Этиопт 400 мянган хүүхэд өлсгөлөнд шаналж байна | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Этиопт 400 мянган хүүхэд өлсгөлөнд шаналж байна

Хуучирсан мэдээ: 2016.01.18-нд нийтлэгдсэн

Этиопт 400 мянган хүүхэд өлсгөлөнд шаналж байна

 

Этиоп улсад сүүлийн 30 жил болоогүй их ган гачиг тохиосноос 400 мянган хүүхэд өлсгөлөнгөөр шаналж, 10 сая гаруй хүнд тусламж хэрэгтэй байгааг НҮБ мэдээлэв. Олон улсын байгууллагын мэдээлснээр, Этиоп улсад ган гачгийг даван туулахад 50 сая ам.долларын “амь тариа” хэрэгтэй гэжээ. Хүүхдийг ивээх сангийн /Save the Children/ зүгээс зөвхөн Сирийн хүүхдүүдэд яаралтай тусламж хэрэгтэй биш гэдгийг сануулж байна.

 

“Al Jazeera” телевизийн сурвалжлагч Чарльз Стратфорд Этиопын өмнөд хэсгийн Афар бүс нутагт ган гачгийн нөхцөл байдал хүнд байгааг сурвалжилжээ. Түүний хэлснээр ган болсноос үхэр мал олноороо үхэж, оршин суугчид амь зуух аргагүй болж байгаа гэнэ.

 

Б.АНХТУЯА

ЭХ СУРВАЛЖ: AL JAZEERA

 

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс