Шинэ он гарахаас урьтаж УИХ Сонгуулийн хуулийг баталсан ч одоо хэр нь хүчин төгөлдөр үйлчилж эхлээгүй байгаа. Албан эх сурвалжаас бид энэ талаар тодруулахад “Сонгуулийн хууль нь энэ долоо хоногт багтан Төрийн мэдээлэл сэтгүүлд хэвлэгдэнэ” гэсэн тайлбар хийлээ.
Хуулиараа УИХ-аас баталсан хуулиудын эцсийн найруулгыг сонссоны дараа Төрийн мэдээлэл сэтгүүлд хэвлэгдсэнээр хүчин төгөлдөр үйлчилж эхэлдэг юм.
Г.ДАРЬ