Азийн хөгжлийн банкны Монгол Улс дахь суурин төлөөлөгч Павит Рамачандран Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхантай уулзах үеэрээ "Covid-19"-ийн цар тахлаас урьдчилан сэргийлэх зорилгоор тус банкнаас Монгол Улсад нэмж 1.5 сая ам.долларын буцалтгүй тусламж олгож буйгаа дуулгав.
Павит Рамачандраны хэлснээр, тус тусламжийг Ази, Номхон далайн гамшгаас хамгаалах сангаас олгохоор болсон байна. Азийн хөгжлийн банкнаас өмнө нь дээрх зорилгор Монгол Улсад 1 сая ам.долларын буцалтгүй тусламж олгосон билээ. Павит Рамачандран Монгол Улсын Засгийн газарт олгохоор төлөвлөсөн төсвийн нэмэлт дэмжлэгийн хүрээнд эрүүл мэндийн салбарын үйл ажиллагаанд тусална хэмээн мэдэгджээ.
Тэрбээр Монгол Улсын Засгийн газар болон АХБ-ны хамтарсан эрүүл мэндийн салбарын IV төслийн хүрээнд нийслэлийн Сонгинохайрхан дүүрэгт барьсан жишиг эмнэлгийн тоног төхөөрөмжийн тээвэрлэлт болон боловсон хүчнийг дадлагажуулах үйл ажиллагааг түргэвчилж, эмнэлгийг яаралтай ашиглалтад оруулахад анхаарч ажиллахаа илэрхийлсэн байна.
Б.ЖАРГАЛ
Заагч 2020-07-28 202.179.31.252
За болиочээ 1.5хан сая долларыг ямар мөнгө гэдэг юм ядуугаар нь доромжлох юмаа хар хархнууд.өчүүхэн дэмээ нүсэр их болгоод л хог шаарнууд.
Зочин 2020-07-28 2.136.17.240
БУЦАЛТГҮЙ ТУСЛАМЖ ГЭДЭГ ЧИНЬ ХАХУУЛЬ ШҮҮ ДЭЭ. ХЭН Ч ЗҮГЭЭР ТУСЛАНА ГЭЖ БАЙХГҮЙ. НЭГ БУЦДАГГҮЙ ТУСЛАМЖИЙНХ НЬ ХАРИУНД НЬ НЭГ УУРХАЙГАА ӨРГӨН БАРИХ МЭТЧИЛЭН ☻
мөнгөний хулгайг шалга 2020-07-28 103.212.116.122
энэ их хэмжээний буцалтгүй тусламж,зээл хаагуур юунд алга болж бна вэ.гадаадад бгаа монгол хүмүүсээ хурдан шуурхай татаж мөнгө зарцуулж болно шүү дээ.ард иргэд чини халаасны мөнгө үгүй зардалаа бүгдын даагаад 4,5саяаар зарцуулж орж ирж бгаа.энэ их мөнгөний урсгал хаашаа хэний халаасанд ороод бгааг шалгахыг шаардах хэрэгтэй
Зочин 2020-07-28 66.181.161.70
Төрд алба хашиж байгаа хэдэн хулгайч дарга нар мэдээлэл ойр мөн буцалтгүй тусламжийг зарцуулах эрхийнхээ хүрээнд өөрсдөө хуулийн дагуу хулгайлаад авчихна, ядаж зарцуулалтыг шилэн ил болгоосой
Зочин 2020-07-28 66.181.161.124
тухайн улсыг доройтуулъя гэвэл мөнгө өгч угжих нь бичигдээгүй хууль.
z 2020-07-28 202.9.46.156
bvv hulgaa hiigeerei toriiin ner zvvvgchdeee