Олон улсын судалгааны “Gallup” байгууллага 135 орны иргэдийг хамарсан дэлхийн хамгийн нэр нөлөөтэй улс орнуудыг тодруулах судалгааны үр дүнгээ танилцуулжээ.
Уг судалгаанаас харахад, АНУ-ын дэлхий дахинаа манлайлах нэр хүнд унаж, оронд нь Герман улс хамгийн нэр хүндтэй улсаар шалгарсан байна. Удаах байранд Хятад, ОХУ жагсчээ. Судалгаанд оролцсон нийт хүмүүсийн 44 хувь нь Герман улсыг дэлхийд тэргүүлэгч гүрэн гэж дүгнэсэн бол АНУ-ыг 33 хувь, 32 хувь нь Хятад улсыг, 30 хувь нь ОХУ-ыг сонгосон байна. АНУ-ын хувьд 2016 оны байдлаар 48 хувиар уг санал асуулгыг тэргүүлж байв.
Энэ жилийн судалгаагаар Косово (82 хувь), Албани (67 хувь) Израил (64 хувь), Монгол (62 хувь), Туркменистан (62 хувь), Балба (54 хувь), Мьянмар (52 хувь) улсууд АНУ-ыг хамгийн нэр хүндтэй улс гэж дүгнэсэн бол Афганистан (17 хувь), Иран (6 хувь), Йемен (10 хувь), Палестин (10 хувь) АНУ-ыг хамгийн муугаар үнэлжээ. Мөн Африк тивд АНУ-ын нэр хүнд (52 хувь) өндөр хэвээр байгаа ч Обамагийн үеийн 85 хувийн үнэлгээг гүйцэхгүй байна. Харин Германыг Европчуудын 56 хувь нь, Азиудын 39 хувь, Америкчуудын 32 хувь нь өндрөөр үнэлсэн байна.
Эх сурвалж: GUARDIAN
Холбоотой мэдээ