Петровис Групп компаниас Ерөнхий сайд асан С.Баяр, Петровис компанийн хувьцаа эзэмшигч Ч.Давааням нарын талаар гаргасан шүүхийн шийдвэртэй холбогдуулан Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимд албан хүсэлт хүргүүлжээ.
Уг албан хүсэлтэд МҮХАҮТ нь төрийн байгууллагуудын өмнө гишүүн байгууллагуудынхаа хууль ёсны эрх ашгийг төлөөлөх, хамгаалах эрх бүхий байгууллагын хувьд шүүхийн байгууллагаас гаргасан энэхүү шударга бус шийдвэрийн эсрэг зохих байгууллагуудад албан ёсоор хандаж, гишүүн компанийнхаа эрх ашгийг хамгаалах өмгөөллийн үүргээ хэрэгжүүлэн ажиллахыг хүссэн байна.
Петровис Группийн компаниуд нь МҮХАҮТ-аас жил бүр шалгаруулдаг ТОП-100 аж ахуйн нэгжийн шалгаруулалтад өнгөрсөн жилүүдэд нийт 34 удаа шалгарч байжээ.
Улс орны эдийн засгийн гол хөдөлгөгч хүч болох хувийн хэвшлийнхний эрх ашгийн төлөө МҮХАҮТ нь өөрийн байр суурийг илэрхийлж, гишүүн компанийнхаа эрх ашгийг хамгаалах өмгөөллийн үүргээ хэрэгжүүлэн ажиллана гэдэгт найдаж байна.
Холбоотой мэдээ