Хонгконгод амны хаалт зүүгээгүй иргэнийг 645 доллараар торгоно | News.MN

Хонгконгод амны хаалт зүүгээгүй иргэнийг 645 доллараар торгоно

COVID-19

Хонгконгод амны хаалт зүүгээгүй иргэнийг 645 доллараар торгоно

Хонгконгод амны хаалт зүүгээгүй иргэнийг 645 доллараар торгоно

Хонгконгод даваа гаригт /2020.07.27/ хүн бүр олон нийтинй газраар явахдаа дотор ч бай гадаа ч бай заавал амны хаалт зүүх журмыг танилцуулжээ. Тус хотод коронавирусийн халдвар дахин сэргэсэнтэй холбоотойгоор ийнхүү дээрх журмыг мөрдөхөөр болсон байна. Түүнчлэн нэг дор хоёроос дээш хүн цугларахыг хоригложээ.

Лхагва гаригаас /2020.07.29/ хэрэгжиж эхлэх уг журамд зааснаар амны хаалт заавал зүүх журмыг зөрчсөн хүнийг 5,000 хонгконг доллар буюу 645 ам.доллараар торгож шийтгэх юм байна.

Албаны хүмүүсийн мэдээлж буйгаар Хятадын засгийн газар Хонгконгийн нисэх буудлын ойролцоо Уханьд барьсан шиг 2,000 ортой түр тусгаарлах эмнэлэг барьж өгөхөөр болсон аж.

Цар тахлын тархалтыг амжилттай зогсоолоо гэж дүгнэж байсан тус хотод сүүлийн зургаан хоног дараалан хоногт шинээр бүртгэгдэх халдварын тохиолдлын тоо 100 даваад байгаа ба нийт халдвар авсан хүний тоо 2,700 гаруй болсон байна.

Эх сурвалж: CNN

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-07-28 211.36.140.31

Тэгтэл хөсрий царайлсан үхэр монголчууд дунд маск зүүхгүй байгаа новшнууд олон байна. Бөөнөөрөө халдвар авч заавал үхэцгээж байж л жаахан ухаан орох тэнэгүүд л дээ.

Avatar

Зочин 2020-07-28 202.126.88.191

Худлаа байхоо, дандаа нэг бутэхгуй зуйл бичих юм!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж