Вьетнамд анхныхаасаа олон дахин хувьсан өөрчлөгдсөн илүү өндөр халдвартай, илүү хүнд хэлбэрээр өвчлүүлдэг коронавирус дэгдэж, халдварын тохиолдол өссөөр буйг өчигдөр/2020.07.27/ Вьетнамын эрх баригчид мэдээлжээ. Тус халдварын голомт нь жуулчдын ихээр очдог Данан хот болоод байгаа аж.
Хамгийн сүүлд тус вирусээр халдварласан нь тогтоогдсон 11 хүн ямар нэг байдлаар Дананы эмнэлэгтэй холбоотой байжээ. Вьетнамын Эрүүл мэндийн яамны мэдээлж буйгаар тэдний дөрөв нь эмнэлгийн ажилтан, бусад нь өвчтөнүүд байсан бөгөөд бүгд эмнэлгээс халдвар авсан аж. Ийнхүү шинэ, илүү аюултай Covid-19 өвчний халдвар авсан хүний тоо нийт 15 болсон байна.
Хүмүүсийг айдаст автуулаад байгаа хувьссан коронавирусийн нууцыг эрдэмтэд хараахан тайлж чадаагүй байгаа аж. Тэдний үзэж буйгаар тус коронавирус нь өмнөхөөсө илүү хурдаар үржих чадвартай болсон нь халдварын эрсдлийг төдийгүй өвчтөний биеийн байдлыг улам дордуулахад нөлөөлж буй гэнэ.
Тус асуудалтай холбоотойгоор эрх баригчид Дананы хэд хэдэн дүүргийг хааж, олноор цугларахыг хориглож, маск зүүхийг шаарджээ. Улмаар жуулчид голдуу 80 мянган хүнийг ойрын хэд хоногийн дотор хотоос нүүлгэн шилжүүлэх гэнэ.
"Супер" коронавирус дэгдэхээс өмнө Вьетнамд гурван сарын турш халдварын шинэ тохиолдол бүртгэгдээгүй байсан билээ.
Эх сурвалж: RT.COM
Бүү худал зал 2020-07-28 202.126.88.58
Ард олноо дарамтлах гэж ингэж захиалгаар худал мэдээлэл тараагаад байна уу аан супер юм бол тэр чинь хумхийн тоос шиг нарн гэрэлд харагдах хэмжээний том вирус байх учиртай
Заагч 2020-07-28 202.179.31.252
Битгий ш** өмхий корона хятад мтнь танаы гамин вирус улсын чинь балаг.
Зочин 2020-07-28 39.115.114.99
Нийтээрээ маскаа зүүгээд ариутгал сайн хийгээд хагас хөл хорио хийсэн бол өдийд байхгүй болчихгүй юу
Зочин 2020-07-28 202.131.245.34
Илү аюултай гэдэг нь батлагдаагүй гэсэн байна. Хүмүүсийг айдаст автуулахаа болино уу
Тийм шүү 2020-07-28 202.126.88.58
Илүү аюултай хэмжээний вирус биш шүү худал мэдээлэл тавиад байна
Зочин 2020-07-28 176.63.23.193
Вьeтнам халдвар өвчлөл маш бага байгаа улс юмсан. Одоо тэгвэл гарч эхлэхнээ
зоч 2020-07-28 119.40.100.154
хаанаас, ямар эх сурвалжаас авсан мэдээлэл вээ? эх сурвалжгүй мэдээлэл түгээхгүй шүү!!!!!
Ty 2020-07-28 66.181.161.50
Super medee bichih ymaa
Зочин 2020-07-28 202.21.107.122
Өө ядаргаатай вирус вэ. Супер байхдаа яахав дээ. Намар өвөл бас л баахан супер тэй тэмцэх юм байна л даа.
Зочин 2020-07-28 202.21.110.212
…….aisui ……
Зочин 2020-07-28 202.126.90.156
Yamar aimaar yum be!!!!
Зочин 2020-07-28 202.21.109.99
ene chini ailgah tuluvluguu