НЭМЭЛТ:
Улсын онцгой комисс өнөөдөр /2020.7.28/ хуралдлаа. Хурлаас гаргасан шийдвэрийг ОБЕГ дарга Г.Ариунбуян танилцууллаа
- Гадаад, дотоод хүчин зүйлийг харгалзан үзэж, гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын хугацааг цаашид сунгах нь зүйтэй гэж УОК үзлээ. Өндөржүүлсэн бэлэн байдлыг наймдугаар сарын 31-ныг дуусах хүртэл хугацаанд сунгах санал гаргаж байна. Засгийн газрын маргаашийн хурлаар эцэслэн шийдвэрлэнэ.
БШУ-ны сайд Л.Цэдэвсүрэн: Ерөнхий боловсролын сургуульд 82 мянган хүүхэд, их дээд сургуульд 100 гаруй мянган хүүхэд элсэн суралцана. Маргаашийн Засгийн газрын хурлаар эцэслэн шийднэ. Засгийн газрын хурлаас шийдвэр гарсны дараа Боловсролын яам тусгай хэвлэлийн хурал хийнэ.
БШУЯ хичээлийн жил эхлэх ажлыг маш олон талаас нь судалж байна. Саналаа танилцууллаа. Бүлэг дүүргэлтийг бид судалж байна. Хэрвээ хичээл эхэлбэл үйл явц болгоны цаана заавар зөвлөмж явна. Маргаашийн Засгийн газрын хуралдааны дараагаар хэрхэн хичээл сургуулийн үйл ажиллагааг эхлүүлэх хувилбарууд ил болно. Мөн төлбөр тооцоотой холбоотой асуудлыг маргаашийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэгдэж, шийдвэр гаргана. Хувийн сургуулийн консорциумтай маш сайн хамтарч ажиллаж байна.
ГХЯ-ны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг: Наймдугаар сард 8 чиглэлд 14 нислэг хийж, 3460 иргэнээ татан авахаар боллоо. Тодруулбал, Сөүл рүү 3 удаа, Франкфурт руу 3 удаа, Токио руу 2 удаа, Сидней рүү 1 удаа, Энэтхэг, Вьетнам руу 1 удаа, Турк руу 1 удаа, АНУ, 1 удаа тус тус тусгай үүргийн онгоц нисгэхээр боллоо. Мөн олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагын шугамаар Чехийн онгоцыг эх орондоо хүлээж авахаар боллоо. Тус онгоцоор Чехээс 100 гаруй иргэнээ татан авна.
НЭМЭЛТ:
УОК хуралдаж, сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг ирэх есдүгээр сарын 1-нээс, их, дээд сургууль, коллежийн хичээлийг есдүгээр сарын 14-нд эхлүүлэх саналд нэгджээ. Удахгүй энэ асуудлаар УОК мэдээлэл хийнэ. Ерөнхий сайд У.Хүрэлсүх УОК-т хичээлийн шинэ жилийг ирэх есдүгээр сарын 1-нээс эхлүүлэх чиглэл өгсөн байдаг. Мөн эрүүл мэндийн байгууллага хичээлийн шинэ жил эхлэх бэлтгэл ханган ажиллах болсон. Гэхдээ хамгийн сүүлд хийсэн эрсдлийн үнэлгээгээр дотоодод шинэ коронавирусийн халдвар тархах магадлал маш өндөр байгаа юм. Эцэг, эхчүүдийн зүгээс хичээлийг цахимаар хийх нь үр дүнгүй байгаа гэдгийг мэдэгдсээр ирсэн. Иймээс УОК энэ асуудлаар ч мэргэжлийн байгууллагуудын судалгааг үндэслэн, шийдвэр гаргах шаардлагатай болоод байгаа.
Улсын онцгой комисс өнөөдөр /2020.07.28/ 14.00 цагт хуралдахаар болжээ. Хуралдаанаар:
- Covid-19 цар тахлын халдварын нөхцөл байдал
- Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг сунгах эсэх
- Есдүгээр сарын нэгнээс бүх шатны сургуулиуд болон цэцэрлэгийн үйл ажиллагаа үе шаттай нээх эсэх асуудлыг хэлэлцэж, шийдвэрлэх ажээ.
Холбоотой мэдээ