"Хятад руу мах экспортлох гээд нийлүүлэлт муудчихаад байна"

Хуучирсан мэдээ: 2020.07.28-нд нийтлэгдсэн

"Хятад руу мах экспортлох гээд нийлүүлэлт муудчихаад байна"

"Хятад руу мах экспортлох гээд нийлүүлэлт муудчихаад байна"

Махны үнэ ханшийг судлахаар “Хүчит шонхор” худалдааны төвийг зорилоо. Хоосон лангуу нэг ч байхгүй, лангуу дүүрэн мах алаглаж байгааг харвал махны нийлүүлэлт хэвийн байгаа бололтой. Жил бүрийн долдугаар сард махны нийлүүлэлт сайжирч, үнэ нь буурдаг.

“Хүчит шонхор” захад өнөө өглөө /2020.7.28/ нэг кг адууны цул мах 8000, үхрийн мах 11500-12000, тэмээний мах 8200, хонины мах 9000, ямааны мах 8000 төгрөгийн ханштай худалдаалагдаж байв.

ТАРГАН МАЛЫН МАХ ОРЖ ИРЭХГҮЙ БАЙНА

Ингээд нийлүүлэлт хэвийн байгаа энэ үед махны үнэ яагаад буурахгүй байгаа болон, цаашид махны үнэ хэрхэхийг худалдагчаас тодруулсан юм.

-Махны нийлүүлэлт хэвийн байгаа харагдана. Харин үнэ нь яагаад буурахгүй байна вэ?

-Нийлүүлэлт тийм ч сайн биш байна. Нийт нутгийн ихэнх хэсгээр гантай байгаа болохоор /үнэндээ нийт нутгийн 50 хувьд зуншлага сайн байгаа/ мал таргалахгүй, малчид туранхай мал нядлахгүй байгаагаас нийлүүлэлт сайн биш байна. Тарган малын өөх алагласан мах орж ирэхгүй байна. Тарган малын мах нь маш үнэтэй орж ирж байгаа.

-Цаашид махны үнэ ямар байх вэ?

-Өвс ногоо ингээд гандчихвал мал таргалахгүй. Одоо малын мах ийм байгаа юм чинь цаашид махны үнэ буурахгүй. Улам л нэмэгдэнэ. Хэрэв мал нь таргалаад, гайгүй мах орж ирвэл илүү үнэтэй орж ирнэ. Өнгөрсөн жилийн өдийд ийм үнэтэй байгаагүй.

-Мал таргалаад, нийлүүлэлт сайжирвал махны үнэ буурах боломжтой шүү дээ. Цаашид үнэ нь нэмэгдэнэ гэж үзэж байгаагийн шалтгаан нь яг юу вэ?

-Хятад руу мах гаргах гээд ихэнх мах тийшээ явчихаад байна. Бидэнд мах ирэхгүй байна. Махны үнэ нийлүүлэлтээс л үнэ нь шалтгаалдаг шүү дээ.

-Гэхдээ гадаадын орон руу одоогоор мах гаргаагүй байгаа?

-Их хэмжээний мах гаргах гээд одоо бэлдэж байгаа.

УРД ХӨРШ РҮҮ МАХ ГАРГААГҮЙ БАЙХАД Л ҮНЭ НЬ НЭМЭГДЭЭД БАЙНА

Иргэн Б.Эрдэнэбилэг

Ингээд махны үнэ ханш иргэдийн амьдралд хэрхэн нөлөөлж буйг иргэдээс тодрууллаа.

-Хонины мах ястай нь нэг кг нь 9000 төгрөг гэж байна. Жижгэвтэр гуя, нэг нуруутай авахад 34800 төгрөг болж байна. Энэ мах манай гэр бүлийн дөрөв хоногийн хэрэглээ. Махны үнэ жил бүр нэмэгдсээр өдийг хүрлээ. Урд хөрш рүү гаргаж байгаа болохоор нийлүүлэлт нь багасаад үнэ нь нэмэгдэж байгаа гэж тайлбарладаг байсан бол энэ жил урд хөрш рүү мах гаргаагүй. Гэтэл үнэ нь өндөр хэвээр байна. Тиймээс махны үнэ ханшийг бууруулах арга хэмжээ авах хэрэгтэй байна.

ЭНЭ ХЭВЭЭР БАЙВАЛ МОНГОЛЧУУД МАХ ИДЭЖ ЧАДАХГҮЙ НЬ 

Иргэн Н.Мөнхзул

-Цар тахалтай холбоотойгоор иргэдийн амьжиргааны төвшин дордож байна. Энэ хүнд үед махны үнэ улам нэмэгдсээр байгаа нь улам ачаа болж байна. Монгол Улс 70 сая толгой малтай хэрнээ иргэдийнхээ махны хэрэгцээг хангаж чадахгүй байгааг өдрөөс өдөрт нэмэгдсээр байгааг махны үнэ нотолно. Миний хувьд хувиараа бизнес эрхэлдэг. Махны үнийг дагуулаад хоолны цэсний үнээ нэмж болох ч тэгж чадахгүй нь. Энэ нь иргэдийн амьжиргаанд нөлөөлөх болохоор. Хүн бүрийн өдөр тутмын хэрэглээ нь мах. Цар тахалтай, иргэдийн амьжиргаа уруудаж байгаа энэ үед махыг ийм өндөр үнэтэй байлгаж болохгүй. Байдал энэ хэвээр үргэлжилбэл монголчууд мах идэж чадахгүй байх. Тиймээс Засгийн газар бодлогын хүрээнд нарийн шийдвэр гаргах шаардлагатай.

Р.ДУЛАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ХарамсалтайХарамсалтай
4
ТэнэглэлТэнэглэл
3
БурууБуруу
2
ХахаХаха
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж