Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2020 оны долдугаар сарын 15-24-ний өдрүүдэд шинээр гэмт хэргийн шинжтэй 25 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 77 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 16 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 26 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт, 2 гомдол, мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлсэн байна. Ажиллагаанд одоогоор 33 гомдол, мэдээлэл шалгагдаж байна.
Өмнөх долоо хоногт эрүүгийн 471 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас 10 хэргийг шүүхэд шилжүүлэхээр прокурорт хүргүүлэн 5 хэргийг хааж, 1 хэргийг нэгтгэн шалгаж байна. Одоогоор 455 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.
Эх сурвалж: АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР