Миний хөтөлбөр багш нарт чиглэнэ

Хуучирсан мэдээ: 2010.08.04-нд нийтлэгдсэн

Миний хөтөлбөр багш нарт чиглэнэ

Улсын Их Хурлын гишүүн П.Алтангэрэл “Багш хөтөлбөр”-ийг санаачилжээ. Энэ
талаар түүнтэй уулзаж, зарим зүйлийг тодруулж ярилцлаа.


-Та ирэх намрын чуулганаар “Багш хөтөлбөр”-ийг санаачилж оруулна гэ­сэн. Энэ чухам яг ямар агуулгатай хө­төл­бөр вэ?

-Ер нь бол манай бодлого боловс­руулагчид уул уурхай, мал, алт зэс гэж
ярьсаар  байгаад Монгол Улсын хэн хөг­жүүлэх вэ, гэдэг асуудлыг
орхиг­дуулсан байна. Өнөөдөр улсын ирээдүй болсон хүүхэд багачуудад хэн
боловсрол олго­дог гэхээр багш нар л байгаа. тэгсэн хэр­нээ эдгээр
хүмүүсийн нийгмийн асууд­лыг орхигдуулаад байна. Багш нар хэдий хэр
цалин авч байна, төрөөс энэ талд анхаарах хэрэгтэй. Засгийн газ­рын
тусгай сангийн тухай хууль гэж байдаг юм, уг санд эрүүл мэндийн сан, мал
хамгаалах сан зэрэг 20 гаруй сан хамааралтай. Улсын Их Хурлын чуулган
завсарлахаас өмнө Засгийн газрын тус­гай сангийн тухай хуульд өөрчлөлт
оруу­лахаар боловсруулаад Засгийн га­зарт хүргүүлсэн байгаа. энэ
асуудлаар нийг­мийн бодлого боловсрол соёл  ухааны байн­гын хороо
ярил­цаад, багш хөтөлбөр батлах хэрэгтэй гэж үзсэн юм. Энэ үнд­сэн дээр
байнгын хорооны тогтоол гар­гаж ажлын хэсгийн ахлагчаар на­майг
томилсон. Энэ асуудлаар Боловс­рол соёл шинжлэх ухааны яамны
мэргэ­жилт­нүүдтэй ярилцаад ирэх есөн сар гэхэд хөтөлбөрийн үндсэн
чиглэлийг гаргаад есөн сарын 20-ны дотор УИХ-ын даргад өргөн барих
болсон. Яагаад заавал есөн сарын 20 гээд байгаа гэхээр энэ хугацаанд
амжиж УИХ-ын даргад өргөн баривал намрын чуулганаар хэлэлцээд батлах
боломжтой юм. Тийм учраас чуулган завсарласан байгаа ч найр наадам
хэсэлгүй хөтөлбөрөө боловсруулаад сууж байна.


-Багш гэдэг томъё өөрөө их ерөнхий сонсогдож байна. дэлгэ­рүү­лээд хэлбэл ямар асуудлуудыг тусгайлан зааж өгсөн бол?

-Ер нь бол боловсрол гэхээр зөвхөн дээд боловсрол яриад манай бодлого
боловсруулагчид буруу чиглэлд яваад байгаа. Гэтэл ерөнхий боловсрол,
цэ­цэр­лэгийн насны хүүхдэд олгох боловс­ролын асуудал орхигдоод улмаар
ча­нар­­гүй “түүхий эд” буюу чадваргүй болов­сон хүчин гараад байна.
Багш хө­төл­бөр гэхээр зөвхөн л багшийн цалин нэмэх, нийгмийн хангамж
гээд яриад байх юм биш.

Харин багшийг хэрхэн бэлтгэх вэ, яаж чадварлаг багш бэлтгэх гэдэг үндсэн
чиглэл байна. Миний боловсруулж бай­гаа хөтөлбөр бол цэцэрлэгийн болон
ерөнхий боловсролын багш нарт голлон чиглэнэ. Учир нь гол бүтээгдэхүүн
тэндээс гарч ирдэг юм. Боловсрол гээд ярихаар бид сургуулийн засвар хийх
мэт хэлбэрийн төдий зүйл яриад байдаг болохоос биш сүүлийн хэдэн жил
хэдэн багшийг давтан сургав гээд үзэхээр хангалтгүй тоо гарч байгаа юм.


-Багш нарыг давтан сургалтад хам­руулах гэж байна. Гадаад улсад
сур­галтад хамруулах юм уу, дотоод­доо мэргэжил дээшлүүлэх юм уу, ямар
зохицуулалт хийх бол?

-Боловсролын тогтолцоо сургал­тын агуулгад эргээд харах зайлшгүй
шаард­лага байна гэж үзэж байгаа. Яагаад гэвэл Монгол улсад 12 жилийн
боловсрол таарч байна уу, зургаан настайгаас нь сургах эхлэх нь болж
байна уу гэх мэт асуудал бий. Нэг хэсэг бид нар туйлшраад Kэмбрижийн
боловсрол гээд яриад байсан, одоо гэтэл тэр асуудлаа бүх  сургуульд
нэвтрүүлнэ гээд бай­даг нь зөв үү, боловсролоор бид зөн­дөө тоглолоо.
Монгол бичиг гээд хичээл замбараагүй оруулаад бай­сан одоо Уйгар­жин
Монголоор бич­дэг хүүхэд хэд байна. 12 жилийн тогтолцоонд шилжүүллээ
гээд бай­даг үнэндээ нэгээс зургадугаар анги хүртэл хичээлийн
хө­төл­бөрийг шинэчлээд түүнээс дээш хөтөлбөр нь хуучнаараа байгаа,
тогтол­цоогоо өөрчилж чадаагүй байгаа.

Хөдөөгүүр явж байхад зургаан настай хүүхэд дотуур байранд ээжийгээ
санаад уйлсан, унтсан, эхийнхээ хөхнөөс гараа­гүй шахуу балчир хүүхдүүд
байна. Энэ манай улсын боловсролын тогтолцоонд нийцэж байгаа юу бодох л
хэрэгтэй. Социа­лизмын үед багш нарыг таван жилд нэг удаа 45 хоногоор
сургалтад хам­руулдаг тогтолцоо байсан, үүний дагуу тухайн сургал­таас
хичээлийн хөтөлбөрийн агуул­га ямар өөрчлөлт орж байгаа бо­лон дэлхий
нийтийн жишигт ямар чиг хандлага бий болж байна гэх зэргээр багш нарыг
үргэлж боловс­руулж байсан бол энэ асуудал өнөө­дөр алга болсон байна.
Энэ асууд­лаа дагаад багш нар нэг хэ­вийн, сурах бичгийнхээ хүрээнд
эргэлдээд байна. Үүнээсээ болоод бид ирээдүйгээ хөгжүүлэхгүй хөсөр хаяж
байна. Өнөөдөр Оюу толгойг ухаад дуусна, харин оюунлиг толгой хэрэгтэй
байна. Дэлхий дээр байгалийн баялаггүй хэрнээ хөгжсөн улс Англи, Япон
гээд олон байна. Эдгээр улс оюуны хүчээр өдий зэрэгт хүрсэн юм. Тэгэхээр
энэ чиглэлд бид ирээдүйгээ бэлтгэх хэрэгтэй. Түүнээс биш газар доорхи
баялгаа ухаад ард түмэнд мөнгө тараана гэх мэтээр ард түмний оюун ухаанд
асар муухай хор цацаж болохгүй.


-Боловсрол гээд ярихаар их дээд сургууль, чанаргүй хувийн сур­­гуу­лиудын асуудал хөндөгдөх үү?

-Энэ асуудал аяндаа нийгмийн шалгарлаар шүүгдэнэ. Харин энэ яв­цыг төр
яаж хурдасгаж өгөх вэ гэдэг асуу­дал байна. хамгийн гол нь энэ нь зөв
горимоор яваасай. Түүнээс биш сургууль байгууллага байгуулж болох­гүй
гэж байгаа юм биш, дэлхий нийтэд боловсрол олгож байгаа хүмүүсийн 20
хувь нь инженер зэрэг мэргэжлийн боловсрол олгож байгаа бол, 80 хувь
сайн засварчин, мужаан зэрэг байдаг. Гэтэл Монгол Улсад боловсрол олгох
асуу­дал дээрх жишээнээс яг эсрэгээрээ байдаг. Тэгээд зах зээлд
тэнцвэргүй чадвар­гүй боловсон хүчинтэй ажи­л­гүйд­лийн түвшин өндөр
байна. Энэ асуудлыг зөв горимд нь оруулах гэж мэр­гэж­лийн боловсролыг
бий болгох гээд байгаа юм.

Гол нь мэргэжлийн боловсролын зөв чиглүүлэх ёстой хавтгайруулж
болох­гүй. Одоо ашиглалтад орж байгаа том ордуудаас ажиллах бо­лов­сон
хүч­ний захиалга аваад түү­­нийхээ да­гуу компаниас сан­хүү­жилт аваад
мэргэ­жилтэн бэлтгэх ёс­той. Түүнээс биш нэг мэргэжлээр хавт­гайруулж
сургалт явуу­лаад хий дэмий  цалин өгч таарахгүй. Энэ хөтөлбөр МСҮТ-ийг
буруу чиглэлд явахаас сэргийлж хөтөлбөрт тусгаж өгнө. Бид боловсролын
салбарынхаа бодлогыг нарийн төлөвлөхгүй бол оюун ухааны дарангуйлалд
орно.


-Зургаан настай хүүхдүүдийн талаар та дурьдлаа, гэрээсээ хол хичээл хийх
нь байтугай гэ­рээ санаад гэж. Тэгэхээр бал­чир хүүхдүүдийг дотуур
байранд байл­гаж байхаар хөдөө багаас эхлээд жижиг ч гэсэн сайн сургууль
байгуулаад багш мэргэ­жилт­нээ цалин хангамжаар тат­вал боломж бий юу.
Нийгмийн байдлыг нь тэнцвэртэй болгоогүй хэрнээ боловсролын байдлаар нь
хөдөөнийх гээд гоочлоод байж таарч байна уу?

-Энэ талаар социализмын үеэс эхлээд янз янзын аргаар үзэж байсан юм, би
өөрөө багш хүн л дээ.  Заавал багт сургууль байгуулах ту­хай ярихгүй
байгаа. Нэгдүгээрт зургаан настайгаас нь эхэлж сургаж эхэлдэг зөв үү
буруу юу, гэдгийг бодох ёстой.

Хоёрдугаарт долоогоос найман нас хүртэл хүлээгээд сургая гэх юм бол
харин сургуулийн өмнөх боловсрол олгодог тийм системийг бид өөрсдөө
санаачлаад бий болгож болно. Хуучин байсан одоо алдагдсан нэг гол зүйл
бол гэ­рийн багш буюу шавь сургалт гэж асуудал байлаа, энэ системийг
хүр­тэл бид нэвтрүүлж болохгүй гэсэн асуудал байхгүй. Энэ нь хүүхдийг
сургуульд орохоос өмнө суурь боловсрол олгож сэтгэхүйг нь бэлдэх ч юм
уу, ямар ч хэлбэрээр хийж болно. Одоогоор энэ хө­төл­бөр дөнгөж
боловсруулагдаж эхэлж байгаа болохоор яг ингэнэ гэж хэлэхэд эрт байна.
Яваандаа энэ мэт нарийн асуудалд боловсролын шинэчлэлийг яаж хийх нь
тодорхой болно.


-Өмнө нь дунд сургуульд га­даад хэл, Монгол бичиг зэрэг хи­чээлийг
оруулна гээд хоёрын хооронд бол­госон. Одоо энэ хөтөлбөрт хэрхэн тусгах
бол?

-Бид нэг зүйл ярихаараа хэтэрхий туйлшраад байдаг юм. Өмнө нь төрийн
бичгээс эхлээд бүх нийтээр Монгол бичгийг хэрэглэдэг болно гээд байсан.
Одоо энэ нийгэмд уйгаржин бичгээр бичдэг хүн хэд байгаа билээ, тэглээ
гээд төрийн бичгээ уйгаржин болгоод гадаад улсуудтай уйгаржин бичгээр
харьцах юм уу. Энэ бол миний бодол, би буруу бодож байж магадгүй гэхдээ
үндэсний соёл гэдэг утгаар нь ерөнхий боловсролын сургуульд анхан шатны
хичээл орох ёстой гэж бодож байгаа. Гэхдээ ямар ч байсан Монгол хүн
үндэснийхээ хэл бичгээр уншиж бичдэг болох ёстой.

Б.Алтансүх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж