Жүжигчин Уилл Смитийн эхнэр Жада Пинкет Смит “Оскар”-ын наадамд нэр дэвшигчдийн жагсаалтад сэтгэл дундуур байна.
44 настай жүжигчин бүсгүй Твиттер хуудсандаа энэ талаар “”Оскар”-т өнгөт арьстан хүмүүс л дандаа шагнал авдаг. Харин бидний уран бүтээлч чадварыг олж харах нь ер нь ховор.” хэмээн жиргэсэн гэнэ. Түүний хэлснээр сүүлийн хоёр жилд хар арьст жүжигчин “Оскар”-ын гол шагналууд болох шилдэг жүжигчин, шилдэг туслах дүрийн шагналд огт нэр дэвшээгүй ажээ. “Түүний нөхөр жүжигчин “Хар хувцастнууд” киноны од Уилл Смит кино академийн дээд шагналд хоёр ч удаа (“Али” 2001, “Аз жаргалын эрэлд”2006 он) нэр дэвшиж байсан боловч нэг ч шагнуулж үзээгүй билээ. Мөн энэ жил “Оскар”-ын наадмыг хөтлөхөөр болсон Америкийн инээдмийн жүжигчин Крис Рок Америкийн кино академийн дээд шагналыг ”Цагаануудын нэр дэвшдэг шагнал” гэж тодорхойлсон байна. Кино академийн дээд шагнал гардуулах наадам удахгүй болох гэж буйтай холбогдуулан Жада Пинкет Твиттер хуудсандаа #Оскархэтэрхийцагаанбайна гэж жиргэсэн нь трэнд болж байгаа гэнэ.
Н.ЭНХ