“Интернет банкнаасаа мөнгөө алдах нь хувь хүний хариуцлагатай холбоотой”

Хуучирсан мэдээ: 2020.07.28-нд нийтлэгдсэн

“Интернет банкнаасаа мөнгөө алдах нь хувь хүний хариуцлагатай холбоотой”

“Интернет банкнаасаа мөнгөө алдах нь хувь хүний хариуцлагатай холбоотой”

Цахим банкны хэрэглээг дагасан гэмт хэрэг сүүлийн жилүүдэд гарсаар байна. Хамгийн сүүлд нэгэн иргэн  ХААН банкны  данснаасаа 14.5 сая төгрөгөө алдсан тухай мэдээлэл тархсан. Шөнөөр 2.5 сая төгрөгөөр таван удаагийн үйлдлээр гүйлгээ хийж, дансыг улайлгасан талаар хохирогч цахим хуудсаараа мэдээлсэн. Энэ мэтчилэн иргэд цахим халдлагад өртөх, цахим гэмт хэргийн хохирогч болох тохиолдол цөөнгүй. Уг асуудлаар цагдаагийн байгууллагаас шалгалт хийж байгаа эсэхийг тодрууллаа.

ИНТЕРНЕТ БАНКААС 14.5 САЯ ТӨГРӨГӨӨ АЛДСАН ТУХАЙ МЭДЭЭЛЭЛ БҮРТГЭГДЭЭГҮЙ

Цагдаагийн ерөнхий газрын Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Н.МӨНХ-ИТГЭЛ: 

– Хэрэв тухайн иргэн цахим халдлагад өртөж 14.5 сая төгрөгөө алдсан бол харьяа дүүргийн цагдаагийн хэлтэст өргөдөл гомдол гаргасны дагуу прокурорын зөвшөөрөлтэйгээр манай байгууллагаас шалгалтын ажиллагаа явуулна. Одоогоор ийм мэдээлэл алга байна. Цагдаагийн байгууллагаас цахим халдлагаас урьдчилан сэргийлэхийг иргэдэд сануулж сэрэмжлүүлсээр байтал энэ төрлийн гэмт хэрэг гарсаар байгаа нь иргэдийн санамсар болгоомжгүй үйлдэлтэй холбоотой.

Банк тухайн харилцагчийн данснаас дур мэдэн татан авалт хийхгүй. Тухайн иргэний данснаас мөнгөн гуйвуулга автоматаар хийгдэж хохирсон бол цагдаагийн байгууллагаас шалгалтын ажиллагаа явуулсны дараа буруутай этгээдийг тогтоож хариуцлага тооцно.

Иргэдийн хувьд ихэвчлэн бусдад итгэж дансаараа дамжуулан мөнгөн гуйвуулга хийлгэдэг, дансны нууц дугаараа тэмдэглэсэн цаасаа нууцалдаггүй, нууц үг нь төрсөн он сар өдрөөр тэмдэглэх зэрэг санамсар болгоомжгүй үйлдлээс болж цахим гэмт хэргийн хохирогч болж байна. Энэ төрлийн гэмт хэрэг манай улсад төдийгүй дэлхийн улс орнуудад ч их гардаг. Тиймээс иргэд цахим хаягаа нууцлах, бусдад итгэж данснаасаа мөнгөн шилжүүлэг хийлгэхгүй байх зэрэг хянуур болгоомжтой байх хэрэгтэй.

ИРГЭНИЙ БУРУУТАЙ ҮЙЛДЛЭЭС БОЛСОН ТОХИОЛДОЛД БАНК ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭХГҮЙ

Монголбанкнаас арилжааны банкуудын  интернет банкны нууцлал аюулгүй байдлын хамгаалалтын талаар тодрууллаа.

 Монгол банкны ОНБМТ-ийн ахлах эдийн засагч Н.БАТЖИН:  

– “Интернет банк  өндөр нууцлалтай. Жишээ татахад, банкнаас тухайн харилцагчаас интернет болон банкны нууц үгээ хэлэх шаардлага тавьдаг, мөн нууц үг шинэчлэлтэд төрсөн он сар өдрийн тэмдэглэгээ хийхгүй байхыг ч шаарддаг.  Арилжааны банкууд харилцагчдынхаа дансны аюулгүй байдал, интернет банкны нууцлалыг хамгаалахад илүүл хөгжүүлэлт хийдэг болсон.

Харин цахим халдлагатай холбоотой асуудлууд бол тухайн иргэн болон түүнтэй холбоотой. Иргэдийн хувьд  дансны нууц үгээ бусдад өгдөг, интернет банкны нууц үгээ маш энгийн байдлаар хадгалах, ил тод бусдад харагдахуйц тэмдэглэх, фэйсбүүкээр дамжуулан иргэд хувийн мэдээллээ алдах тохиолдол их гарч байна.

Тухайн харилцагч фэйсбүүкээр сонжоо бөглөж интернет банкны нууц үгээ алдах тохиолдолд тухайн хүний хариуцлагын асуудал болно. Харин иргэний хувийн мэдээллийг олон нийтэд ил тод нийтлэх нь банкны буруутай үйлдэл тул хариуцлага хүлээнэ. Гэхдээ ийм тохиолдол маш ховор. Банкны зүгээс лавлагаа авахыг хүссэн иргэдээс иргэний үнэмлэх шаарддаг нь ч бас хувь хүний мэдээллийн аюулгүй байдлыг хамгаалах бодлоготой холбоотой. Ерөнхийдөө банк дур мэдэж харилцагчийн данснаас мөнгө татахгүй. Тухайн иргэн интернет банкаараа банк хооронд шилжүүлэг хийсэн бол шимтгэл авна. Мөн харилцагч зээлийн төлөлттэй бол гэрээ байгуулсны дагуу зээлийн төлөлт автоматаар татна” гэлээ.

Б.ЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж