Абэ АНУ-д айлчилсныхаа дараа тусгаарлагдахгүй

Хуучирсан мэдээ: 2020.07.28-нд нийтлэгдсэн

Абэ АНУ-д айлчилсныхаа дараа тусгаарлагдахгүй

Абэ АНУ-д айлчилсныхаа дараа тусгаарлагдахгүй

Японы Ерөнхий сайд Абэ Шинзо ирэх наймдугаар сарын сүүлээр АНУ-д айлчлахаар төлөвлөж байна. Тэрбээр АНУ-д зохион байгуулагдах “Их-7” бүлгийн чуулга уулзалтад оролцох юм. Тэгвэл Японы засгийн газраас Абэ Шинзог буцаж ирээд 14 хоногийн турш өөрийгөө тусгаарлах журмаас чөлөөлөхөөр хэлэлцэж байна. Япон нь коронавирусийн халдвараас сэргийлэхийн тулд гадаадаас ирсэн бүх хүнийг 14 хоног өөрийгөө тусгаарлахыг шаардаж байгаа юм.

Түүнчлэн Абэ Шинзо нь АНУ-д айлчлах үеэрээ халдвар авахаас сэргийлэн шаардлагатай уулзалтад л  оролцож, олон нийттэй харилцахаас зайлсхийх гэнэ.

Өмнө нь буюу долдугаар сарын эхээр АНУ-ын төрийн нарийн бичгийн дэд даргыг Японд айлчлахад 14 хоног өөрийгөө тусгаарлах журмаас чөлөөлсөн юм. АНУ болон Европын орнуудад төр, засгийн тэргүүнүүд “PCR” шинжилгээгээр коронавирусийн халдвар сөрөг гарван өөрийгөө тусгаарлах журмаас чөлөөлөгдөж байна.

Эх сурвалж: Japan Times

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
2
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж