УОК: Наймдугаар сард 3500 орчим иргэнээ чартер нислэгээр татан авна | News.MN

УОК: Наймдугаар сард 3500 орчим иргэнээ чартер нислэгээр татан авна

УОК: Наймдугаар сард 3500 орчим иргэнээ чартер нислэгээр татан авна

УОК: Наймдугаар сард 3500 орчим иргэнээ чартер нислэгээр татан авна

Улсын онцгой комиссын хуралдаан 2020 оны долдугаар сарын 28-ны өдөр болж цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн хичээл эхлэх хугацаа, эх орондоо ирэх хүсэлт гаргасан иргэдийг наймдугаар сард тусгай үүргийн нислэгээр татан авах зэрэг асуудлыг хэлэлцэн шийдвэр гаргалаа.

Өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг 2020 оны 08 дугаар сарын 31-нийг дуустал сунгав

Монгол Улсын Шадар сайдын 2017 онд баталсан Эрсдэлийн үнэлгээний аргачлалын дагуу холбогдох байгууллагууд 07 дугаар сарын 23-ны өдөр үнэлгээ хийхэд КОВИД-19 халдвар манай улсын хүн амын дунд тархах эрсдэл “Өндөр” гэж гарчээ. Өнөөдрийн байдлаар хөрш БНХАУ-д хоногт 160-180 тохиолдол, ОХУ-д хоногт 4-6 мянган хүн халдвар авч байна. Өвчлөл буурахгүй байгаа шалтгааныг хөл хорионы дэглэмийг бууруулсан, иргэд буруу, ташаа мэдээлэлд автаж анхаарал нь суларсан, амны хаалт зүүхээ больсон зэрэгтэй холбон тайлбарлаж байна. Одоогоор дэлхийн 35 улс онц байдал зарласан бол 22 улс хөл хорио тогтоон, 88 улс хилээ хэсэгчлэн болон бүрэн хааж, хөл хорио тогтоох, хилээ хаах хугацааг тухай бүр нь сунгаж байна.

Цэцэрлэг, сургуулийн хичээлийг 09 дүгээр сарын 01-нээс эхлүүлэхээр болов

Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн хичээлийг 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлүүлэхээр боллоо. Мэргэжлийн боловсролын сургалтын байгууллагын хичээл 2020 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр, их, дээд сургууль, коллежийн хичээл 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдөр эхэлнэ.  Өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийн хугацааг сунгах болон бүх шатны боловсролын байгууллагын хичээл эхлэхтэй холбоотойгоор Улсын онцгой комиссын гаргасан шийдвэрийг Засгийн газрын 2020 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн хуралдаанаар эцэслэн шийдвэрлэнэ.

Наймдугаар сард 3500 орчим иргэнээ татаж авна

Наймдугаар сард 14 удаа тусгай үүргийн нислэг үйлдэн 3500 орчим  иргэнийг татаж авахаар Улсын онцгой комисс шийдвэрлэлээ. Тухайлбал:

д/дХаанаасЧиглэлЗорчигчийн тоо /урьдчилсан байдлаар/Хугацаа
1БНСУСөүл2502020.08.01
2АНУСиатлл2502020.08.05
3БНЭУШинэ Дели/Ханой1702020.08.06
4ЯпонТокио2502020.08.07
5ХБНГУФранкфурт2502020.08.08
6БНЧУПрага1702020.08.10
7БНСУСөүл2502020.08.14
8БНСУСөүл /транзит/2502020.08.15
9БНТУИстанбул2502020.08.20
10ХБНГУФранкфурт2502020.08.21
11БНСУСөүл2502020.08.22
12ЯпонТокио2502020.08.24
13ХБНГУФранкфурт2502020.08.26
14АвстралиСиднейАвстрали, Зүүн Өмнөд Ази2020.08.27

Мөн тусгаарлах байны хүрэлцээ зэргийг харгалзан АНУ, Бүгд Найрамдах Казахстан Улс зэрэг улс руу нэмэлтээр тусгай үүргийн дөрвөн нислэг үйлдэх боломжийг судлаж байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-07-28 103.26.193.17

Saidda amjilt

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж