Л.Халтарын чихнээс хонх уясан Дарханы зам

Хуучирсан мэдээ: 2020.07.28-нд нийтлэгдсэн

Л.Халтарын чихнээс хонх уясан Дарханы зам

Л.Халтарын чихнээс хонх уясан Дарханы зам

Дархан-Улаанбаатар чиглэлийн авто замын ажлаас болж,  Зам тээврийн хөгжлийн сайд асан, УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан өнгөрсөн жилийн турш чихнээсээ хонхтой явсан бол энэ зовлонг одоо ажлыг нь үргэлжлүүлж буй сайд Л.Халтар үүрэх болж байна.

Дархан-Уул аймгаас УИХ-д сонгогдсон шинэ гишүүн нь салбарын сайдад хандан асуулга тавиад байгаа төдийгүй газар дээр нь ажиллажээ.

УИХ-ын гишүүн Г.Дамдиннямын өгч буй тайлбараар шинэ коронавирусийн халдвараас болж, Хятад ажилчид Монголд орж ирж чадахгүйгээс авто замын хоёр, дөрөвдүгээр багцын ажил гацжээ.

Тухайлбал, хоёрдугаар багц болох Хар модот давааны араас Урьхан хүртэлх 45.5 км зам, дөрөвүгээр багц буюу Сүмбэрийн уулзвараас Цайдмын хөндий хүртэлх 45.08 км замыг Чайна Стэйт Шинжиан констракшн инженеринг гэдэг компани хариуцан авсан ч өнөөг хүртэл ажилчид нь Монголд орж ирээгүй байгаа аж.

Харин нэг, гурав, тавдугаар багцынх нь ажил одоо 50 орчим хувьтай үргэлжилж буй гэнэ. Тус ажлыг хариуцсан Хятад компани нь УИХ-ын сонгууль болохоос өмнө Монголд ирж, ажлаа эхэлсэн бол замын ажил илүү урагштай явах байжээ.

У.Хүрэлсүхийн Засгийн газар энэ оны гуравдугаар сарын сүүлээр Дархан-Улаанбаатар чиглэлийн 204 км авто замыг барих Хятад ажилчдыг чартер нислэгээр оруулж ирэх шийдвэр гаргаснаа салбарын сайдаараа дамжуулан мэдээлж байсан ч иргэдийн эсэргүүцэлтэй тулж, шийдвэрээ буцаасан удаатай.

Улмаар дөрвөн сарын дараа буюу наадмын дараагаас эхний Хятад ажилчид хил нэвтрэн орж ирсэн ч хорио цээрийн дэглэм сахих зайлшгүй шаардлага үүссэн.

Монголд аравдугаар сарын дундаас эхлээд зам, барилгын ажил үргэлжлүүлэх боломжгүй болдог. Иймээс Дархан-Улаанбаатар чиглэлийн авто замыг барих ажлыг үргэлжлүүлэхэд хоёр сарын хугацаа л байна гэсэн үг. Одоогоор таван багц ажлын гурван багцынх нь гүйцэтгэл 50 хувьтай гэдэг нь ирэх жил ч үргэлжлэх шаардлагатайг харуулж байна. Дархан-Улаанбаатар чиглэлийн зам ч сайд бүрээ "тамлах" янзтай.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж