АЭХ-ны зургаан нэр дэвшигч нэрээ татлаа | News.MN - Мэдээллийн эх сурвалж

АЭХ-ны зургаан нэр дэвшигч нэрээ татлаа

Хуучирсан мэдээ: 2016.01.18-нд нийтлэгдсэн

АЭХ-ны зургаан нэр дэвшигч нэрээ татлаа

Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны дөрөвдүгээр чуулган Төрийн ордонд өнөө өглөөний 10.00 цагт эхэлсэн. Энэхүү чуулган 13.00 цаг хүртэл нээлттэй горимоор үргэлжилж байгаад 13.00 цагаас хаалттай горимд шилжлээ. Чуулганы явцад холбооныхоо тэргүүнд нэр дэвшсэн 10 гишүүний зургаа нь нэрээ татаж авлаа. Ийнхүү Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны тэргүүнд өрсөлдөж байгаа дөрвөн гишүүнийг тодруулбал:   

1. С.Одонтуяа- УИХ-ын гишүүн

2. Г.Хажидмаа

3. Б.Ургамалцэцэг- БШУ-ны дэд сайд асан, Ерөнхий сайдын зөвлөх

4. И.Нарантуяа- Хүүхдийн төлөө үндэсний газрын дарга

Энэхүү чуулганд нийслэл, орон нутгийн 800 орчим төлөөлөгч оролцож байна. Тэдний төлөөлөл болгож Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын Иргэдийн хурлын тэргүүлэгч С.Үржингийн сэтгэгдлийг сонслоо.

-Би энэ чуулганд оролцож байгаа хамгийн ахмад төлөөлөгчдийн нэг юм. Өвөрхангай аймагтаа ИХ-ын төлөөлөгчөөр 1996-2016 он хүртэл таван удаа сонгогдоод ажиллаж байна. Энэ хугацаанд, эмэгтэйчүүдийнхээ төлөө, ахмадынхаа төлөө АН-ынхаа гаргасан шийдвэрийг гүйцэтгэж ирсэн. Энэ чуулганд оролцохоор ирсэн миний гол зорилго бол улс төрд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх нь чухал гэдгийг илэрхийлэхээр ирсэн. Нэг үеийг бодоход төрд оролцох эмэгтэйчүүдийн оролцоо нэмэгдэж байна. Гэхдээ дэмжиж дээш нь гаргах шаардлагатай.

Харин Баян-Өлгийн аймгийн Буян сумын Иргэдийн хурлын тэргүүлэгч И.Гүлмайра “Би гэр бүлийн хамт АН-ыг дэмждэг. Анх 1990 онд нөхөр бид хоёр Ардчилсан хувьсгалд оролцож сумандаа өлсгөлөн зарлаж байсан. Үүнээс хойш 20 гаруй жилийн турш  АН-д тууштай зүтгэж байна. Би АЭХ-ны хуралд өмнө нь хоёр удаа оролцож байсан. Энэ удаад чуулганд оролцохын зэрэгцээ холбооныхоо тэргүүлэгчийг сонгох сонгуульд оролцож байгаа нь онцлог юм” гэж өөрийн сэтгэгдлээ хуваалцлаа. Бид хурлын талаар үргэлжлүүлэн хүргэх болно.  

Т.ДАВААНЯМ

 

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

zochin 2016-01-18 122.201.21.177

NAMUUDAD OODTEI BOLOVSON XUCHIN BAIXGUI!!! TER TUSMAA EMEGTEICHUUD DOTOR NI MEDGEG CHADLAAR BISH DANDAA TATAASUUD

Зочин 2016-01-18 103.26.195.10

Нэрээ дэвшүүлсэн эдгээр эмэгтэйчүүдийн ард нь З.Энхболд, Эрдэнэ, Алтанхуяг, Баттулга нар байгаа гэж "Өглөөний сонин" бичсэн нь үнэн байна шүү. АН фракцуудынхаа ашиг сонирхлоос гарч чадахгүй л байна даа.Энэ л АН-ыг нийгэмд муухай харагдуулаад байгаа юм.

Зочин 2016-01-18 59.153.114.203

Юун сүртэй юм. Сүржигнэхээ л больчих л доо.

zoshin 2016-01-18 202.179.24.227

iimerhvv jijig songuuld ingej budalaad baihdaa ayahaw dee ineedtei um we dahij bgaa genee

https://www.youtube.com/watch?v=LyEY2XU7CTQ 2016-01-18 203.91.118.70

“фортуна” Н.Батбаяр: “Манай намын рейтинг тэртээ тэргүй унасан. Бид сонгуульд ялагдах нь тодорхой болсон. Одоо бидэнд ялах ганц л зам байна. Тэр нь сонгуулийг луйвардах” Э.Бат-Үүл : “Монгол Улсад Ардчилсан нам гэж байхаа больсон. Хэдэн фракцын эрх мэдэлд хэрчигдээд нам гэж байхаа больчихсон шүү дээ. Бидний буянаар УИХ-д суусан нөхдүүд ямар том болчихсон юм бэ. Яг үнэндээ бүлэг дээрэмчид л сууж байгаа шүү дээ”

Зочин 2016-01-18 203.91.118.70

https://www.youtube.com/watch?v=LyEY2XU7CTQ

Таавар таацгаа. 2016-01-18 103.26.195.10

"Өглөөний сонин" "эрчүүд нэр дэвшиж байна" гэсэн нь нээрээ үнэн байна шүү. Та нар энэ эмэгтэйчүүлийн ард нь дэмжиж байгаа З.Энхболд, Эрдэнэ, Алтанхуяг, Баттулга нарын хэн нь байгааг олцгоо.

zoshin 2016-01-18 202.179.24.227

odontuauag demjij bnaa

Зочин 2016-01-18 202.179.25.122

Хөөе Дан дээл гэж орилж өөрийнхөө намын засгийг унагаахад гарын үсэг зурж, С.Эрдэний дээр доороос зүүгдэн шонхордож, МАН-ын бага хурлын гишүүн нөхөртөө АН-ын бүлгийн нууцыг хөнжил дотроо дамжуулдаг Одноо 3 давхар дээл өмсөнө гэв үү. Болиод өгөөсэй. Намын рейтинг хорлосон дээрэмчний бүлэгийн гишүүн бол ёстой яршиг

Зочин 2016-01-18 103.229.121.21

АЭХ яг юу хийдэг газар вэ. Яг юу юу хийсэн юм бэ. Энэ гээд заачих бодит бүтээл юу байна ?

Зочин 2016-01-18 103.229.123.54

Oдонтуяа гишуунийг дэмжиж байна. дайчин шаргуу хуний телее гэсэн сэтгэлтэй. Ургамалцэцэгт олон тумэн тедийлен таатай бус ханддаг ш дээ

Зочин 2016-01-18 103.9.90.130

Хажидмаа гэдэг чинь нөгөө Сонгинохайрхан дүүргийн мангас хүүхэн байна ш дээ. Шоронд явчихсан юм бодсон чинь дарга болох гээд тууж явдаг. Энэ АН-д өөр хүн алга уу

Зочин 2016-01-18 49.0.186.183

Юуны чинь наадах чинь Чингэлтэйн Хажидмаа

Зочин 2016-01-18 103.229.123.67

Ургамалцэцэгийг дэмжиж байнаа

Зочин 2016-01-18 203.91.116.94

дарга нь УИХ-ын гишүүн байвал хэрэгтэй дээ

Зочин 2016-01-18 103.229.123.7

Ургамалцэцэгийг дэмжиж байнаа

dfg 2016-01-18 103.10.22.42

Urgamaltsetsegiig demjij bn

Зочин 2016-01-18 202.70.41.102

Ургамалцэцэг, нарантуяа 2-нэгийг сонгох магдал өндөр тэгж шийдвэр гарвал зүгээр санагдаж байна.

зочин 2016-01-18 150.129.140.218

Ардчилсан нам өнөөдөр монголын ард түмэнийг ямар байдалтай амьдруулж байгаа билээ нөхөд өө.

yo yo 2016-01-18 202.179.8.26

yo yo odoo odontuya bolichmoor yumaa, An-d oor olon l huuhnuud bga sh de tedendee bolomj olgodoggui yum bh da ichmeer yum a

Зочин 2016-01-18 103.26.193.22

Нарантуяа нь болбол маанагданаа.

Зочин 2016-01-18 103.10.22.42

Tegne dee

Зочин 2016-01-18 103.26.193.22

Дорнодын Цэрэнчимэг хүний сандар дээрэмдчихсэн байна уу үгүй юу. Мэдэх л гайхал шүү.

сан***** 2016-01-18 202.179.8.26

Ургамалцэцэг, Нарантуяа, Хажидмаа 3-ийн аль нэгийг сонгоё, Одонтуяа одоо болоо ш дээ 4 жил суулаа

Зочин 2016-01-18 103.10.22.42

Urgamal ni ene baiguullagiig udirdaj chadna daa