутаг дээр амьдарч байж монголоор бичээл заах монгол хэлээ заалгахыг хориулна гэдэг чинь БНХАУ-д хүний наад захын эрх яаж зөрчигддөгийг харуулж байна. Хятадууд бусад үндэстэнээ хайлуулж уусгах санаатай байдгийн тод илрэл мөн. ийм шийдвэр гаргасан нь Монгол улсын төр засаг энэ тал дээр ямар нэгэн эсэргүүцэл үзүүлэхгүй гэдгийг мэдээд ийм алхамыг хийж байна.

Avatar

Зохиолч Лувсангийн Пүрэвдорж 2020-07-29 66.181.190.70

Төр засаг яах вэ, монгол хүмүүс, монгол олон нийт дуугарах ёстой. Монгол зохиолч, жүжигчид, ер соёлын зүтгэлтэн нар санаа нийлж, дуу хоолойгоо дэлхий нийтэд, олон улсын байгууллагад, ЮНЕСКО д цаашилбал НҮБ-д хүргье. Энэ сэдвээр зохиолчид, соёлынхон ойрын үед уулзаж ярилцъя. Миний утас : 99109316

Avatar

Зочин 2020-07-29 192.82.65.202

Нэгдхэд бэлэн шүү олон нийтийг уриалах уриалга өрнүүлмээр байна. Тан руу залгасан шүү.

Avatar

Зочин 2020-07-29 43.242.242.59

Тэгвэл бид эсрэг арга хэмжээ авч Монгол нутагт хятад хэлээр хичээл заахыг хатуу хорьж зөвхөн гэр орондоо хятадаар ярихыг түр зуурдаа зөвшөөрье. Хүний нутагт ирчихээд айж ичихгүй хятадаар чөлөөтэй ярьцгааж улмаар хятад хэлийг хүүхдүүдэд заана гэдэг бол даварсан асуудал. Манай засгийн газар төр үүнийг анхаарах хэрэгтэй. Монгол улсын төр засаг гадаадад оршин суугаа уугуул монголчуудынхаа эрх ашгийн төлөө Орос, хятадын засгийн газартай ярьж хэл амаа ололцож болдоггүй юм бэ.

Avatar

Зочин 2020-07-29 202.21.107.84

Ар монголчууд уйгаржин худам монгол бичгээ гэргээх гээд чадаагүй бөлгөө. Одоо өвөр монголчуудын авч үлдсэн бичиг рүү дайрч байгаа бол хэний явуулга нь ойлгомжтой.

Avatar

Зочин 2020-07-29 202.21.107.84

Сэргээх гээд

Avatar

Зочин 2020-07-29 202.126.88.38

Хятад санаа гаргаад хэл соёлыг нь бүрэн устгах бодлого явуулж байна, Үүнийг эсэргүүцэх хэрэгтэй, Манай Хүрэлээ оросоос их б** , ак, пуужин энэ тэр аваад өмнөд хил дээр байрлуулаад хятадуудыг гөлөг болгох хэрэгтэй, улмаар Бээжин хүртэл байлдах хэрэгтэй, оросууд , америк туслана ш дээ

Avatar

Зочин 2020-07-29 202.179.24.129

Орос буриад таны асуудал энэ биш.

Avatar

Зочин 2020-07-29 182.160.37.193

ter huuk gedeg g*** amjihgui ee. hooson hongio , selem ch baihgui huitai aimhai nohor sh dee. hudlaa sur uzuuleed orkuud ni itgeed yavj l baidag. bidendee taarsan aimhai n****

Avatar

arai2 2020-07-29 49.0.167.11

muu er daind huurnu gj dain baildaaniig "p**a hujaa nar dawarlaa gdl hiichdeg zuiluu?". orosuud tged baild gd tank uguud baij bhu? 1. ter daind chn ylahgui huswel ulaanbaatart neg l tsumiin bumbug unagaana. 2. ylagdchaad dainii urund orno. joohon yum bodldoo ta nar shg garuudiig harhaar jinhen mongolchuudiig bailduulj bgad aluulah sanaatai hujaa sdakud shg sanagdah yum.

Avatar

ИРГЭН 2020-07-29 202.126.89.15

эх оронгшүй болж байхад . өвөрлөгч нар мянга хэлтэй байгаад яаж байна. тэдний уйгаржин хэнд хэрэгтэй юм

Avatar

Зочин 2020-07-29 78.31.205.166

F.U.C.K. YOU

Avatar

Bayanzurkh duurgiin irgen 2020-07-29 202.9.46.146

Хятад оронд ойрын үед улс төрийн ихээхэн өөрчлөлт болно, Фашист Германы араас очерт орж байна. Түүх хаа нэгтээ түүх давтагддаг, хүмүүс бусдын алдааг давтдаг юм. Америк орон тийм ч хурдан задрахгүй биз, харин ОХУ ихээхэн хувиралд орох байхаа. Уйгарууд, Түвдүүдийг хэлмэгдүүлсэн одоо Өвөр монголчуудыг хэлмэгдүүлэхийг санаархаж байна даа. Энэ бол фашист-шовнизмын том жишээ мөн. Хүн төрөлхтөн аливаа хортой үр дагавартай үзэл суртал жишээ нь марксизм, фашизм, нацизмыг шүүн хорих цаг болжээ.

Avatar

АТОЗН гишүүн 2020-07-29 202.9.46.146

Цргт багшийн үнэн зөв үйлсэд амжилт хүсье , Орчин цагийн Хятад орон бол уламжилалт соёлоосоо татгалзсан, дэлхийн цагдаа болохыг зорьж байгаа баруун ертөнцийн, техник, технологийг хуулбарласан өөрийн бүтээлгүй саармаг үндэстэн болжээ. Хятадын 1949 оны хувьсгал нь Оросын хувьсгалыг хуулбарласан, импортлосон урьдын өвөг дээдсийн соёл, гүн ухаан, ёс суртахуунаас татгалзсан баяжих, бусад үндэстнийг дээрэлхэхийг зорьсон адгийн шаар хүн төрөлхтний нүдний өвчин, бөөлжис нь болжээ.

Avatar

Иргэн 2020-07-29 103.143.41.2

Энэ хүн их зөв ярьж байна, Монголчууд бүгдээрээ дэмжээд гарын үсэг зурах хэрэгтэй, Монгол цустай хүмүүс Хятадад эх хэлээрээ ярьж чадахгүй хятаджих гээд сандарч байхад Монголчууд бид бүгдээрээ анхаарч хамтрах хэрэгтэй,

Avatar

Irgen 2020-07-29 76.107.165.63

ner, email ee ugchihluu. Gariin useg l zurj bolsongui.

Avatar

иргэн 2020-07-29 202.126.89.15

за да мэдэхгүй л юм байна. орост очоод монголоор ярих үед хэнч ойлгодоггүй юм билээ. харин монголд оросоор ярихад бүгд ойлгодог санагдсан

Avatar

Зочин 2020-07-29 78.31.205.166

Za medehgui bi lav oros hel medehgui zaadag baisan ch durguidee suraagui 12 nastai ohin baisan huuhed shu de. Yagaad ch yum orosuud mongold baiguulsan gavyaagaasaa iluuteer hiisen nugel ni hemjeeleshui gai tarisan. Ted altan urgiihnig agnaj duussan! Ugui baigaasaa gej zalibardag. Ted manai buriadig bulaaj avsan. Za h.u.j.a.a bol ugaasaa manai daisagnaj irsen daisan yum

Avatar

Зочин 2020-07-29 202.126.89.142

Кирил болгараас, уйгаржин уйгаруудын бутээсэн бичиг. Монголчууд аль алинийг нь зээлдэн хэрэглэсэн. Хамгийн чухал нь хэл. Монгол улс уйгаржин бичиг, туунийг тэмдэглэсэн эртний хэлэнд шилжих бодлого нь орчин уеийг угуй болгож, зев бичиж ярих хунгуй болж байгаа нь унэн.

Avatar

Монгол 2020-07-29 64.119.22.207

Монгол хэл бол ӨВӨГ хэл үүнийг хүмүүс мэддэггүй. Монголчууд бол ӨВӨГ үндэстэн. Энэ нь бүх хүмүүсийн ӨВӨГ гэсэн үг. Анх монголчуудаас хүн үүссэн гэсэн үг. Эцэг үндэстэн гэвэл таарна.

Avatar

Зочин 2020-07-29 66.181.189.254

босоо рөхдөнүүд том юм яриад явдаг бүр таг шүү ашиггүй болхоор дуушарахгүй л дээ

Avatar

Зоригт жалайр 2020-07-29 150.129.140.37

Гарын үсгээ зурцгаая монголуудаа,

Avatar

Зочин 2020-07-29 64.119.23.240

Орос, хятад задраасай

Avatar

Зочин 2020-07-29 64.119.23.240

Пөөх Японд 80,000 өвөрмонгол байна гэхээр олноороо гарцгаажээ. Манайхан 20,000 байдаг юм байна. Өвөрмонголчууд гадагшаа сайн гарах хэрэгтэй

Avatar

зочин 2020-07-29 103.229.120.242

Сайхан ярилцлага, баярлалаа

Avatar

Чукча дурак 2020-07-29 202.179.24.129

Гадагшаагаа Монголчуудыг х***а Америк гэж дотор маань дөрвөд хасаг х***а э****з гэж Европ Оросууд буриад ноходтойгоо л турхирч ирсэн.Өвөрмөнонголд бүх сургуулиудын 50% доошгүй нь Монгол хэл үзэх ёстой, Төрийн ажил заавал хоёр хэл дээр явах ёстой бол бол Буриадад ганц ч буриад сургууль байхгүй,Төрийн ажил зөвхөн Орос хэл дээр явдаг.

Avatar

зочин 2020-07-29 122.201.19.99

Stupid Chinese President

Avatar

Зочин 2020-07-29 202.179.24.129

Орос уу Буриад уу?

Avatar

Зочин 2020-07-29 66.181.170.73

Сайхан ярилцлга болж. Жинхэнэ Монгол үндэстэн Монголын төлөө цохилох зүрхтэй хүн юм. Манай улс даанчиг хятадаас ЭЗ ын хараат болчихож болчихож ч гэж энэ новшийн улс төрчид тийм болгож. Бид эсэргүүцлээ илэрхийлдэг бол дэм болох л ёстой харин тэгэх аваас хятад хилээ хааж нүүрс авахаа болиход арчаагүй ар монгол ахан дүүс чинь элгээрээ хэвтэж эмч багш цагдаа нарынхаа цалинг тавьж чадахаа байна.

Avatar

Зочин 2020-07-29 202.179.24.129

Япон хүн маань Буриадад одоо очоод үнэнийг нь хэлбэл улс төр биш гэж ойлгож болно.

Avatar

Зочин 2020-07-29 202.131.247.170

АНУ хятадын өмнөд хэсэг рүү нь цэргээ оруул оруул

Avatar

mongol 2020-07-29 59.153.114.10

Bidnii mongolchuud ch gesen hyatadiin ene bodlogiig eserguutseh heregtei hyatadiin hugjil devshliig bid saishaaj baisan getel hyataduud ene hugjil devshilee baga buurai undestnuudee darah,havchih tsaashlaad delhiig hyatadchilah bodlogodoo ashiglaj bn tiim uchraas bid uuniig eserguutseh estoi

Avatar

Зочин 2020-07-29 202.179.24.129

Оросод яагаад хамгийн ядуу муж нь Халимаг,гурав дахь ядууд нь Тува ордгийг мэдэх үү? Оросуудын бөгсийг долоодог хэл түүхгүй Буриад нь хүртэл доороосоо 18 дахь нь.

Avatar

Zotsin 2020-07-29 64.119.19.75

Монгол хэл маань үнэхээр уран яруу, тансаг хэл шүү. Тэгээд?

Avatar

Зочин 2020-07-29 202.55.184.253

Сайхан ярилцлага болсон байна. Монгол хэлэнд нээрээ х****л байхгүй шүү. П бол орос үгМУ маань үсрэнгүй хөгжсөн байсан бол ойр хавийнхаа Монголчуудыг соронз шиг татахгүй юу. МУ маань их өндөр хөгжилтэй, хүний хөгжлийн индекс, боловсрол, ШУ, ЭЗ, спорт, урлаг гээд юм юмаараа тэргүүлдэг улс болоод, Буриад, Өвөрмонголоос монголчуудаа татаж, МУ-ын иргэншил олгодог болчихвол гэж. Харин Оросын талын монголчууд нь монгол хэл соёлоо мэдэхгүй хэцүү байх. Тэд чинь өөрсдийгөө орос хүн гэж бодож явдаг хүмүүс

Avatar

Зочин 2020-07-29 202.126.92.60

Mongol undesten uurd orshih bolnoo.

Avatar

Zocnin 2020-07-29 68.145.61.75

Mundag mongol hun bna Iim mongoliinhoo toloo hunee mongol uls irgenshil olgoj gawyag ni unelj soyoliin terguunii ajiltan ogoh heregtei Ene hun mongol soyoliin toloo yawj bna

Avatar

Зочин 2020-07-29 139.5.217.207

CHINESE LANGUAGE : SYMBOL LANGUAGE , NOT LOGIC LANGUAGE . BUT MONGOL LANGUAGE IS LOGIC LANGUAGE !!!!!

Avatar

Зочин 2020-07-29 139.5.217.207

EVOLUTION OF LANGUAGE :
FIRST STEP : NATURAL LANGUAGE
SECOND STEP : LITERATURE LANGUAGE
THIRD STEP : CUTTED AND DRIED KNOWLEDGE LANGUAGE : MONGOL HEL ENE TUVSHIN KHUREGUI !!!!!!

Avatar

Зочин 2020-07-29 178.128.82.122

урд ард байгаа 2 мөнхийн хөрш тодотголтой мангасууд бидний ахан дүүсийг залгиж бна даа Өмнөд монголууд эх хэлээрээ сурах эрхээ алдаж байгаа бол, буриадын их сургуулийн монгол хэлний тэнхимийг хаасан бна. Бямбасүрэн, Очирбат гуай нэр шиг өмөөрч дуугарах удирдагч даанч алга даа харамсалтай нь

Avatar

Зочин 2020-07-29 202.55.188.39

Энэ яг үнэн. Монгол хэл маань үнэхээр уран яруу, тансаг хэл шүү.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж