Л.Халтарын чихнээс хонх уясан Дарханы зам | News.MN

Л.Халтарын чихнээс хонх уясан Дарханы зам

Хуучирсан мэдээ: 2020.07.28-нд нийтлэгдсэн

Л.Халтарын чихнээс хонх уясан Дарханы зам

Л.Халтарын чихнээс хонх уясан Дарханы зам

Дархан-Улаанбаатар чиглэлийн авто замын ажлаас болж,  Зам тээврийн хөгжлийн сайд асан, УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан өнгөрсөн жилийн турш чихнээсээ хонхтой явсан бол энэ зовлонг одоо ажлыг нь үргэлжлүүлж буй сайд Л.Халтар үүрэх болж байна.

Дархан-Уул аймгаас УИХ-д сонгогдсон шинэ гишүүн нь салбарын сайдад хандан асуулга тавиад байгаа төдийгүй газар дээр нь ажиллажээ.

УИХ-ын гишүүн Г.Дамдиннямын өгч буй тайлбараар шинэ коронавирусийн халдвараас болж, Хятад ажилчид Монголд орж ирж чадахгүйгээс авто замын хоёр, дөрөвдүгээр багцын ажил гацжээ.

Тухайлбал, хоёрдугаар багц болох Хар модот давааны араас Урьхан хүртэлх 45.5 км зам, дөрөвүгээр багц буюу Сүмбэрийн уулзвараас Цайдмын хөндий хүртэлх 45.08 км замыг Чайна Стэйт Шинжиан констракшн инженеринг гэдэг компани хариуцан авсан ч өнөөг хүртэл ажилчид нь Монголд орж ирээгүй байгаа аж.

Харин нэг, гурав, тавдугаар багцынх нь ажил одоо 50 орчим хувьтай үргэлжилж буй гэнэ. Тус ажлыг хариуцсан Хятад компани нь УИХ-ын сонгууль болохоос өмнө Монголд ирж, ажлаа эхэлсэн бол замын ажил илүү урагштай явах байжээ.

У.Хүрэлсүхийн Засгийн газар энэ оны гуравдугаар сарын сүүлээр Дархан-Улаанбаатар чиглэлийн 204 км авто замыг барих Хятад ажилчдыг чартер нислэгээр оруулж ирэх шийдвэр гаргаснаа салбарын сайдаараа дамжуулан мэдээлж байсан ч иргэдийн эсэргүүцэлтэй тулж, шийдвэрээ буцаасан удаатай.

Улмаар дөрвөн сарын дараа буюу наадмын дараагаас эхний Хятад ажилчид хил нэвтрэн орж ирсэн ч хорио цээрийн дэглэм сахих зайлшгүй шаардлага үүссэн.

Монголд аравдугаар сарын дундаас эхлээд зам, барилгын ажил үргэлжлүүлэх боломжгүй болдог. Иймээс Дархан-Улаанбаатар чиглэлийн авто замыг барих ажлыг үргэлжлүүлэхэд хоёр сарын хугацаа л байна гэсэн үг. Одоогоор таван багц ажлын гурван багцынх нь гүйцэтгэл 50 хувьтай гэдэг нь ирэх жил ч үргэлжлэх шаардлагатайг харуулж байна. Дархан-Улаанбаатар чиглэлийн зам ч сайд бүрээ "тамлах" янзтай.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

32 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2020-07-28 202.131.243.186

ЗАМЫН СТАНДАРТ ШААРДЛАГА ХАНГАСАН ЗАМ ТАВИХ ХЭРЭГТЭЙ БАЙНА

Avatar

Зочин 2020-07-28 66.181.177.18

Халтаашка амжилт урагшаа.

Avatar

Зочин 2020-07-28 174.219.144.68

XYYK TEHEG DEE

Avatar

c bayar 2020-07-28 174.219.144.68

ugaacaa l tehegtej ehelsen um tehegeepee duusnaa xYYKKK

Avatar

Зочин 2020-07-28 202.55.188.33

Зам хариуцаж ажиллаж байгаа газар хэлтсийн дарга мэргэжилтнүүдийг бүгдийн АТГ – ынхан шалгаач. Тэд л будлиан хутгаад суугаад байгаа.

Avatar

Зочин 2020-07-28 107.77.173.60

Хууль номоороон бол тэр тожгор чекист пацаан шо-ронд сууж байх ёстой юм байгаам шд

Avatar

Зочин 2020-07-28 202.9.40.65

МАН-ынхан засах гэхэд АН-ынхан саад болоод байгаа юм чинь яаж засах вэ дээ. Тийм сүртэй засдаг юм бол АН-ынхан сэтгэл гаргаад засчихгүй яагаад одоо болтол байлгаад байгаа юм бэ. Аль нам нь засгийн эрх барих нь ямар хамаатай юм бэ. эх орноо бодоод барьчихаач дээ гэж гуйж байна тэднээс

Avatar

Зочин 2020-07-28 107.77.173.60

АГ-ынхан яаж саад болоов. Сайд байсан түнтгэр пацаан л хуучин замыг нь хүүе гэхийн зуурдгүй хуулаад хаячихаа биз дээ…

Avatar

Зочин 2020-07-28 66.181.188.31

Чи ярьж байгаад эрх баригчдаас менгийг нь гаргуулаад АН ыханд егvvлчихееч малаа

Avatar

zochin 2020-07-28 59.153.114.10

chi minii zuslan ruu yavdag zamiig setgel gargaad zasaad uguuch zasag tur hamaagui

Avatar

Зочин 2020-07-28 202.9.40.65

Аль дээр хятад ажилчдыг оруулж ирээд замаа тавиулсан бол одоо дуусч байхгүй юу. Иргэд бас худлаа сүржигдээд байх юм. зам тавиулаад гаргачихад тусгаар тогтнол алдагдана гэж юу байхав дээ. Өөрсдөө барьж чадахгүй 2 жилийн нүүр үзэж байна. Ер нь бол одоогийн засгийн газрын бодлогыг аль болох сааруулах гэсэн нөхөд л худлаа улс төржүүлж ийм байдалд хүргэж байгаа юм. эцэст нь Сэлэнгэ, Дархан, Булган, Орхоны иргэд л хохирч үлдлээ

Avatar

Зочин 2020-07-28 122.201.24.184

Дарханыхан хохьнээ.ман зам яаж эвдрээд хүн алж бгааг харсаар бж дахин сонгож бдаг.үхцгээсэнээ хэнийг буруутгахаа мэдэж сур

Avatar

Зочин 2020-07-28 122.201.21.99

ЖДУ- гийн хулгайчид оймсонд мөнгө нуусан Аяа наруудыг сонгосон ард түмэн Дарханы замаар явах үүрэгтэй шүү дээ. Энх-Амгаланд хариуцлага тооцохын оронд шагнаад байгаа ард түмэн тэр замаар явах үүрэгтэй өөр юу хэлэх юм вэ

Avatar

Зочин 2020-07-28 192.82.75.41

МАН ЭНЭ ЗАМБГ ЯНЗЛАХ ГЭЖ ДАХИАД 4 ЭИЛ БОЛНО. МАН ХЭЗЭЭ ЗАМ БАРЬЖ БАЙЛАА

Avatar

Zochin 2020-07-28 103.57.94.141

Юун Зам сайд бурээ тамлах гэж, сайдууд нь ард иргэдээ тамлаж байгаа гэдгийг яагаад булзааруулаад байна айн? Новшнууд, Энх-Амгаланг шуухэд яаралтай аваачаачээ, УИХ -ын гишуун хамаагуй шуу, ялыг нь ог !

Avatar

МАЛ 2020-07-28 27.123.214.2

МАЛНУУД ӨӨР ХЭЛЭГ ҮГ АЛГА

Avatar

Зорчигч 2020-07-28 202.131.228.114

Сайд биш зорчигчид жинхэнэ тамлуулж байна. Ажлаа мэдэхгүй, амьдрал мэдэхгүй сайд нараас болж ард түмэн зовж байна. Одоо хуулж эхлээгүй байгаа замыг тэр чигээр үлдээж дараа жил эртхэн шийдэж, эхэлсэн нь дээр. Одоо ажил нь явж байгаа хэсэгтээ л анхаарья. Ядаж намар болохоос болохоос өмнө Дарханы төвөөс Хонгор хүртэлх замаа дуусгая. Хонгороос Эрдэнэт рүү салдаг уулзвар хүртэл 10 хүрэхгүй км явах замыг хааснаас 40 гаруй км тойрч тамын замаар явж байна. Энэ зам ургац тээврийн гол зам юм.

Avatar

зочин 2020-07-28 78.187.120.177

Орон нутагт зам барихад 100 км тутамд машин зогсох, амрах хажуугийн зогсоол хийх ёстой, яагаад ийм энгийн зүйлийг хийхгүй зам бариулдаг юм вэ,

Avatar

Зочин 2020-07-28 150.129.141.80

Зам сайдуудыг тамлаад байгаа юм байхгуй л дээ, чадваргуй сайдууд ажлаа хийж чадахгуй, еерсдее ажилдаа тууртээд л тамлуулаад байгаа биз дээ, news.mn-нийхэн юмыг бас их юмыг гуйвуулж, бегс долоогч маягаар ажиллах юм аа

Avatar

зочин 2020-07-28 203.91.115.50

Монгол Улсад зам барьдаг компани байхгүй Зам тээврийн яам ч гэж байгаад яадын, Зам тээвэр асуудал хариуцсан Хөрөнгө оруулалт хөгжлийн газар болгоод Хятад Япон Солонгос зэрэг улсуудаар замаа браиулаад явахгүй бол данхайсан том бүтэцтэй яам сайд нтр бөөн албан тушаалтнууд эхнээсээ бие биенээ алаад авлига авч байгаад баригдаад замаа гадныхнаар тавиулаад ер нь бүтэхгүй дэмий яамтай болохоор татан буулгавал таарна

Avatar

Иргэн 2020-07-28 103.26.193.215

Технологи хөгжөөд замыг ямар ч улиралд бариад л байгаа даа. Ялангуяа газар шорооны ажлыг өвөл ч хийж болдог шүү дээ.
Манайхан л өвөл болохгүй гээд худлаа ярьцгаах юм. Өвөл зардал нь арай өндөр байж болно,, гэхдээ л хүсвэл ажиллах боломжтой. Оросууд Байгал нуурын орчимд өвөл газар шорооны ажлаа маш сайн хийж байхыг 2 жилийн өмнө 2018 оны өвөл харсан даа. Одоо ч дууссан байлгүй. Эрхүүгээс Байгал нуур орох шинэ зам.

Avatar

Зочин 2020-07-28 139.5.219.215

Дарханыханд одоо байгаа зам-там нь таалагдаад байгаа юм биш үү? Замыг там болгоод 2 жил болгосон МАН-аас 3-ын гурван хүн сонгоод л…

Avatar

Та битгий уурлаарай 2020-07-28 202.179.30.43

энэ замаар ганцхан Дарханхан явдаггүй юм.Сэлэнгэ Төв аймаг,олон улсын зам орон нутаг дайраад өнгрөх замууд байдаг.Харин Дарханыхан энэ замын төлөө тэмцэж байгаа учраас Дарханы зам гэж нэрлээд байгаам.Төв бүс болон олон улсыг холбосон зам юм шүү

Avatar

зочин 2020-07-28 202.21.120.66

3-р сард Хятад ажилчид оруулж ирэх шийдвэрийг эсэргүүцсэн ард нийтийг цахим сүлжээгээр турхирсан гол хүч нь АН байсан. тэд сонгуульд Дарханы замыг шоу болгож ашиглах зорилготой З.Энхболд 4-р багцын эхлэл дээрээс лайв хийгээд АН зам тавьдаг МАН зам хуулдаг гээд байсан биздээ. 3-р сард Хятадуудыг оруулж ирээд 40-50 хоног карентилж байгаад ажлаа хийлгүүлсэн бол МУ-д ашигтай байх байлаа. хамгийн үнэтэй юм цаг хугацаа гэдгийг эндээс харж болно

Avatar

Зочин 2020-07-28 66.181.160.44

ан монголд гай л болдог

Avatar

Иргэн 2020-07-28 202.21.118.250

Төр цахимаар хэдэн хүн эсэргүүцснээр ажлаа зогсоож л байдаг кк, тэднийг оруулж ирээд сайн хяналттай тусгаарлангаа ажлыг нь хийлгүүлж болох л байсан.

Avatar

Зочин 2020-07-28 66.181.161.14

Хн. Ямар сонин логикоор сэтгэнэ вэ? Зам нь сайдуудаа тамлах биш. Сайд нь замаасаа мөнгө идчихээд байгаа болохоор ажил нь явахгүй байна. Энх-Амгалан сайд байхдаа энэ ажлаас сонгуулийн хандивын мөнгө босгосон нь тодорхой. Яамаараа хавтгайруулан гүйцэтгэгч компанийг саадаг. Нэг нь үйлдэл дээрээ баригдаа биз дээ? Худлаа юу? Ийм байхад л хамаг бурууг зам руу чихдэг нүүдэлчин араншинг яана аа, та минь ээ.

Avatar

Зочин 2020-07-28 82.135.30.192

Hohino. Hyatduudiig ouulj irehgui uursduu hiine geed hutsatsgaagaad baisan haana baina odoo

Avatar

зочин 2020-07-28 202.21.125.35

Хэзээ байхдаа Монгол улсын ЗГ ард иргэдээ сонсоод хийх ажлаа болиулдаг бочихсон юм бэ худлаа ярихаа л больчих доо. Өөрсдөө хүссэн л бол хүч түрээд л шийдвэрээ гаргадаг л биз дээ. Нэг их ард түмний эсэргүүцэлтэй тулаад ч гэх шиг поп данзангууд попрохоо л больчих сэтгэлгүй муу лалрууд Б.Энхамгалан гэж х****л идсэн муу амьсгаагийн ажлын зохион байгуулалт мэдлэг чадваргүйн гай олон хүний амиар төлөгдөж байнаа. Энхамгалан чи энэ үйлийн үрээ эдлэнээ харж л байгаарай

Avatar

Зочин 2020-07-28 66.181.161.38

Дархан замаас авилга авсан нөгөө Ганбат Доржханд мэтийн авилгачдыг шүүж шоронд хийгээч…

Avatar

ЗАМЧИН 2020-07-28 103.9.90.130

Зураг төсөл хийсэн, хянаж хүлээж авсан хүмүүстээ хариуцлагаа тооц. Зам барилгын ажлаа оновчгүй зохион байгуулж хуулуулсан хүмүүсээрээ хохирлыг нь барагдуулвал зүгээр юм даа.

Avatar

Зочин 2020-07-28 122.201.22.250

халтар бүтэхгүй э

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж