Нарны эрчим хүч цуглуулдаг дуу чимээний замын хаалт

Хуучирсан мэдээ: 2016.01.18-нд нийтлэгдсэн

Нарны эрчим хүч цуглуулдаг дуу чимээний замын хаалт

Нидерландын Den Bosch хотын А2 авто замын ойролцоо нарны гэрлийг цахилгаан болгох туршилтын хоёр ширхэг дуу чимээний хаалтыг байрлуулжээ. Энэ туршилтын зорилго нь эрчим хүч үйлдвэрлэдэг замын дуу чимээний хаалтыг ашиглах технологийн болон эдийн засгийн үр дүнг үнэлэх явдал гэнэ.

Эрчим хүчний эх үүсвэрийг гаргах хагас тунгалаг өнгөт хавтангуудыг Эйндховений технологийн их сургуультай хамтран бүтээсэн гэнэ. Энэ “люминесцентын нарны гэрэл цуглуулагч” нь түүнийг нарны зайн зүг илгээн дамжуулдаг аж. Цуглуулсан гэрлийн эрчим хүч ердийн нарны зайд хүргэгдэх юм. Нүдэнд харагдах нь сайхан энэ төхөөрөмжийг янз бүрийн хиймэл орчинд ашиглахад маш тохиромжтой. Мөн хямд үнэтэй байгаа нь түүнийг хүссэн өнгөөрөө авах боломжтой болгожээ. Тэд маш найдвартайгаас гадна үүлтэй байхад ч ашиглагддаг ажээ.

Мөн энэ туршилтаар гадны эвдрэл сүйрэл, үйлчилгээнд ямар байхыг давхар шалгана. Туршилтад ашиглагдаж байгаа 4,5 метрийн өндөртэй, таван метрийн хоёр хавтан нь “люминесцентын нарны гэрэл цуглуулагч” ба мөн ердийн нарны зайн дэлгэцтэй. Хоёр өөр аргаар цахилгаан авахад шаардлагатай мэдээллийг тэднийг харьцуулан үзээд хийх юм.

Эхний туршилтын үр дүн нь нэг км ийм дуу чимээний хаалт нь 50 айлын аж ахуйг цахилгаанжуулах боломжтойг нотолжээ. Нидерландад замын дуу чимээний хаалт хангалттай их учир ийм технологи хэрэгтэй байж болох юм.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР


 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж