Ухаалаг цаг, бугуйвч коронавирусыг илрүүлж чадах уу?

Хуучирсан мэдээ: 2020.07.28-нд нийтлэгдсэн

Ухаалаг цаг, бугуйвч коронавирусыг илрүүлж чадах уу?

Ухаалаг цаг, бугуйвч коронавирусыг илрүүлж чадах уу?

Ухаалаг технологид суурилсан эрүүл мэндийн платформууд коронавирусийн халдварын эхэн үеийн шинж тэмдгүүдийг судлан өвчнийг оношлох боломжтой талаар мэргэжилтнүүд мэдээлжээ. “Fitbit”, “Apple Watch” зэрэг ухаалаг цаг, бугуйвч нь хүний зүрхний цохилт, амьсгалын өөрчлөлт болон бусад биологийн үзүүлэлтүүдийг хэмжин тооцоолсноор коронавирусийн халдвартай байж болох хүнийг илрүүлэх боломжтой гэнэ. Ингэснээр ухаалаг төхөөрөмжид биеийн үзүүлэлт нь өөрчлөлттэй гарсан хүн халдварын эрт үед коронавирусийн оношилгоонд хамрагдах,  өөрийгөө тусгаарласнаар тархалтаас сэргийлэх боломжтой.

“Та өвчин туссанаа мэдээгүй байхад зүрхний цохилт хурдсах зэргээр таны биед бага багаар өөрчлөлт гарч байдаг” хэмээн Станфордын анагаахын их сургуулийн профессор Майкл Снайдер мэдэгджээ. Тус сургуулийн мэргэжилтнүүдийн баг 5000 хүн дээр судалгаа явуулжээ. Ингэхдээ коронавирусийн халдвартай 31 хүний ухаалаг цаг дээр эрүүл мэндийн үзүүлэлтийн түүхийг судалж үзсэн байна. Эдгээр хүмүүсийн 80 хувьд нь тодорхой шинж тэмдэг илэрч, халдвараар оношлогдохоос өмнө эсвэл тухайн үед ухаалаг төхөөрөмж нь түүнийг өвчин туссан байж болохыг сануулсан байжээ. Зарим тохиолдолд халдвартай хүнийг ухаалаг цаг нь есөн өдрийн өмнө эхэн үеийн шинж тэмдгээр тогтоосон нь ажиглагджээ.

Дэлхий дахинаа 15 сая хүнд халдварлаад буй коронавирусийн өвчний эхэн үед ханиах, халуурах, үнэр мэдрэхээ болих шинж тэмдэг голчлон илэрч байна.

Эх сурвалж: Japan Today

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж